Нийт гал түймрийн шалтгаан нөхцлийн 78 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан байна. 2018 онд гал түймрээс болж 77 хүн амь насаа алдсаны 33 нь хүүхэд.
Объектын гал түймрийн улмаас 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол ой, хээрийн түймрийн улмаас 77 тэрбум төгрөгийн хохирол учирсныг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Объектын гал түймрийн 55 хувь нь ил задгай асгасан үнс нурам, пийшин зуухны гэмтэл, яндангийн цонолтоос шалтгаалжээ
Сэтгэгдэл ( 0 )