Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаар 60:40 боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

Өнөөдрөөс  эхлэн /2019.04.01/ банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаар 60:40 боллоо. Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар ийм шийдвэр гаргасан юм.

Тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг бууруулж, 60 хувиар тогтоох шийдвэр нь сүүлийн жилүүдэд хурдацтай өсч, өндөр түвшинд хүрсэн хэрэглээний зээл, иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлттэй уялдуулан аажмаар бууруулах зорилготой гэж Мөнгөний бодлогын хороо мэдэгдсэн.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(124.158.74.120) 2019 оны 04 сарын 01

Ингээд гуйлагчид ар араасаа хөврөнө дөө. Жилийн 30%-гаа төлөх гэж хэрэглээний зээл авах гэхээр аманд ч үгүй хамарт ч үгүй түй гэмээр жаахан юмаа банк нь өөрөө өрөндөө л авна гэж байгаа. Дунд эгнээнмйхэн доод эгнээ буюуу гуйлгачин анги руу марш

2  |  0
Top