Т.Хүрэлбат: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Ц.Элбэгдорж, Б.Хурц нарыг шалгах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт шүүхээс хорих ял сонссон Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбаттай ярилцлаа.


-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тодорхой боллоо. Та энэ тухайд юу хэлэх вэ?

-Мөрдөн байцаалтын үед хийгдсэн эрүү шүүлт шүү дээ. Тухайн үед дүү маань камерт нь Ц.Амгаланбаатар орж дарамталсныг хэлдэг байсан. Саяны бичлэг зөвхөн зургаан сарын хугацаанд хийсэн бичлэгээс задаллаа гэж байгаа. Энэ саяны үзүүлсэн бичлэг бол нэгхэн хэсэг нь юм билээ. Гэтэл Ц.Амгаланбаатар ганцхан удаа өрөөнд нь орж ирж байгаа юм биш. Ц.Амгаланбаатар коридороор нь хашхираад явж байдаг. “Хорин таван жилийн хорих ялтай хулгайчид шээх газар байна уу” гээд хашхираад, хаалга үүдийг нь өшиглөөд явж байх жишээтэй.

Анх дүүг маань ашиглахаа байсан Төв аймгийн мөрдөнд аваачиж хорьсон. Өрөөний дээвэрт нь аалз хүрээлчихсэн тийм л газар. Миний дүү өдөр хийх юмгүй, тэр аалзыг хараад л сууж байдаг гэж ярьдаг. Өрөөнд нь хувин тавьчихдаг. Түүндээ бие засдаг. Хоёр, гурван сар ар гэрийнхэнтэй нь уулзуулаагүй шүү дээ. Эмэгтэй хүнийг наад зах нь ариун цэврийн хэрэглэлээр хангах ёстой. Арга ядаад дотуур хувцсаа хар цайгаар угааж өмсдөг байсан гэдгээ хэлж байгаа. Прокурорууд манай дүүг 16 удаа эмнэлгийн үзлэг шинжилгээнд оруулсан, бараг л люкс өрөөнд байлгасан юм шиг ярьдаг. Гэтэл ямар орчинд байгааг УИХ-ын гишүүд, сэтгүүлчдэд үзүүллээ шүү дээ. Ямар муухай хүмүүс байдаг юм  бэ. Уг нь тэр бичлэгийг үзүүлчихвэл олон нийтэд ил болох талаасаа зүгээр юм даа.

-Ар гэрийнхэнийг нь хууль хяналтынхан дарамталсан тухай сонсогддог. Энэ үнэн үү?

-Бид маш их дарамтанд байдаг. Ээж минь 70 гарсан хөгшин Дорноговьд амьдарч байна. Тагнуулынхан дандаа очиж дарамтална. Гэр орныг нь нэгжиж, үргэлж айдастай явж ирсэн. Хар машинтай очоод хашааг нь бүсэлж зогсоод, хүмүүсийг гаргахгүй гар утаснаас бүгдийг нь шалгадаг. Ингэхээр мэдээж хэнд ч сайхан байхгүй. Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнг 14 хоног барьж хорьсон. Тэгээд мөрдөн байцаагч нар маш их дарамталсан. “Та нарыг амьдралгүй болгоно. Цементенд хийж цутгана. Эсвэл чи хэрэг хүлээчих” гэх мэт байж боломгүй дарамт үзүүлсэн. Тагнаж чагнах төхөөрөмж хүртэл байршуулсан байдаг. Нөхөр нь хорихын жорлонгийн өрөөнд эхнэртэйгээ таараад хэдэн үг сольсон байгаа юм. Т.Чимгээ “Би хэрэг хийгээгүй. Одоо яах ёстой юм бэ” гэхэд нь нөхөр нь “Миний хань битгий ай. Нэгэнт хэрэг хийгээгүй юм чинь гарч таарна” гээд хэдэн үг солилцсон гэсэн. Төдхөн нөгөө хянагч нар ирээд хөөж гаргаад, байцаагч нөхрийг нь өрөөндөө оруулаад “Чи эхнэртээ хэрэг битгий хүлээ гэж хэлжээ. Эсвэл чи хэрэг хүлээх юм уу” гээд сандлыг нь өшиглөх зэргээр дарамталсан. н.Мөнхгал, н.Бямбажав гээд байцаагч нар тэгж дарамталж байсан. Тэгснээ н.Мөнхгал нь гэнэт “За больё, найз болъё” гэсэн байгаа юм. Эхнэрийг нь хилс хэргээр барьж хорьчихоод нөхрийг нь “Найз болъё” гэж байгаа нь юу гэсэн үг үү. Ингэж доромжилж байгаа шүү дээ.

С.Бямбасүрэн байцаагчид хандаад “Би хоёр хүүхдээ хотод авч ирээд айлын хажуу өрөө хөлслөөд амьдарч байна. Ажил төрөл хийж, байр савныхаа мөнгийг төлмөөр байна. Үр хүүхдээ тэжээмээр байна. Ажилд ормоор байна. Та бүхэн өдөр болгон дуудах юм. Ажил хийж чадахгүй байна” гэхэд байцаагч нь “Тэг, тэг. Манайд ч ажилд орж болно шүү дээ” гэсэн байгаа юм. Үүнийг юу гэж ойлгох вэ. Тэр хүмүүс өөрсдөө тайлбарлах байх. Ийм дарамт, доромжлол их байсан.

-Хүний эрхийн байгууллагад хандаж байв уу?

