Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсонтой холбоотойгоор байнгын хорооны даргын ажлаа өгсөн. Иймд тус байнгын хорооны хуралдаанаар даргаа шинээр сонгох гэж байна.
МАН-ын бүлэг байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нэрийг дэмжиж, байнгын хороонд санал оруулаад байна. Харин УИХ-ын гишүүн А.Ундраа НББСШУ-ны байнгын хорооны даргад өөрийн нэрийг дэвшүүлжээ.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Undraa ni salbaraa medne dee.O ania odoo bolnoo.
manangiin khumuus kheregguy dee