Тэргүүн охин Б.Намууны нөхрийн ХОББИ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун, “Оюуны Ундраа” группийн захирал С.Отгонбаярын хүү О.Тэнүүн нар хайр сэтгэлийн холбоотой болж, анхны үрээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ.

Тэргүүн охины нөхөр О.Тэнүүний хувьд сагсан бөмбөгт багаас сонирхолтой. Тиймдээ ч Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны /МОСБХ/ тэргүүнээр ажиллаж, сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмэр оруулж буй. О.Тэнүүн саяхан Монголын оюутны сагсан бөмбөгийн “Бүх одод”-ын тоглолтыг амжилттай зохион байгуулжээ.

Амралт, чөлөөт цагаа спортод зориулдаг тэрбээр "Оюуны Ундраа пропертиз" компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top