-Хүний эрхийн үндэсний комисс, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад ч хандаж байсан. Энэ хүмүүс юу гэж хэлдэг байсан гэхээр, “Энэ хэрэг нууцлалын зэрэгтэй. Мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас оролцох боломжгүй” эсвэл “Харьяаллын дагуу прокурорт ханд” гэж хариу өгдөг байсан. Би бүр аргаа бараад Эмнести Интернэшнл байгууллагад хандаж байсан. Яг ямар үүрэгтэй байгууллагыг нь мэдэхгүй ч надад туслахыг хичээж байсан.

-Прокурорын байгууллага бол энэ хэрэг батлагдаж, нотлогдсон гээд л мэдэгдээд байгаа?

-Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гэдэг нөхөр “Дөрвөн хүн шатааж алсан нь нотлогдсон. С.Зоригийг алсан нь нотлогдсон” гэж мэдэгдсэн. Гэтэл тэнд яг харуулж байгаа баримт байхгүй шүү дээ. Энэ хэргийг шалгах ажлын хэсгийн дарга Г.Эрдэнэбат, энэ хэргийг гардаж зохион байгуулсан Батжаргал, Сандаг-Очир гэж гурван прокурор бий. Энэ хэдэн прокурор юу ярьдаг гэхээр “Батлагдсан, нотлогдсон” гэдэг зүйл ярьдаг. Гэтэл хүний нүдэнд харагдах, баригдах ямар ч баримт, нотолгоо байхгүй.

МҮОНРТ-ээр гарсан С.Зоригийн хэргийн талаарх прокурорын бэлдсэн нэвтрүүлэг дээр “Эдгээр шийдсэн архичид нь нийлээд архи дарс уугаад, хэрэг төвөг хийгээд явдаг байсан” гэж гардаг. Ц.Амгаланбаатар чинь Т.Чимгээгээс олон дүү. Ц.Амгаланбаатар тухайн үед 16 настай. Т.Чимгээ чинь 20 нэлээн гарчихсан байсан. Тэгээд ч Т.Чимгээ Ц.Амгаланбаатарын бэр эгч нь шүү дээ. Тэгэхээр Т.Чимгээ насны хол зөрүүтэй дүүтэйгээ нийлээд хүн алаад явж байх уу. Нөхөрлөөд явж байх уу.

Эрдэнэтийн цагдаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг ямар нэгэн гэмт хэрэгт оролцож байсан тухай баримт мэдээлэл байдаггүй. Тийм нотолгоо, баримтыг прокурорууд гаргаж ирж чадаагүй. Гэтэл хэрэгт холбогдож байсан мэтээр нэвтрүүлгээр гаргасан. Мөн энэ нэвтрүүлгээр эдгээр хүмүүст “Татгалцах аргагүй санал тавьсан” гэж гардаг. Ямар санал тавьсан. Түүнийг нь хэн мэдэж байгаа юм. Батлагдсан гэдгээс өөр баримт байхгүй. Намайг дүүгээ өмөөрөөд ярилцлага өгсөний төлөө М.Энх-Амгалан прокурор “Ахыг нь шалгана” гэж байсан. Надаас юуг нь шалгах гээд байгаа юм. Эсвэл хилсээр энэ хэрэгтээ холбох гэж байгаа юм уу. М.Энх-Амгалан прокурорт хандаж хэлэхэд одоо тэр батлагдаж нотлогдсон баримтаа телевизээр үзүүлчих л дээ гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол манай үр хүүхдүүд нэг насаараа “М.Энх-Амгалан гэж хулгайч прокурор байсан” гэж ярьж явна шүү дээ.

-Нэвтрүүлгээр хэрэгтнүүдийг гэрчүүд таньсан тухай гарсан?

-Хорин жилийн өмнө байрны гадаа сууж байсан хоёр гурван эмэгтэй зургийг хараад “Энэ хүмүүс мөн байна” гэж гэрчлээд тэр нэвтрүүлэгт  яриад байгаа юм. Туршлагаас хэлэхэд нэг ангид хамт сурч байсан хүмүүс хорин жилийн дараа би биенээ танихгүй байх тохиолдол байдаг. Гэтэл байрны гадаа харсан хүнээ хорин жилийн дараа энэ хүн мөн гэж зааж байгаад яагаад ч үнэмшил төрөхгүй байгаа юм. Б.Булган гэдэг хүнийг гэрч биш гээд шүүх хуралд оруулахгүй байж яагаад гудамжинд сууж байсан хүмүүсийг нотолгоо болгож тэднийг буруутгаж байгаа юм бэ.

Б.Булганы хоригдож байхад Ц.Амгаланбаатар өрөөнд нь ороод сууж байсан сандал ширээг нь өшиглөөд “Чи бид нар С.Зоригийг алаа биз дээ. Хийгээ биз дээ” гэсэн байдаг.

-Ц.Амгаланбаатар, Б.Содном­даржаа, Т.Чимгээ нарыг Б.Булганаар таниулах ажиллагаа хийлгэсэн байдаг юм болов уу?

-Би энэ талаар Т.Чимгээгээс асуусан. Б.Булгантай таниулах ажиллагаа хийгээгүй гэсэн. Б.Бул­ганд зөвхөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын зур­гийг л үзүүлсэн. Харин Ц.Амгалан­баатартай Б.Булганыг уулзуулсан юм билээ. Б.Булганы хоригдож байхад Ц.Амгаланбаатар өрөөнд нь ороод сууж байсан сандал ширээг нь өшиглөөд “Чи бид нар С.Зоригийг алаа биз дээ. Хийгээ биз дээ” гэсэн байдаг.

Б.Булган “Би 1998 онд ийм 16-тай хүүхэд хараагүй. Манайд ийм хүүхэд орж ирээгүй. Би эмч хүний хувьд зөвлөхөд энэ Ц.Амгаланбаатарын мэдрэлийг эмчид үзүүлээрэй. Хэвийн бус хүн байна шүү” гэж хэлсэн нь хавтаст хэрэгт байдаг гэж дүү минь хэлсэн. Тэгээд хавтаст хэрэгт Ц.Амгаланбаатарын ярьсан зүйл бүгд зөрүүтэй. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм байдаг гэсэн. Ийм учраас наад хүмүүс чинь хэргийг нууцын зэрэглэлээс гаргахгүй байна. Шүүх хурлыг нээлттэй явуулахаас айж байгаа юм. Мөн Б.Булган хэвлэлд ярилц­лага өгөхдөө “Энэ гурван хүнийг танихгүй” гэдгээ хэлчихсэн. Мөн Ц.Амгаланбаатар захидал бичсэн. “Би энэ хүмүүсийг гүтгэсэн юм. Хүн алах нь битгий хэл, хүүхэд байхдаа аймхай хүүхэд байсан. Б.Отгонбаатарынхыг шатах үед ч би Эрдэнэтэд байгаагүй” гэж захидалдаа бичсэн байна лээ. Тэгэхээр Ц.Амгаланбаатар хүн гүтгэсэн гэдгээ хүлээгээд эхэлчихлээ. Мөн тэр гэртэйгээ шатаж нас барсан Б.Отгонбаатарын эгч Хишгээ гэж хүн шүүх хуралд гэрчээр орсон. Тэр хүн шүүх хурлаас гарч ирээд л хэлсэн. “Энэ хэрэг дээр Б.Отгонбаатарыг бид шатааж алсан” гэснээс өөр ямар ч баримт алга” гэж хэлж байсан. Гэтэл тэр Б.Отгонбаатарынх шатсан дүгнэлт “Цахилгаан буруу ашигласнаас болсон” гэж гарсан.

Полиграфын шинжилгээгээр мөн таараагүй. Полиграфын шинжилгээнд Т.Чимгээг орохын өмнө унтуулахгүй шөнөжин дэглэж байгаад өглөө нь шинжилгээнд оруулах гэж авч явсан байгаа юм. Тэгээд очтол Полиграфын шинжилгээнд оруулах гэж байсан эмэгтэй нь хоёр пиво гаргаад ирсэн гэнэ. “Хоёулаа ганц ганц пиво” уучихья гэсэн байдаг. Полиграфын шинжилгээ өгөх гэж байгаа, шоронд хүн амины хэргээр хоригдож байгаа хүнд пиво гаргаж ирж байна шүү дээ. Тэгээд  Т.Чимгээ “Би уухгүй” гэсэн байдаг. Тэгэхэд “Хоёулаа вино уух уу” гэсэн байгаа юм. Энэ одоо юу гэсэн үг вэ. Шөнөжин нойргүй  хонуулаад, пиво уулгаад шинжилгээнд оруулахаар полиграфын шинжилгээ нь эерэг гардаг ч юм уу. Ямар ч байсан манай дүүд хайртайдаа тэр хүмүүс пиво гаргаж ирээгүй нь тодорхой. Энэ чинь бас нэг дарамт. Энэ бүгдийг харахад зохиомол, хилс хэрэг гэдэг нь нотлогдож байна.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сая мэдээдэл хийхдээ С.Зоригийн хэргийн талаар ярьсан. Та үзсэн байх. Таны байр суурийг сонирхоё?

-С.Зоригийн хэргийг яриад эхлэхээр дуугардаг хүн элбэгшиж байна. Ц.Элбэгдорж их ноцтой юм ярилаа. “С.Зоригийг алсныг харсан ганц хүн нь хэн бэ” сэтгүүлчдээс таавар асуугаад л. Гэтэл нэг нь тэндээс “Б.Булган” гээд хэлчихвүү дээ. Тэгсэн Ц.Элбэгдорж “Биш. С.Зориг өөрөө” гээд. Тэр хүн процессийг мэдэж байна шүү дээ.

Өнгөрсөн 21 жил цорын ганц гэрч нь Б.Булган гээд ярьдаг. Хавтаст хэрэгт ч тийм байгаа. Гэтэл Ц.Элбэгдорж хажууд нь өөр хүн байгаагүй гэж байна. Тэгвэл түүнээс мөрдөн байцаагч асуух хэрэгтэй байна. “Хажууд нь ганцхан хүн байсныг яаж мэдэж байна. Эсвэл тэр хүн С.Зоригийн хажууд өөрөө байсан юм уу. Би Ц.Элбэгдоржийн энэ үгнээс гурван зүйлийг харж байна.

Нэгдүгээрт, бараг алуурчин нь өөрөө байсан байх гээд байна. Алуурчинаас өөр хүн байгаагүй гээд яагаад Ц.Элбэгдорж мэдээд байна. Тэгэхээр алуурчинг харсан ганц хүнийг мэдээд байгаа нь өөрөө юм биш үү. Би тэр алуурчин нь Ц.Элбэгдорж юм биш үү гэж хэлэх гээд байна. Хоёр дахь сэжүүр нь Б.Булган гэж хүнийг юм ярьчихвий гэж хэргээс холдуулах гээд байна шүү дээ. Гуравдугаарт, эсвэл тэр алуурчинг Ц.Элбэгдорж мэддэг юм байна. Тэр хүнд нь Ц.Элбэгдорж үг хэлээд ч байгаа юм шиг. Ийм зүйл ажиглагдаж байна.

Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ саяны бичлэгийг үзсэний дараа “Юун сүртэй юм. Ийм юм байж л байдаг” гэж байгаа юм. Бичлэг гараад ирэхээр өөрчлөгдөж байгаа олон хүн байна. Үнэхээр эрүүдэн шүүснийг хүлээн зөвшөөрч байна. Харин эрүүдэн шүүлт гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа хоёр хүн нь Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ байна.

-С.Зоригийн хэрэгтэй холбоо­тойгоор н.Ганхуяг гэж хүнийг шалгасан байдаг. Тэгээд сулласан. Энэ хүн юу ярьдаг вэ?

-Манай хүргэн С.Бямбасүрэнтэй эгч дүүсийн хүүхдүүд болох н.Ганхуяг гэдэг залууг жил гаруй барьж хорьсон. Тэгээд хэвлэл мэдээллээр үг хэлэх эрхийг нь хаачихсан. Гадагшаа зорчих эрхийг нь хаасан. Ганхуяг компанийн захирал хүн. Гадагшаа ажил төр­лөөр явах эрхээ хасуулчихаад л байж байгаа юм билээ. “Алуурчдыг зөөсөн” хэргээр барьж хорьсон байдаг. С.Зоригийн хэрэгт гурван хүүхэдтэй хүүхэн, 16-тай хүү, малчин, арьс шир тушаадаг залууг барьж хорьсон байдаг. Тухайн үед Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар тийм л хүмүүс байсан. Эндээс хараад тагнуулынханыг би гайхдаг.

“Эрдэнэт”-ийн том захирал ийм нусан журуудтай хээр гараад архи дарс уугаад суух уу.  Үнэхээр “Эрдэнэт”-ийн захиралтай холбоотой, даалгавар авч энэ хэргийг үйлдсэн бол Т.Чимгээ хивсний үйлдвэрийн ажилтан хийгээд явах уу.

Эднээс хамгийн боловсролтой нь н.Ганхуяг байхгүй юу. н.Ганхуяг бол тагнуулынханыг байцаахад хариу үйлдэл үзүүлээд, асуудалд логик гаргаад дарамтлуулахгүй байсан болов уу. Тийм учраас энэ хүнийг жил хориод аргагүй эрхэнд сулласан гэж боддог. Гэтэл энэ Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар чинь хөөрхий мундаг боловсролгүй учраас эднийг дарамталж болоод байгаа байх. Тагнуулынханы чадвар нь ийм юм байна. Юун тагнуул. Сургууль төгсөөд ирсэн шинэ байцаагчаас дор ажиллаж байна. Монголын тагнуул гэж ийм дорой хүмүүс байдаг юм байна. Халзан толгойтой тарган хүмүүс бий. Сургуультай нохой шиг даалгавраар ажилладаг юм байна. Мөн Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнг энэ хүмүүстэй хамт архи уусан гэж барьсан. Шатаж нас барсан Б.Отгонбаатар, Ц.Амгаланбаатар, С.Бямбасүрэн, Эрдэнэтийн захирал байсан Ш.Отгонбилэг нарыг хамт хээр гарч архи уусан гэж Ц.Амгаланбаатар ярьсан юм билээ. Тэгээд байцаагчид “Ш.Отгонбилэг та нарт ямар даалгавар өгсөн” гээд манай хүргэнийг дарамталсан юм билээ. Ц.Амгаланбаатараар ийм зүйл зохиолгосон. Зүгээр л бодоход, “Эрдэнэт”-ийн том захирал ийм нусан журуудтай хээр гараад архи дарс уугаад суух уу. Тэгээд бас пиво ч билүү уусан гээд байдаг. Үнэхээр “Эрдэнэт”-ийн захиралтай холбоотой, даалгавар авч энэ хэргийг үйлдсэн бол Т.Чимгээ хивсний үйлдвэрийн ажилтан хийгээд явах уу. Арай өөр ажил хийнэ биз дээ. Хүн үнэмшихэд итгэмээргүй юм ярьсан улс шүү дээ. Үүнийг нь прокурор зөв байна гэж ял өгөөд, шүүх түүнийг нь батлаад явуулсан.

-Т.Чимгээг хэрэг хүлээгээгүй гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Энэ хэрэгт холбогдсон гурван хүнээс хэрэг хүлээгээгүй ганц хүн нь Т.Чимгээ. “Надад хийсэн хэрэг байхгүй. Ямар хэрэг хүлээх юм. Нотолгоо хаана байна” гэж хэлдэг. н.Батжаргал гэж прокурор “Энэ хүн нотлох баримт нэхэж байгаа учраас хэрэг хийсэн байж таараа” гэдэг. Юу гэсэн үг юм бэ. Олон улсын шүүх практикт нотолгоо нь байж хүнийг буруутгадаг, гэм буруутайд тооцдог. Гэтэл энэ прокурорууд үнэхээр мулгуу хүмүүс юм. Энэ хэргийг илрүүл гэдэг даалгавар авсан, сургуультай нохой шиг болсон хүмүүс гэж хэлье. Энэ хэрэг дээр ажилласан тагнуул, прокурор, шүүхийн байгууллагын хүмүүст хэлэх үг алга.

-Т.Чимгээгийн охин автын ослоор нас барсан. Энэ яг юу болсон юм бэ?

-Ээжийгээ хоригдсоны дараа “Сэлэнгэд үзэж хардаг нэг сайн хүн байна” гээд очих гээд явж байгаад ослоор нас барсан. Нэг найзтайгаа хамт явж байгаад автомашинтайгаа осолдсон. Найз нь зүгээр гарсан. Манай дүү газар дээрээ нас барсан. Автомашин нь онхолдсон байдаг. Ослын шалтгааныг нэг их тоймтой юм хэлээгүй. “Жолоочийн буруугаас болсон” гэсэн ч ямар нэгэн хариуц­лага тооцоогүй өнгөрсөн. С.Бямбасүрэн одоо тэр жолооч залуутай холбоо тасарсан гэсэн. Ийм учраас энэ ослыг ч тагнуулынхан хийсэн байхыг үгүйсгэхгүй. Хүний хашаанд хүүр аваачиж тавьж байгаа хүмүүс автомашин осолдуулж чадна. Тагнуулынхан энэ ослыг үйлдсэн байхыг үгүйсгэхгүй. 

