Гаалийн байгууллага  НЭГ  өдөрт дунджаар 10.8 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 30

Гаалийн байгууллага энэ оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 18-ныг дуустал буюу ажлын 50 хоногт 545.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 10.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Гуравдугаар сард л гэхэд 122.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Орлого ийнхүү өсөхөд валютын ханшийн зөрүү тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна. Тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сард төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2,395.4 байсан бол энэ жил 2,631 төгрөг буюу 235.6 төгрөгийн зөрүүтэй байгаа юм. Мөн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад татвартай импортын барааны орлого энэ онд 129 хувиар  өссөн байна. Ажлын 50 хоногийн нийт орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 130.3 тэрбум төгрөг буюу 131.4 хувиар өсчээ. Үүнээс Татварын орлого 52.5  хувь,  Хураамжийн орлого 41.5 хувийг эзэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top