Бичлэг үзэхтэй холбоотойгоор Төрийн ордны хамгаалалтыг нэмэгдүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Одоо Хууль зүйн байнгын хороо хуралдах хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж, С.Зоригийн хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэх гэж байна.  

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр /2019.03.27/ хаах учир цаг хэмнэх үүднээс дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа буюу эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх хооронд С.Зоригийн хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн бичлэгийг гишүүдэд үзүүлэхээр тогтсон юм. Бичлэгийг А танхимд үзүүлнэ. 

Яг одоо Төрийн ордонд гишүүдэд бичлэг үзэх бэлтгэлийг хангаж байна. Тиймээс ордны хаа сайгүй хамгаалалт нэмэгдүүлж, хэвлэлийнхнийг зөвшөөрөөгүй хэсэгт очихгүй байхыг анхаарууллаа. 

Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийн тухайд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбарлахдаа Засгийн газрын тогтоолоор С.Зоригийн амь насыг хохироосон хэргээр яллагдагч Б.Содномдаржаа, Т.Чимгээ, гэрч Б.Булган нарыг хэрэг хүлээлгэхийг шахаж, дарамталсан бичлэгийг төрийн нууцаас гаргасан. Энэхүү бичлэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өрөөнд уг хэрэгт сэжиглэгдэж байсан Ц.Амгаланбаатар, ШШГЕГ-ын ажилтан Б, хүн амины хэрэгт ял эдэлж буй И нар эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээхийг шаардсан дүрс байгаа.2015.09.01-нээс 2017 оны зургадугаар сар хүртлэх хугацаанд хамаарах бичлэг бий. Үүнээс эхний зургаан өдрийн бичлэгийг ТЕГ-аас олон нийтэд үзүүлэх боломжтой гэсэн дүгнэлт хийсэн” гэж тайлбарласан. 

 
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сэтгүүлч нэртэй с(64.119.18.161) 2019 оны 03 сарын 27

Энэ ямар балай хүүхэн бэ: С.Зоригийн үхэлд гээл яриад байхым, Аллага үйлдэгдсэн хэрэг байхад

0  |  0
T(122.201.21.83) 2019 оны 03 сарын 29

Elbegdorj yavad sandraad bnaa yarij bgaag .ni harahaar neg l bishee

2  |  0
Зочин(66.181.181.9) 2019 оны 03 сарын 29

Маш шуурхай ажиллах нь буруу биш шүү. Ажлаа мэдэхгүй бэлтгэгдээгүй хүмүүсийн хурдаар яваад ажил нурдаг биз дээ. Атаархагчдаас бүү ай. Тэд өмнө нь чадаагүй одоо чадахгүй бас мөнгөтэй хүнд долигноно .Зүгээр тэднийг хая .Ажилдаа шуурхай орцгоо

2  |  0
Top