-Т.Чимгээг хэрэгт татахын өмнө хашааг нь давуулж хүний цогцос хаясан байсан. Энэ цогцос хаясан асуудал ямар учиртай байсныг тогтоосон уу?

-Нас бараад хээр тавьсан хүний шарил байсан гэж цагдаа тодорхойлсон. Хаа байсан хөдөө хээр тавьсан хүний шарилыг хэн авчирч хашааг нь  давуулж хаясан бэ гэдгийг ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат шалгах ёстой байсан. С.Зоригийн хэрэгт холбоотой хөдөлсөн чулуу болгоныг шалгах хэрэгтэй. Гэтэл ажлын хэсгийнхэн шалгаагүй. С.Зоригийн хэргийг шалгах нэрийдлээр хүмүүсийг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүснийхээ төлөө Г.Эрдэнэбат ял эдлэх ёстой. Энэ зохион байгуулалттай хилс хэргийг Г.Эрдэнэбат, Б.Хурц нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болохдоо “С.Зоригийн хэргийг илрүүлнэ” гэж гарч ирсэн. Тэгээд Ерөнхийлөгч болсныхоо дараагаар Б.Хурцыг Тагнуулын даргаар томилсон. Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёр энэ хэргийг мэдэхийн дээдээр мэднэ. Энэ хүмүүс ямар учраас энэ хэргийг илрүүлсэн болоод хаах гэж улайрч байна. Одоо энэ хэргийн хүрээ хумигдаж байна. Шалгаад байх зүйл одоо алга. Ц.Элбэгдоржийг шалгах хэрэгтэй. Б.Хурцыг шалгах хэрэгтэй. Ямар учраас энэ хэргийг будлиантуулав. Энэ хүмүүсээ л барьж аваад шалгах хэрэгтэй дээ.

-Т.Чимгээгийн өмгөөлөгч хууль зүйн туслалцаа хэр үзүүлж ажилласан бэ?

-С.Оюунцэцэг өмгөөлөгч зохих өмгөөллийг үзүүлсэн. Гэхдээ шүүх хурал дээр өмгөөлөгч нарыг үг хэлүүлдэггүй байсан. Манай өмгөөлөгч анхан шатны шүүх хурал дээр хуулийн зүйл, заалт бичсэн бичиг баримт, цаасаа авч орох гэсэн чинь оруулаагүй. С.Оюунцэцэг өмгөөлөгч авч орно гээд маргалдаад ухаан алдаж байсан. Ийм дарамтанд өмгөөлөгч ажилласан. Тав хоног манай өмгөөлөгч байр сууриа илэрхийлж тэмцсэн. Өмгөөлөгчөөс тавьсан асуултад прокурор, тагнуулынхан няцаалт өгч чадаагүй. Тухайлбал, 1998 онд гаргасан ам зургаар С.Зоригийг хөнөөсөн хоёр хүний эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан гэж зураг гаргасан. Гэтэл Т.Чимгээ 160 см өндөр. Нөгөө хоёроосоо илүү намхан шүү дээ. Энэ мэтээр баримт зөрж байгаа.

Манай өмгөөлөгч зохих ёсны хууль зүйн өмгөөлөл үзүүлсэн. Гэтэл өмгөөлөгчийг маань захиалагчаас авсан мөнгөөрөө зугаалж явна гэж бичсэн байсан. Өмгөөлөгчийн маань хүүг хүртэл хар тамхины хэрэгт холбогдуулан шалгах гэж оролдсон. Энэ мэтээр өмгөөлөгчид маань хүртэл дарамт ирж байв. Гэтэл Ц.Амгаланбаатарт тагнуулаас өмгөөлөгч томилоод өгчихсөн шүү дээ.

-Т.Чимгээтэй ойрд уулзсан уу. Эргэж амжсан уу?

-Өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд Эмэгтэйчүүдийн хорих ангид очиж эргэсэн. Биеийн байдал нь сайнгүй байна лээ. Ходоод, нойр булчирхай нь муудсан. Хоригдсоноосоо хойш хоёр ч шүдээ авахуулсан. Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан, Ц.Нямдорж сайд асуудлыг яриад эхэллээ. Хэрэг нааштайгаар шийдэгдэхээр байгаа тухай би мэдээлэл өгсөн. Сэтгэл санаа нь сэргээд, нүд нь сэргээд ирнэ лээ. Өмнө нь эргэж очихоор “Хүрлээ ахаа, би хэрэг хийгээгүй. Хүн алаагүй. Би хэрэг хийгээгүй гэж бодохоор энэ хаалгаар таныг дагаад гармаар байна. Та намайг аваад яваач” гэж уйлдаг байсан. Одоо харин харьцангүй шударга шүүгчид арай өөрөөр шийдэх байх. Тэднийг эрүүдэн шүүсэн нь бичлэгээр тодорхой болж байна.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 64 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(178.115.131.21) 2019 оны 05 сарын 12

