Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд гуравдугаар сард 15.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 197 иргэнд олгожээ. Оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 47.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 684 иргэнд олгосон байна.
Дашрамд өгүүлэхэд, ипотекийн зээлийг Төв банк бус Засгийн газар хариуцах ёстой гэсэн асуудлыг Олон улсын валютын сангийн зүгээс манай талд тавиад багагүй хугацаа өнгөрч буй. Харин засгийн зүгээс хэрхэн яаж хариуцах нь тодорхой бус байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )