АН-ын фракцууд С.Эрдэнэ даргаа шахаанд оруулсаар байна

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Ердөө хоёрхон өдрийн зайтай АН-ын дарга С.Эрдэнийн барьц алдсан хоёр өөр шийдвэр нь түүний суудал дэнжигнэж, АН-ын дотоод зөрчил дээд цэгтээ хүрснийг харууллаа. Өөрөөр хэлбэл, мань эр намынхаа Онц Их хурлыг хуралдуулна хэмээн мэдэгсэн бол Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас” фракциас түүнд хариуцлага тооцох тухай мэдээлэл сөргүүлэн тавьсан нь Онц Их хурлыг цуцлуулах шалтгаан нь боллоо.

Хэрвээ энэ сарын 4-нд товлож байсан Онц Их хурлаа хийсэн бол С.Эрдэнийн өөдөөс дайралт ирээд зогсохгүй суудлаа ч алдаж магадгүй нөхцөл үүссэн учраас Онц их хурлаа Онц их хуралдай болгон залруулсан хэрэг. Энэ нь түүнийг ихээхэн айдастай, намынхаа фракц хоорондын дайныг зогсоож чадахгүй байгааг харуулсан үйл явдал байв.

Өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хуулийн төслийг баталж гаргасан билээ. Хуулийг баталснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр АТГ-ын дарга, дэд дарга, Улсын Ерөнхий прокурор, орлогч прокурор болон шүүгч нарыг албан тушаалаас нь чөлөөлдөг эрх зүйн орчин бүрдсэн гэхэд болно. Харин энэхүү хуулийн төслийг батлах явцад сөрөг хүчин болох АН-ын зүгээс эсэргүүцэж, өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд намынхаа байр суурийг илэрхийлсэн байдаг. Тэд хэвлэлийн хурлын үеэрээ намынхаа Онц Их хурлыг зарлан, улс төрд үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, улс төрийн шийдэлд хүрэхээс гадна тэмцлээ үргэлжлүүлэхээ хатуухан мэдэгдсэн юм.

Гэвч маргааш нь “МАН-ын 60 тэрбум болон МАНАН бүлэглэлийг хамгаалсан” гэх шалтгаанаар АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцохыг шаардсан намынх нь залуу гишүүд, дэмжигчид дахин хэвлэлийнхэнд хандсан. Харин С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар өөрсдөд нь улс төрийн хариуцлага тооцохыг шаардсан мэдээллийн дараа намынхаа Онц Их хурлыг цуцалсан. Улмаар АН-ын даргын А/10 тоот тушаал гаргаж АН-ын эсэргүүцлийн жагсаал буюу Онц их хуралдайг ирэх баасан гарагт төв талбайд зохион байгуулах шийдвэрийг гаргасан билээ. Уг нь Н.Алтанхуяг тэргүүтнүүд мэдээллийн хэрэгсэлд хандалгүй, шуугиан дэгдээлгүй байж байгаад Их хурлаар шууд акц өрнүүлсэн бол АН-ын удирдлага ганхах хэмжээнд хүрэх байсныг үгүйсгэхгүй. 

Өнөөгийн парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа АН-ынхан эрх баригч намд төрийн эрхийг шилжүүлж өгснөөсөө хойш намын эв нэгдэлдээ түлхүү анхаарч, тэр хэрээр дотоод ардчилал гэж ярих болсон. Тэд УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд ялагдал хүлээснээсээ хойш улс төрд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх гэхээсээ илүүтэй намынхаа дотоод хагарал, фракц хоорондын тэмцэлдээ цэг тавьж, эв нэгдлийг чухалчилж байгаагаа удаа дараа илэрхийлсэн байдаг.

Харамсалтай нь, АН-ын эв нэгдэл хийгээд дотоод ардчилал нь өнөөг хүртэл биелэлээ олоогүй гэдгийг өдгөө өрнөж байгаа улс төрийн үйл явдлаас харж болохоор байна. Үүний жишээ нь, нэгэн цагт АН-ын дарга, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Н.Алтанхуяг одоогийн удирдлага нарынхаа эсрэг үгийг хэвлэлийнхэнд дайж, намаа цэвэрлэхээ мэдэгдсэн. Дээр нь намынх нь залуу гишүүд, дэмжигчид С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт улс төрийн хариуцлага тооцохыг шаардаж байгаа зэрэг нь АН-ын дотоод хагарал туйлдаа хүрч, тогооноосоо хальсныг илтгэж байна. Энэ ч утгаараа журмын нөхөр, намын гишүүдийнхээ эсэргүүцэлтэй нүүр тулсан АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар барьц алдаж эхэлсэн нь ойлгомжтой.

Түүнчлэн нөгөө талаас Э.Бат-Үүл ч намынхаа өнөөгийн удирдлагуудтай түнжин хагарсан төдийгүй нам байгуулан өрх тусгаарлахаа хүртэл мэдэгдэж байлаа. З.Энхболд даргатай Ерөнхийлөгчийн Тамгын газар гэх байгууллага яг л АН-ын нэг фракц шиг ажиллаж байгаа бол нөгөө талаас залуусын баг ч нам дотроо өөрсдийнхөө байр суурийг хүчтэй илэрхийлж эхэлсэн зэргээс харахад АН-ын дотоод хагарал туйлдаа хүрч, айсуй сонгуульд ихээхэн чөдөр тушаа болохыг ажиглагчид хэлж байна.

Бүрэн эхээр нь "Өглөөний сонин"-оос унших боломжтой

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.7) 2019 оны 04 сарын 08

Erdene hulgaichiig zailuulagui tsagt ene nam nar uzehgyu

0  |  0
Ан гишүүн(202.126.89.206) 2019 оны 04 сарын 05

Алтанхуяг худал шударга царайлж байгаад дарга болох далд сагаа шүү анхаараарай шунал тачаал2 нь дийлдэхгүй болсон хүн

0  |  0
Зочин(202.21.108.180) 2019 оны 04 сарын 04

АН Эрдэнэ ч бна уу, Алтанхуяг ч бна уу хамаагүй ээ. 12-16 онуудад их хямралд хүргэсэн учир ойрын хэдэн жилдээ сонгуульд ялагдана.

1  |  0
зочин (202.131.242.254) 2019 оны 04 сарын 05

АН үнэт зүйл юу ? Ардчилал гэх байх Ардчилын хамгын үнэт зүйл юу вэ? хүний эрх -шудрага ес гэх болов уу ? АН -н удирдлага энэ үнэт зүйлсийн төлөө тэмцэж чадаж байна уу ? Тэнэг миний ажигласанаар бол бүр эсрэг үзэлтэй хүмүүс юм шиг ээ Эдэнд АН -г тэнгэрт гарсан алтан рейтингтэй байлгах боломжыг бурхан НАМ дамжуулан нэг удаа олгосон Тэд энэ боломыг бүр эсрэгээр нь ОО болгон ашиглав ЖДҮ – асуудал хойд хармаандаа хийгээд 2020 гаргах хүзэр байлаа Бүхнийг хуулийн дагуу гэж худлаа жижэглэх нь ЭНЭ ХУУЛИЙГ ЧИНЬ ,ҮНЭР ЗҮЙЛИЙГ ЧИНЬ уландаа гишгэсэн хүмүүсийг хамгаалах энэ арга чинь ард түмнээс хэр хөндий

1  |  0
зочин(43.228.129.161) 2019 оны 04 сарын 05

ЭРДЭНЭЭ ЭРДЭНЭБАТ 2 БАЙГАА цаг АН 2020 онд будаа болно шүү Даварсан гарууд АН-ыг хувьчилаад авчихсан юм шиг аашилахаа болсон нь дээр байх шүү,,,намын нэр барьсан луйварчидаас салцгаая

1  |  0
Zovhid(202.126.88.48) 2019 оны 04 сарын 04

Баярласан хэрээнүүд арай эрт бархиралдаж бна даа. Эрх баригч нар яг МАНЖУУД ШИГ АН-ЫГ ДОТРООС НЬ ХАГАЛАХ АЖИЛ МАШ САЙН ХИЙЖ БГАА. ноён урваач нохой шарваач гэдэг болж бгаа шүү

1  |  0
Сонор(66.181.160.7) 2019 оны 04 сарын 04

Эрдэнэ нас барсан хүний нэрээр нийгмийн даатгал ард түмний мөнгийг идэж баруун солгойгүй зарж үл хөдлөх хөрөнгө ихтэй болсон луйварчдын нэн даруй зайлуулах нь тодорно ёс зөв зөв намаа цэвэрлэж.Том хулгайчийн зайлуул

1  |  0
АН-ын гишүүн.(202.179.24.234) 2019 оны 04 сарын 05

С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат тэргүүтэй хулгайчдаас салж намаа өмхий шаварнаас сэвхийтэл татаж гаргах ажиллагаа эхэлсэнд баяртай байна...Нам доторхи толгойлогч хээрийн боохойнууд улилдаад ялгараад дуранд их тод харагдаад байдаг боллоо...явах газаргүй л болж байгаа юмаа даа...

2  |  0
Ван(103.229.120.8) 2019 оны 04 сарын 03

Эрдэнэ тэй 2020 онд сонгуульд орвол шууд ялагдал

0  |  0
Зочин(64.119.25.34) 2019 оны 04 сарын 04

АН - д итгэж элсээд хууртсанаа мэдсэн залуучууд үгээ хэдлж, хөдөлж эхэлсэнд нь талархаж байна. Энэ улсын мөхөх үү сөнөх үү гэдгийг залуучууд л шийднэ. Харин залуучуудын маань сэтгэл цагаан, үйл нь шудрага, хар санаатны өмнө хальтрахгүй эрэлхэг өвөг дээдсийнхээ замаар явж үйлийг нь үргэлжлүүлээсэй гэж хүснэ. Энэ цөвүүн цагт ханьсах нөхдөө зөв таньж яваарай.

1  |  0
Зочин(64.119.25.34) 2019 оны 04 сарын 04

Хар, цагаан, саарал гээд өнгө өнгөөрөө ялгараад ирвэл ч учир бий шүү. Чонотой нийлсэн гичий мэт болсон хэдэн хүн ялгарч харагдаад удаж байна. Ардчилал гээд ард түмнийг цагаан цаас гэж доромжилж явдаг хүмүүс ч ил болсон. Тэр ”цагаан цаас” гэдэг чинь хятадын улаан хувьсгалын үед Мао цедунгийн хэлсэн ”хятадын арт түмэн бол юу ч бичээгүй цагаан цаас” гэснээс үүсэлтэй билээ. Тэгэхээр Ми Энхболд тэр үгийг зээлдсэн хэрэг. Элбэгдорж ил хэлээгүй ч Ми - тэйгээ адилхан бодолтой хийсэн үйлдлүүдээс нь харж болно. АН гэх боловч үнэндээ Элбэгдоржил дөрлүүлсэн хэдэн хүний бүлэглэл шүү дээ. Өөр юу ч биш.

3  |  0
zochin(119.40.98.162) 2019 оны 04 сарын 03

“МАН-ын 60 тэрбум болон МАНАН бүлэглэлийг хамгаалсан” гэх шалтгаанаар АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцохыг шаардсан намынх нь залуу гишүүд, дэмжигчид дахин хэвлэлийнхэнд хандсан. Харин С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар өөрсдөд нь улс төрийн хариуцлага тооцохыг шаардсан мэдээллийн дараа намынхаа Онц Их хурлыг цуцалсан.

0  |  0
АН-ын гмшүүн(202.179.27.123) 2019 оны 04 сарын 03

Энэ бид хоёрын үндсэн хууль, ардчлал хамгаалах гэж юу байхав? Ингэж ярихдаа ичих хэрэгтэй. Саяхан Номтойбаяр- Нийгмийн даатгалын мөнгийг их хэмжээгээр Эрдэнээ идсэн, үхёэн хүний нэр дээр тэтвэр нэрээр мөнгө цохсон удахгүй шалгаад цусыг нь холиод өгнө гээд байсан . Ингээд Эрдэнээ Номтойбайрын хэргийн материал цуглуулан түүнтэй уулзаж, бие биенийхээ булхайг илрүүлэхгүй найз байхаар тохирсон гэдэг. Ийм амьтан АН-ыг удирдана гэдэг бол АН-ын гишүүд бидний хувьд гутамшигтай, шүгшүүртэй явпал болж байна. МАН-аас илүү ичихээр байнаа. АН-ын гишүүдээ. намаа цэьэрлэж, арц уурррргиулж ариутгаяа.

0  |  2
Mjl(202.126.89.231) 2019 оны 04 сарын 03

AN muhsun...bah melhii ,dagz 2 iin gavya

0  |  0
пройдоха(103.26.194.191) 2019 оны 04 сарын 03

ХӨГШЧҮҮД ТЭТГВЭРИЙНХЭЭ МӨНГӨӨР АМЬДРАХ ГЭЖ ЗОВЖ БАЙХАД ЭНЭ ЭТГЭЭД САНЗАЙД ТЭДНЭЭС ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨРӨӨ ТОСГОН БАЙГУУЛСАН ГЭЖ ЦУУРАХ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ, ЭЭ БҮҮ ҮЗЭГД.

2  |  0
zochin(150.129.140.216) 2019 оны 04 сарын 03

AHg.buzarlasan.naad.gahaigaa.uurchluuch

0  |  0
батхүү(112.72.12.4) 2019 оны 04 сарын 03

Хууль бусаар амьдрагчдыг чөлөөлөх нь үндсэн хууль зөрчих байх гэж хараад л тэд хулгай луывараа хийгээд явж байг гэж С эрдэнэ хэлээд байгаа юм биш үү 5 дахын жагсаалд ямар хүмүүс оролцох юм болдоо

0  |  0
Монгол(202.179.27.123) 2019 оны 04 сарын 03

авч үлдэхээр тэмцэж байна. АН-ын Эрлэнэ нийгмийн даатгал их хэмжээгээр цохьсон, луйварын олон тэрбумын хэргээ хөөнхэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж аргалсан, Эрдэнэ бат Эрдэнээ нар Эрдэнэтийн 49 хувиас хувь хүртсэн, Элбэгдорж, Эрдэнэбат, Ёайханбилэг, Баярцогт нар Оюу-толгой, Эрдэнэтээс талыг нь хулгайлсан хэрэг зэргээ илрэнэ, хгал хамгаалагчгүй болохоос айж, сяаын гарсан хуулийг ҮХ зөрёөн гэж эсэргүүцэн хүчингүй болгох замаар өөрсдийг нь хамгаалж буй шүүх, дрокурор, комиссаруудыг ямарч үнээр хамаагүй авч үлдэхийг улайрч байна. Энэ бүхнийг Элбэгдорж удирдаж, Эрдэнэбилэг санхүүжүүлж байна.

0  |  0
Монгол(202.179.27.123) 2019 оны 04 сарын 03

МАН МАНАН ба МАНАН биш гэж хуваагдсан бол АН мөн МАНАН ба МАНАН биш гэж худваагдан хуваагдсан бөөх бөөрөөрөө нийлж байх шиг байна. МАН-ын МАНАНчууд тухайлбал УИХ-ын дэд дарга Энх-Амгалан их хэмжээний шахааны, МӨНХ-Оргил-5 залууг буудан хороох тушаал өгсөн, Бат-Эрдэнэ-Хөшигтийн хөндийд тоймгүй их шахаа хийсэн, Гомбосзрэнг хөнөөсөн хэрэг, Лундаажанцан өөрийн хүү болох Төрийн банкаар дамжуулан 20 тэрбумыг Хятад компаниар дамжуулан гаргажМ.Энхболдын сонгуульд зарцуулсан гэх мэт хэргийг хамгаалж байсан шүүх, прокурор, комиссар халагдахаас айж, саяхан гарсан хуулийг ҮХ зөрчинө нэж гал хамгаалагчдаа

1  |  0
ЭРДЭНИЙН ОДОНТУЯА(202.179.27.148) 2019 оны 04 сарын 03

АН ГЭЖ БАЙХГҮЙ МАНАН ГЭЖ БАЙГАА.

3  |  1
Top