З.Энхболд: "Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт найман шүүгч холбогдсон

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилж, өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Шүүх бол хэрэг маргааныг шийддэг. Нэг нь ялж, нөгөө нь ялагддаг. Шүүгчийн шийдсэн хэрэгтэй холбогдуулан шүүгч нартай хариуцлага тооцох тухай яриад ирэхээр Үндсэн хуульд заасан хараат бус байдал руу орчихоод байдаг. Шүүгч нарыг авлига болон бусад ёс зүйн асуудалтай холбогдуулан түдгэлзүүлэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн шийдвэрийг нэмж байгаа. Жишээ нь, Салхитын мөнгөний ордын хэрэг гурав дахь жилдээ шүүхээр явж байна. Найман шүүгчийн асуудал гурван сар яригдаж байна. Өнөөдрийг хүртэл Улсын ерөнхий прокурор нэрсийг нь Шүүхийн ерөнхий зөвлөлд өргөн бариагүй байна. Үүнд үндэсний аюулгүй байдлыг хохироож байна гэдэг үндэслэлээр Шүүхийн ерөнхий зөвлөл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг түшиглэж шийдвэр гаргадаг боломжийг нь л олгож өгч байгаа юм" гэв. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top