Бузар шингэсэн Элбэгдорж Хурц 2 хүний шаар Хүн төрлөхтний гутамшиг

0  |  0
Сахиус(66.181.188.224) 2019 оны 04 сарын 10

Хэлмэгдэл жинхэнэ эзэн нь Элбэгдорж Батүүл шүү дээ албан тушаалаасаа буухаасаа өмнө хам хум халтар хултар энгийн ардбг хэлмэгдүүлээд илэрүүлсэн болоод хаясан нь шудрага гишүүдийн буянд илэрээд бна Хурц иргэний зориг тагнуулч хүний хуух гаргаад үнэнийг хэлчихвэл хэргийн зангилаа тайлагдах гээд бна хэн гэдэг хүн ямар үүрэг өгсөнийг хэлэх хэрэгтэй тэгсэн тохиолдолд захиалагч хэрэгтэн 2 амархан олдондоо

0  |  0
ЦАГААНТОЛГОЙТ(66.181.161.93) 2019 оны 04 сарын 13

БУЛГАН БАТ ҮҮЛ ЭЛБЭГДОРЖОО ГЭЖ ЁСТОЙ УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ

3  |  0
irgen (103.212.118.232) 2019 оны 04 сарын 10

MANiin zahialagch bolij uz ardchilsan namiig darah geed bna uu. bagabandi bugdiig hiisen Otgonbilegtei holbootoi

1  |  1
Bat(174.221.142.151) 2019 оны 04 сарын 09

Hurts gej Elbegdorjiin aluur bainaa tegeed bas General shyy Battulgaa tsolig ni huraagaach

0  |  0
GANBOLD(202.9.43.111) 2019 оны 04 сарын 08

Buh shuugch tsagdaa nariig ni ( heregt ajillasan ) prokuroruudig ni shalgaj hergiig ni huleelgeed shorond hataah heregtei

0  |  0
Хашаа давуулсан (64.119.25.1) 2019 оны 04 сарын 10

Нас барсан хүний цогсосыг хөндсөн бол тэр хүний үр хойч муу явдаг жамтай. Үүнийг олж ар гэрт мэдэгдэж сүнсийг нь анирлуулах ёстой. Хашаа давуулж шидүүлэхэд үхсэн хүн ч гэсэн хилэгнэнэ шүү

2  |  0
зочин(66.181.161.51) 2019 оны 04 сарын 08

ард түмнийг хэзээ ч энэ хэргийн илрүүлэлтйн талаар олж мэдэхгүй гэж бодоод ёстой балай юм хийх юмаа тагнуулынхан гэж ёстой арай юмаа цагдаагаас дор ёо ёо элбэгийн урагшгүй зарц нар эзнээ ч өөрсдийгөөө ч баллажээ элбэг энэ хэргийг нцууцын зэрэглэлээс 1 хүний нас хүрэхээргүй удаан хугацаатай оруулах гэж бсан гээ биздээ ийм нийгмийг ардчилал гэдэггүй ш дээ арай яа яа

1  |  0
Өгөртолгойгүрсэд(66.181.160.10) 2019 оны 04 сарын 07

Хулийн гажуудлыг Нямдорж ил гаргаж ард түмэнд манай хууль яаж үйлчилдэгийг үзүүллээ дээ , Энэ аллагыг Отгонбилэг захиалж,Баяр зуучилж, Багабанди зөвшөөрч Элдэгдорж,Мөрөн хоёр гүйцэтгэсэн байж магадгүй гэж хүмүүс далд ярьдаг юм.

0  |  0
Bulgang eruuden shuu(108.218.234.108) 2019 оны 04 сарын 07

Bulgan Aldarjavtai amidarch baihdaa neg huuhniig alchaad yamar ch yalgui ungursun gej 94 onii Seruuleg sonind garsan.Bulgan bol Zorigiig alsan aluurchin esvel aluurchnii hamsaatan gedegt muriitshud ch belen baina. Hoino surch biagaad huugduj irsen hund gar, olon nuhur solison, dagavar huuhedtei, Zorigoos olon nasaar egch hugshin avgai, Zorigoos hoish ajil hiidgui murtluu genet tansag amidarch ehelsen. Medeej Zorigiig alsaniihaa shagnald nasaaraa tansaglah huvia hurtsen buzar yanhan. Yanz buriin eruugiin elementuudtei nuhtsuj irsen Bulganiig mash hatuu eruuden shuuj uneniig heluuleh heregtei.

1  |  0
zochin(66.181.182.168) 2019 оны 04 сарын 06

elbegdorj hurts 2 shalgaach

0  |  0
Zochin(202.9.44.23) 2019 оны 04 сарын 06

ene tom hergiin zahialagch ni huzuugui hulgaich Elbegdorj yaah argagui moon .shuud l changad avaachij hii .batalgaatai gol zahialagch ni Elbegdorj .

0  |  0
erka(182.160.39.60) 2019 оны 04 сарын 06

elbegeegees oor hun baihgui shuu elbegee bol uych hiij chadna uych gej hudalaa yrina mash sain mordogch elbegeedeer ajilah heregtei elbegdorj zorgiig alsanbas bat uul baij magad ene hoer erhmees gartsaagui batuuliin amiig baatar tsoloor haasan baigaa elbegee

0  |  0
ШОДОРГОС(64.119.26.70) 2023 оны 05 сарын 29

НЯМКА САЙДЫН УЙГАГУЙ АЖИЛСНЫ ХҮЧИНД ЭРҮҮДЭН ШҮҮЛТ ИЛЭРЧ ЭНЭ ХЭРЭГТ ГЭМГҮЙ ХҮМҮҮС ХИЛСЭЭР ЯЛ ЭДЛЭХ БАЙЛАА

3  |  0
Heheh(172.56.3.198) 2019 оны 04 сарын 06

Elbegdorj batuul 2 doo ayguil bol

0  |  0
Irgen(66.181.161.28) 2019 оны 04 сарын 05

Mingolchuuda uo bn. Gemgui humuusiig yaj tarchlaan zovooj bgaag harlaa.Odoo Hurtsiig hamgiin turuund barij horih heregtei.

0  |  0
Уншигч(92.13.1.106) 2019 оны 04 сарын 05

Харин тиймээ.,.элбэгдож л нухуулцан юм шиг санагдаад бгаа юмдаа.,.тэгээд хөлсөлсөн алуурчдаа гадагшаа бүх насаар нь амьдрахаар гаргауан эсвэл бас нухцан..,тэгээл аймаар итгэлтэй зоригийг алсан хүнийг ганц зориг л харсан гээд солиороод бгаа биздээ..энэ энэ хэрэг хэзээ ч илрэхгүй гэж хэлж бгаа юм шиг сонсогдож бгаабиздээ...энэ хэрэг ирэхгүй мөртлөө бас чимээгүйөолж мартагдахгүй болохоор л энэ 3 хүн дээр зохиож ял өгсөн...яг шүү яг шүү,,.

0  |  0
Mjl(202.126.89.202) 2019 оны 04 сарын 05

Helmegdel mun ..ene door bgaa neg tarhinii turaaltai erguug helmegduuleed ,eruuden shuugeed,uzeech Zorgiig nuhtsan ch ym biluu....gants honoj chadahgui uheh baihdaa...umhiirtsun lalruud olshroh shinjtei

1  |  1
Зочин(66.181.177.200) 2019 оны 04 сарын 08

Заа одоо болноо хаха бур тэрийг энийг шалга гэцэн. Хэнийг шалгахаа энуугээр заалгадаг болоо юу Монгол Улс. Танай дуу алуурчин ч юм билуу хэн мэдхийн. Алуурчин мен биш гээд маргаантай л бгаа даг. Дурдээ итгэцэн индэр дээрээс Монголчуудыг загнаад суудаг хэн бэ, юм ихдхээрээ утгаа алддаг шуу. Эхлээд еревдеж бсан одоо шал ядаргаатай санагджын энэ. Цаг хугацаа л харуулна, Зоригийн хэрэг 21 жил улс терийн шоу бсан, одоо ч бас тийм бгаам билуу хэн мэдлээ. Хэнд нь ч итгэх арга алга цаашаа!

3  |  4
иргэн(202.179.26.99) 2019 оны 04 сарын 05

ХЭҮК-ийн П.Оюунчимэг авгай бол хаустай болж давхраа хийлгэж,доодхоо оёулснаас өөр юм хийснийг нь мэдэхгүй гэж найз нөхөд нь хэлдэг,таашаал аваад жигтэйхэн сайхан жоохон охин байсан санаанд ордог гэх мэт тэнэг юм яриад байдаг авгай гэсэн

1  |  0
хн(64.119.17.89) 2019 оны 04 сарын 08

олон жил бултлаа даа элбэгдорж баталгаатай шалгагдах ёстой хүн

3  |  0
Бек(202.9.43.189) 2019 оны 04 сарын 08

Нямдорж өөрөө захиалагч учраас ялтан нарыг хууль зөрчин суллахаас буцахгүй байгаа биз дээ. Зөвхөн дарамталж хэрэг хүлээлгэнэ гэж байхгүй. Хэргийг шалгах явцад бүрдүүлсэн нотлох баримтыг яаж үгүйсгэх юм бэ. Энэ хэрэгт Нямдорж яах аргагүй холбоотой.

5  |  1
zochin(66.181.161.125) 2019 оны 04 сарын 06

B.Hurtsiig horij shalgah heregtei....

2  |  1
ZUV L TAAMAGLAJ BN(75.170.129.4) 2019 оны 04 сарын 08

Өнгөрсөн 21 жил цорын ганц гэрч нь Б.Булган гээд ярьдаг. Хавтаст хэрэгт ч тийм байгаа. Гэтэл Ц.Элбэгдорж хажууд нь өөр хүн байгаагүй гэж байна. Тэгвэл түүнээс мөрдөн байцаагч асуух хэрэгтэй байна. “Хажууд нь ганцхан хүн байсныг яаж мэдэж байна. Эсвэл тэр хүн С.Зоригийн хажууд өөрөө байсан юм уу. Би Ц.Элбэгдоржийн энэ үгнээс гурван зүйлийг харж байна. Нэгдүгээрт, бараг алуурчин нь өөрөө байсан байх гээд байна. Алуурчинаас өөр хүн байгаагүй гээд яагаад Ц.Элбэгдорж мэдээд байна. Тэгэхээр алуурчинг харсан ганц хүнийг мэдээд байгаа нь өөрөө юм биш үү. Би тэр алуурчин нь Ц.Элбэгдорж юм биш үү гэж хэ

3  |  1
ааа(64.119.21.164) 2019 оны 04 сарын 04

Отгонбилэг захирал ганц шил пивоор энэ хэдэн нусгайнуудад хүн алуулах захиалга өглөө гэж үү дээ ???? хэрэв үгүй гэвэл хэн нь хүн алсаны төлбөрт хэдийг авсан, тэрийгээ хэрхэн хаана юу болгосон гээд яригдаж ухагдаж мөрдөгддөггүй юм байх даа????

0  |  0
Зочин(66.181.186.247) 2019 оны 04 сарын 08

Мэнгэтийг л ер нь юу л бол гэж бодогдоод байх юм. Энэ олон жил хуулийн байгууллагын сайд хийж байсан хүн нэг сэжиг таамаг баймаар юм. Эсвэл төөрөгдүүлж байгаад Баттулгатай нийлж хууль хүчний байгууллагыг үндсээр өөрчилж хаяаад 20 онд еөк болчихно гэж бодоод байгаа юм биш биз.

