УИХ-ын хаврын чуулганыг ирэх баасан гарагт нээнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг энэ сарын 5-нд буюу ирэх баасан гарагт нээнэ. Энэ удаагийн хаврын ээлжит чуулганаас эхэлж гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Дэгийн тухай шинэ хууль хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр УИХ-ын гишүүд ирцээ хурууныхаа хээгээр бүртгүүлэхээс гадна аливаа хуулийг батлахад ч мөн адил хурууны хээгээрээ санал өгдөг болох юм.

Хууль санаачлагчдын зүгээс гишүүдийн ирцийг хурууны хээгээр нь бүртгэснээр тэдний чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдаандаа суудаггүй явдал багасна гэж үзэж байна. Түүнчлэн гишүүдийн хариуцлага нэмэгдэнэ ч тооцжээ. Тэгвэл УИХ-ын Тамгын газраас өгсөн мэдээллээр УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх ажилд нийт улсын төсвөөс 600 сая төгрөг зарцуулсан гэдгийг хэлсэн билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top