“Big Bang” хамтлагийн дуучин Сынри хэд хэдэн бизнес эрхэлдэгийн нэг нь шөнийн клуб ажиллуулах ажээ. Өдгөө Өмнөд Солонгосын нэлээд хэдэн алдартнуудын карьерыг нураагаад буй “BURNING SUN” клубээс гадна “MONKEY MUSEUM” нэртэй шөнийн клуб ч байдаг ажээ. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор түүний харьяалагддаг асан “YG” энтертаймэнт мэдээлэхдээ, хамтлагийн гишүүдийн хувийн бизнест анхаарал хандуулдаггүй хэмээсэн юм.
Энэ гуравдугаар сард цэрэгт татагдах байсан Сынри клубын удирдлагын ажлаа өөр хүнд шилжүүлсэн бөгөөд бусад бизнесээ ч мөн адил хүлээлгэж өгөөд байжээ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй нэгэн залуугаас тусламж гуйсан тэр өдөр Сынри клубт байгаагүй хэмээн мэдүүлсэн ч, тухайн өдөр SNSD хамтлагийн дуучин Хёоюн тэрхүү клубт DJ хийж, Сынритэй хамт авахуулсан зургаа Инстаграммдаа оруулсан байв. Энэ мэтчилэн Сынриг хэрэгт татах үндэслэлүүд олон байгаа аж.
Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах BURNING SUN клуб нь залуусын дунд нэлээн алдартай бөгөөд Сингапур, Хонг-Конг, Макао, Монгол зэрэг орнуудаас залуус очиж цэнгэдэг байна. Алдартай байх шалтгаан нь клубээр үйлчлүүлэгч охид маш царайлаг, загварлаг бөгөөд олон улсад алдартай DJ нар урилгаар ажилладаг учир залуус гар таталгүй мөнгө зарцуулдаг ажээ. Ингээд клубээр үйлчлүүлэгч охидын халуухан зурагтай танилцана уу.
Сэтгэгдэл ( 3 )
Царайлаг гэж дандаа л мэс заслын бүтээгдэхүүнүүд л байнашдээ
Manangiin huuheduud l ochdog baihdaa.
Manangiin huuheduud l ochdog baihdaa.