"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцааны ногдол ашиг 25 төгрөг байх шийдвэрийг компанийн ТУЗ-аас гаргажээ. Тус компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 85.2 хувь нь төрийн мэдлийнх, 14.5 хувь нь 2 511 000 иргэн тус бүрт хуваарилсан 1072 хувьцаа. Харин 486 аж ахуйн нэгжид 0.05 хувь нь оногдож байгаа юм. Тиймээс тус компанийн хувьцаатай холбоотой мэдээлэл иргэдийн анхаарлын төвд байдаг.
Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцээд “Нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах” шийдвэр гаргасан нь ил боллоо. 1072 хувьцаа эзэмшигчийн нэгж хувьцаанд 25 төгрөг олгоно гэж тооцохоор ногдол ашгийн нийт дүн 26 800 төгрөг болж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад хандан тавиад байсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай холбоотой асуулгын хариултад ийм мэдээлэл байгаа юм. С.Бямбацогт гишүүн асуулга дахь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн цэвэр ашиг 720 тэрбум төгрөгөөс хэдий хэмжээний ногдол ашиг иргэдэд олгох вэ гэсэн асуултад нь засгаас ямар хариу өгснийг тодотгон хүргэе. С.Бямбацогтод хаягласан, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэний гарын үсэгтэй албан бичигт дараах албаны ёсны хариултыг бичсэн байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулагдсан цагаас хойш нийтдээ 192.2 сая м3 хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, нийт 45.92 сая тонн нүүрс олборлосон бөгөөд үүнээс 2018 онд нийт 11 сая тонн нүүрс олборлож, 13.1 сая тонн нүүрс борлуулсан байна. Ийнхүү үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдсэнээр 2018 оны аудитлагдаагүй тайлангаар борлуулалтын орлогын хэмжээ 1,986.9 тэрбум төгрөгт, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 484.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, татварын дараах цэвэр ашиг 801.1 тэрбум төгрөгт хүрсэн. Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал борлуулалтын орлогын хэмжээ 804.5 тэрбум буюу 68 хувиар, цэвэр ашгийн хэмжээ 340 тэрбум төгрөг буюу 74 хувиар тус тус өссөн байна.
Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь хэсэгт “Ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна” гэж, Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан “Компанийн засаглалын кодекс”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтад “Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг нийтэд мэдээлэх ёстой бөгөөд уг мэдээлэл нь ногдол ашгийн хэмжээг тодорхойлсон үндэслэл, төлөх журмын талаар бүрэн ойлголт өгөхүйц байх ёстой” гэж, Компанийн жилийн санхүүгийн тайланд тусгасан цэвэр ашгаас бизнес төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалт, нийгмийн арга хэмжээний хуваарилалтыг хасаад үлдэх хэсгийг ногдол ашигт хуваарилж байх нь зүйтэй” гэж заасан байна.
Мөн Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн зургаадугаар тэмдэглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг энэ оны эхний улиралд багтаан холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж шийдвэрлэхийг тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч УУХҮЯ, ТӨБЗГ-т даалгасан болно.
Энэ хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаар ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцээд “нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах тухай” Төлөөлөн удирдах зөвлөлийн 03 дугаар тогтоолыг баталсан болно” гэжээ.
1072 хувьцаа иргэдэд хуваарилагдсанаас хойш улстөрийн угшилтай дөрвөн шийдвэр гарсан. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс нэг сая төгрөг олгож, хувьцааг нь худалдаж авсан. Мөн төрөөс оюутны сургалтын төлбөрт нэг сая төгрөг олгож, хувьцааг нь авсан. Сүүлийнх нь сонгуулийн өмнө засгаас иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан байдаг.
Сэтгэгдэл ( 10 )
Surguuli tsetsrleg bariya
*** that push it your asshole ! muu malnuud!
Ард түмэн минь бид энэ мөнгөөрөө төмөр зам барьяа төмөр замаар нүүрсээ зөөгөөд дараа жил 20,0 биш 60,0 авяа энэ л ашигтай
Та Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн байна. шалгахгаар ингэж гараад ирж бна. яамар учиртай бол.
НЭГ ТОМ ЦОГЦ СПОРТЫН ОРДОН БАРИУЛЧИХААЧ ДЭЭ ЯМАР ЭРГҮҮ ТЭНЭГ ГАРУУД ГЭЖ ИЙМ ШИЙДВЭР ГАРГАДАГ БНА АА 26000 ХОНОГИЙН ХООЛНЫ МӨНГӨ Ч ХҮРЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ ХЭНИЙГ ДОРОМЖЛООД БАЙНА АА
Наад 26800 төгрөгөөр чинь яах юум бэ ийм хоёрын хооронд мөнгө тарааж байхаар хүүхэд залуучуудад сайхан соёл амралт спортын том төв бариулаад өгчихээч дээ
ШИНЭ ТӨРСӨН БҮХ ХҮНДЭЭ БОЛОН ААН-ҮҮДЭД АДИЛХАН ХАНДАХ ХЭРЭГТЭЙ.ЭСВЭЛ ААН-Д ХУВЬЦАА ӨГӨХ ЁСГҮЙ.ЭСВЭЛ БҮХ ААН-Д ХУВЬЦАА ОЛГОЁ.ДЭЭР НЬ 25 ТӨГРӨГ ХАРЖ БАЙХААР БӨӨНД НЬ АВАХ ХҮМҮҮСТ ХУВЬЦААГАА ХУДАЛДСАН НЬ ИЛҮҮ ҮР АШИГТАЙ.ТЭР МӨНГӨӨ ӨСГӨВӨЛ НООГДОЛ АШГААС ИЛҮҮ АШИГ ОЛНО ШҮҮ.1072-ОО ЗАРЛАА.
Тэр мөнгөөр нь иргэдэд нэмж хувьцаа өг.
Bas l zalilan bna turd 15% irgeded 85% baih estoi. Bayalgiin zuv huviarlalt gej eniig l heleed bgaa yum shuu dee taminee
За ногдол ашгийн хэмжээг ингэж тогтсон юм бол ийм мөнгө авч юугаа хийх вэ, тэр мөнгөө нийлүүлж байгаад төмөр зам барих ажилдаа зарцуулсан нь дээр байх. Би л лав хувьцааныхаа ногдол ашгийг хандивлалаа.