Жастин Бибер тэвчээр алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

Канадын нэрт дуучин Жастин Бибер сүүлийн хэдэн сар нэлээд хүнд сэтгэл гутралд өртөж, түүнийгээ бүхий л чадлаараа даван туулж билээ. Сэтгэл санааны байдлаасаа болж уран бүтээлээсээ хүртэл завсарлага аваад буй. Түүний хажууд шинэхэн гэргий Хэйли Балдуин үргэлж байгаа ч фэнүүд нь тэдний харилцааг одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Жастин болон дуучин Селена Гомез нар маш олон жил хайр дурлалын холбоотой байсан ч эцэст нь 2018 онд харилцаагаа бүр мөсөн тасалсан билээ. Селена Гомез чонон хөрвөс өвчнөөр өвдөж, Жастин гэрлэх болсноо зарласан нь түүнд ч мөн нэлээд хүнд цохилт болсон. Тэд хоёул маш хүнд цаг хугацааг даван туулж буй юм.

Тэдний харилцаа бөхсөн нь Хэйли Балдуины буруу хэмээн фэнүүд нь үздэг. Хэйли рүү  дайрсан, дарамталсан чатууд маш их ирдэг бөгөөд тун саяхан Жастин хариу өгчээ. Нэгэн фэн нь түүний Инстаграммд “Чи Хэйлид хайргүй. Чи зөвхөн Селенаг хардуулж, түүнтэй нийлэх гэсэндээ Хэйлитэй гэрлэсэн. Бас Хэйли чинь арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч, Shawn Mendes мэтийн залуучуудтай мөнгө, алдар нэрийн төлөө унтдаг хүүхэн” гэсэн сэтгэгдэл үлдээжээ.

Олон сарын турш энэ бүх сэтгэгдэл, хэвлэлийнхний дайралтанд хариу өгөлгүй явсан тэрбээр “Утгагүй юм. Би яах гэж экстэйгээ нийлэхийн тулд хэн нэгэнтэй гэрлэнэ гэж. Би Селенад хайртай байсан, одоо ч хайртай. Тэр миний сэтгэлд маш том орон зайг эзэлсэн хэвээрээ л байх болно. Гэхдээ би эхнэртээ унаж тустлаа дурласан байгаа! Миний эхнэр лүү “Жастин Селена рүү буцах болно" , "Селена түүнд илүү тохирно" гэсэн түүнийг өвтгөх мессеж битгий явуулаад бай! Миний амьдралд юу сайн бэ гэдгийг чи огтхон ч мэдэхгүй байна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top