Ипотекийн зээл эргэн төлөлтийн мөнгөөр санхүүжигдэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны гуравдугаар сард 15.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 197 иргэнд олгожээ. Оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 47.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 684 иргэнд олгосон байна.

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр нь үргэлжилж байгаа. Гагцхүү тус хөтөлбөр хэрэгжиж эхэлж байсан үетэй харьцуулахад шинэ эх үүсвэрээр бус зөвхөн өмнө нь олгосон зээлийн эргэн төлөлтийн дүнгээр санхүүжигдэж байгаа гэдгийг Төв банкнаас мэдэгдлээ.

Дашрамд өгүүлэхэд, ипотекийн зээлийг Төв банк бус Засгийн газар хариуцах ёстой гэсэн асуудлыг Олон улсын валютын сангийн зүгээс манай талд тавиад багагүй хугацаа өнгөрч буй. Харин засгийн зүгээс хэрхэн яаж хариуцах нь тодорхой бус байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top