Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч шинээр томилогдлоо

2019 оны 04 сарын 01

 Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр Андрей Михнев томилогдсон байна. Тэрбээр Монголд ирэхээсээ өмнө Ойрхи Дорнод болон Персийн булангийн орнуудад хэрэгжсэн Дэлхийн банкны хөтөлбөрийг удирдаж байсан туршлагатай нэгэн аж. Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн уг ажлыг хариуцах болсон Михнев  “Монгол Улсыг эдийн засгийн өсөлт,  ахиц дэвшилтэд хүргэх замд хөтлөх мэдлэг туршлага,  боломжууд Дэлхийн банкинд хангалттай бий гэдэгт итгэлтэй байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top