Хүчирхийлэлд өртсөн хохирогчдын талаар мэдээлэл хийв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

“Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа"-ны үр дүнг танилцуулах үеэр Баянхонгор аймгийн Хамгаалах байр болон Нэг цэгийн үйлчилгээний төвөөс хүчирхийлэлд өртсөн хохирогчдын талаар мэдээлэл хийв.

Сeминар, хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгчдэд танилцуулах, ашиглах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой юм.

Семинарт Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Эрдэнэбат, ҮСХ-ны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж, ХАНСГ-ын дарга А.Амарбал, ахлах статистикч Н.Должинсүрэн, статистикч Т.Оюунсүрэн, аймгийн статистикийн хэлтсийн албан хаагчид, аймгийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Мөн сeминарын үeэр аймгийн Хамгаалах байр болон Нэг цэгийн үйлчилгээний төвөөс хүчирхийлэлд өртсөн хохирогчдын талаар мэдээлэл хийв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top