Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 29 жилийн ойг дохиолдуулан хэд хэд арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Эсэргүүцлийн цуглааныг энэ сарын 5-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах бол энэ сарын 7-нд Үндэсний бодлогын хороо хуралдуулахаар болжээ. Мөн "Монгол-Ардчиллын баянбүрд" олон улсын хурлыг зохион байгуулах юм байна.
Жагсаалаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон эрх баригчдын хууль бус үйлдэл, ШХАБ-т элсэх асуудал, ЖДҮХС-ийн луйвар, 60 тэрбумын схем, төрийн эрхийг хууль бусаар гартаа оруулах оролдлого, үнийн өсөлт, татварын дарамт зэрэг сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй асуудлаар эсэргүүцэж байр сууриа илэрхийлнэ гэж мэдэгдээд байна.
Харин "Монгол-Ардчиллын баянбүрд" олон улсын хуралд Ардчиллыг эх орондоо амжилттай нутагшуулж, хөгжүүлсэн 60 орчим орны улс төрийн намын төлөөлөл оролцох юм байна. Мөн Монголын эрдэмтэн, судлаачид, улс төрчид оролцож, Монгол Улсад ардчиллыг нутагшуулсан туршлага, туулж ирсэн замнал, алдаа, онооны тухай хэлэлцэж, санал солилцоно.
АН-ын Үндэсний бодлогын хорооны VI хуралдаанаар хэлэлцэх асуудал хараахан тодорхой болоогүй байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ардчилэл гээч юу болох, яаж завхруулж болдгийг дэлхийд таниулах нь ээ.
АН-ын ҮБХ-ны 6-р хуралдай болох юм байна ш дээ, таминь ээ. Мартсанаас мал мэнд үү гэгчээр Сүхбаатарын талбайд хийнэ гээд байсан АН-ын Онц их хуралдай болох уу? Бас больчихсон уу? Эрдэнэ вантаан.