ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон үр бүтээлтэй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

Хонь

Ажилдаа чармайлт гарга. Өөрөө бие даан хийсэн ажил үр дүнтэй байна. Гэр орноо эмхэлж цэгцэлж, хэрэггүй зүйлүүдээсээ сал. Удахгүй та сэтгэл хөдөлгөсөн үр дүнд хүрнэ.

Үхэр

Аль болох олны дунд бай. Дотны хүмүүстэйгээ ойлголцоно. Та ганц бие бол романтик учрал тохиож мэднэ. Оройг гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүлж, халуун дулаан энерги ав.  

Ихэр

Үр дүнтэй өдөр. Гадны нөлөө, хүмүүсийн ятгалгаас хол байхыг хичээгээрэй. Дотоод сэтгэлээ сонсох нь хамгаас чухал байна.

Мэлхий

Идэвхтэй бай. Ажлын ачаалал их байгаа ч тэсээрэй. Удахгүй та тушаал дэвшиж магадгүй. Таны санаа, төлөвлөгөөг олон хүн дэмжинэ. Тэд тантай хамтран ажиллахыг хүснэ.   

Арслан

Гэрээ хэлэлцээ хийхэд үр дүнтэй өдөр. Нөхцөл байдалд дасан зохицож, хамт олныхоо болон бусдын санаа бодлыг сонс. Оройдоо амарч авахыг хичээ. Гэхдээ ганцаараа байх хэрэггүй.

Охин

Карьер тань өсөн нэмэгдэж, гэр бүлийн харилцаа сайн байна. Хэрвээ та ганц бие бол сайхан харилцаа үүсгэхэд тун таатай үе. Гэхдээ хаана, юуг хэлж ярихаа сайн бод.   

Жинлүүр

Сурч мэдэх том боломж гарч ирнэ. Түр зуурын бэрхшээлээс болж төлөвлөгөөгөө бүү орхи. Хайртай хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, халуун дулаан харилцаагаа улам бэхжүүл.   

Хилэнц

Ажил амжилттай байна. Таны карьер өснө. Худалдан авалт хийхэд таатай өдөр. Ойр дотны хүмүүстээ амалсан зүйлээ биелүүл. Тэдэнд хайраа мэдрүүл.   

Нум

Бусдын ач тусыг тоолгүй өнгөрч, тэднийг гомдоохоос зайлсхий. Ажилдаа ч мөн хариуцлагатай ханд. Төлөвлөгөө гаргаад, түүнийгээ дэс дараалан биелүүл. Амьдралаас сэтгэл ханамж авах хэрэгтэй.   

Матар

Муу зуршлаасаа бага багаар салж эхэл. Өөрчлөлтийг эхлээд өөрөөсөө хий. Гэр бүлдээ анхаарал хандуулж, хүүхдүүддээ цаг гарга. Тэдний хайр танд эрч хүч өгнө.

Хумх

Аливааг хэтэрхий хурдан байлгах гээд хэрэггүй. Хурдан эхэлсэн зүйл түргэн дуусдаг. Хэн нэгнийг шохоорхож эхэлнэ. Гэхдээ та түүний сэтгэлийг татах алхам хийхээ түр азна.  

Загас

Алдаатай үйлдэл хийсэн бол засах боломж байна. Сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгаж, уур цухлыг тэвч. Тайван орчинд байснаар өөрийгөө бүрэн таньж мэднэ.    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top