УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилж, өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Өнгөрсөн хугацаанд ярьсан алдааг эцэс болгоход хариуцлагын тогтолцоо шаардлагатай байна. Монгол Улсын эдийн засгийн баялгын хараалаас гарахын тулд хариуцлагын тогтолцоо шаардлагатай. Араас нь уйгагүй явж байна. УИХ-ын даргадаа хүртэл хариуцлага тооцсон. Цааш нь хууль, хяналтын байгууллагынхантай хариуцлага тооцох нь зөв. Нэр нь хүртэл ойлгогдохоо больсон бонд сонсогддог болсон. Араас нь явах гэхээр тодорхойгүй байдаг. Оффшор, Оюутолгой, Эрдэнэт, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд олон асуудал байна. Энэ бүх асуудал хуулийн байгууллагад гацаж байна. Тиймээс хуулийн байгууллагын дарга нарыг чөлөөлөх асуудлыг оруулж ирсэнд дэмжиж байна. Шүүгчдийг нь насаар нь томилж болохгүй. Ямарч хариуцлага байдаггүй. Энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй. Гагцхүү солихдоо олон нийтийн шүүлтүүрээр томиллох шаардлагатай гэж бодож байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Гарч ирсэн дарга болгон өөрийн хүнийг хууль хяналтын байгууллагад тавихыг дэмжсэн хууль болно. Одо ажиллаж байгаа бүх шүүгчид Элбэгдоржийн томилсон хүмүүс тул бүгдийг нь халж Баттулга өөрийн шүүгчидээ томилно. Дараагийн ерөнхийлөгчид энэ жишгээр ажиллах уу
21 аймагт бгаа Элбэгдоржийн шүүгч нараас шалгалт аваад огцруул. Дандаа Ардчилсан намын гишүүд бгаа шүү