Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг нь улсын хэмжээнд аймаг, нийслэл, дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд 10 сэдвийн шийдлийн хүрээнд мэтгэлцээн зохион байгуулж байгаа аж.
Энэ хүрээнд СБД-ийн 27, Хан-Уул дүүргийн 14 баг хоорондоо зоо болон хуваагдаж дүүргийн мэтгэлцээний аваргаа шалгаруулах юм байна. Нэг баг гурван гишүүнтэй бөгөөд энэ үеэр сурагчдад мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоонд суурилж мэтгэлцэх, статистикийн мэдээллийг хэрхэн авах, ашиглах талаар статистикийн хэрэглээ, ач холбогдлын талаар ҮСХ мэдээлэл өглөө. Аймаг, дүүрэг бүрээс эхний 2-3 баг шалгарах бөгөөд 4-р сарын 26-нд Улсын аваргаа шалгаруулах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )