Даатгалын хоёр  компанийн оноосон нэрийг өөрчилжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ өнгөрөгч гуравдугаар сард даатгалын хоёр компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, нэг компанийн хоёр салбар нээх асуудлыг хянан зөвшөөрчээ.  Мөн даатгалын мэргэжлийн оролцогч хоёр компанид гурван салбар нээх зөвшөөрөл өгсөн байна.

Түүнчлэн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр хуулийн этгээдэд олгож, нэг төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосны зэрэгцээ даатгалын хоёр  компанийн оноосон нэрийг өөрчилжээ.

Тодотгоход, санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн иж бүрэн бүртгэл, түүний өөрчлөлт, хөдөлгөөнийг хянах нь зохицуулалтын үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг тул СЗХ холбогдох хуулиудаар өгөгдсөн үүргийн дагуу ийнхүү шийдвэр гарган ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top