МАН: ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжөөр зарим хуулийн байгууллагын даргыг чөлөөлөхийг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.03.26/ ээлжит бусаар хуралдаж, хуралдаанаа дөнгөж сая өндөрлүүллээ. Энэ удаагийн ээлжит бус бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслийг УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхэд байр сууриа нэгтгэжээ.

Хуралдаанд оролцсон бүлгийн гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжив.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.03.26/ "УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай" захирамжид нэмэлт оруулах тухай захирамжийг гаргасан. Захирамжаар Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр нэмсэн юм. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр /2019.03.25/ хуралдаж, бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх заалтыг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан байна. 

Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлээд байгаа юм. 

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдана. Гишүүд чуулганы танхимд цуглаж эхлээд байна. 
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: 

Хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-ийн ЗӨВЛӨМЖИЙН ДАГУУ чөлөөлдөг болох хуулийг хэлэлцэхээр боллоо
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gongor(103.26.194.173) 2019 оны 03 сарын 26

Ingehees oor garts argagui baidald prokuror shuuh atg oorsdoo bii bolgochihloo ted baisan tsagt oorchlogdohoosoo orgojih osoo avah ni ulam ihsene oorchlohoos gadna hariutslaga tootsohgui bol utagagui chuu

0  |  0
Зочин(66.181.183.93) 2019 оны 03 сарын 26

Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахаас өөр аргагүй.

1  |  0
Зад тат(43.242.243.232) 2019 оны 03 сарын 26

Буруу боловч оор арга алга. Шуугчдийн халдашгуй байдал гэсэн хуулийн хамгаалалтын доор мафи байгуулаад авчихсан байна. Хуний шунал ийм юманд хургэлээ. Яаралтай зад татах хэрэгтэй.

1  |  0
И(66.181.161.107) 2019 оны 03 сарын 26

Ок

2  |  0
Top