4  |  1
Баатархүү(94.214.181.162) 2019 оны 04 сарын 06

Мэнгэт Нямдорж захиалагч нь байсан бололтой. Тэр хүн 2 жил нойр нь рүрээгүй. Нямдорж ер нь их НО той хүн шүү. Итгэхийн хргагүй хар санаатай хорон явдалтай төрийн хутгуур болсон хүн.

4  |  6
Зочин(202.21.124.19) 2019 оны 04 сарын 08

МӨН Ч АЙХТАРАА , ГЭВЧ ҮНЭНД ГҮЙЦЭГДЭНЭ ГЭЖ БИЙ , ГЭМТНҮҮД ҮЙЛЭЭ ЭДЛЭХ ӨДӨР ИРНЭ , ЭЛБЭГДОРЖООР ТОЛГОЙЛУУЛСАН ЭНЭ ХЭРЭГТ ОРОЛЦСОН ХУУЛЬ ШҮҮХИЙН БҮХ ГЭМТНҮҮДИЙГ ЦААЗААР АВАХЫГ ШААРДАЖ БАЙНА . ШУДАРГА ЁС СЭРГЭН МАНДАГ

9  |  0
mglhuu(82.233.228.208) 2019 оны 04 сарын 05

Hurz, Erdenebat 2-iig horiod shalgachih zangarag mgl-iin tord bn uu? novsh gej

6  |  0
mglhuu(82.233.228.208) 2019 оны 04 сарын 05

AN-iinhan margaash melhii erdeniinhee esreg jagsah gej bn uu? esvel maniigaa tamlaad ehelsen hediigee omoorch jagsah geed bn uu? mgl hunii zovlongoor hoollogsod sonotugei

3  |  0
AMJILT HUSYAAA(59.153.114.197) 2019 оны 04 сарын 08

Т.Чимгээ GARCH IREED : khilseer eruu gin hereg tulgalt IIN esreg , eruuden shuult iin esereg front gedeg baiguulga iig baiguulji MONGOL IIN ARD TUMEN , MONGOL IIN UNDURAH BOLSON EEJUUD IIN TOLOO ZUTGUUH HEREGTEI SHUU , SHORONGOOS GARAD GERTAN HAIRIH BISH ,SHUUD HEVLEL IIN HURUL HEJI BUH DELHEE D MEDEGDEH HEREGTEI , HUVTSAAN BUU SOL , SHORONGOO D YAMAR HUVTSAS TEI BAISAN BOL TER HUVTSASTEI AAN HEVLEL IIN HUREL HEH HEREGTEI

4  |  1
Бүрэн(64.119.16.248) 2019 оны 04 сарын 11

Энэ ах гнь хөөрхий минь дүүгийнхээ хойноос их явсан дөө. Боловсрол мэдлэг ч сайтай юм шиг байгаа юм

8  |  0
Зочин(64.119.22.173) 2019 оны 04 сарын 05

Ер нь ингэхэд 1998 онд Б Хурц хаана ямар ажил хийж байсан бэ

4  |  0
zochin(120.142.31.236) 2019 оны 04 сарын 06

erguu pazdanuud bas l tuilshirsaar bna uu hun neg ym heleheer hamhuul shig huilrah ymaa neg nertei ulstorch helsen baidagiin ard tumnii tolgoig erguuleh amarhan gej

3  |  4
enkhtaivan(43.242.243.102) 2019 оны 04 сарын 05

Мөрөн Элбэгдорж хоёрын мөр баллаж мэргэжлийн мөрдөгчдийг зайлуулсан хэргийг мөрдөн шалгах ажлыг мөч алдалгүй эхлүүл!

7  |  0
Shudarga yos(202.70.34.70) 2019 оны 04 сарын 04

Odoo l unen ni ilerne dee. Ard tymnii magnai teniij, nyryy ni tegshreh gej bn. Oyun-Erdene naryn 5 zaluud, Nyamdorj saidad, Jenco Erenhiilegchid ard tumen gynee talarhaj bn.

6  |  0
зочин(202.179.25.70) 2019 оны 04 сарын 05

Элбэгдорж 30 жил төр барьчихсан юм шиг туйлшраад жинхэнэ эзэд нь араас нь турхираад ардууд даган баясаад.

1  |  3
АН-ын гишүүн(202.179.27.123) 2019 оны 04 сарын 07

Хэнд ч тодорхой болчихлоо шүү дээ. АН-ын дотор Элбэгдорж алсан гэсэн яриа олон жил үргэлжилсэн шүү дээ. Улс төрийн аллага гэвэл улс төрийн шалтгаан нь Тухайн үед Элбэгдоржийг ерөнхий сайдаас огцоруулсан явдал. Гэтэл огцоруулахад АН-ын зүгээс хамгийн идэвхитэй оролцож, Засгийн газрын булхайг шалгахыг Зориг шаардаж байв. Хэн зохиомол хэрэг үүсгэж энэ хэргийг хаахыг хүсэв? Бүгдэд ойлгомжтой. Зоригийг аллагыг ахуйн аллага гэсэн цуурхал хэн тарааж байв? Тэр бол Элбэгдорж. Ингээд л дүгнээд үз.

12  |  0
иргэн(202.21.124.18) 2019 оны 04 сарын 05

Прокуроруудаас нотлох баримт нэхэх л бол бол шууд гэмт хэрэгтэн болох юм байна. Ямар нийгэмд амьдраад байнаа.

3  |  0
Иргэн(103.26.195.215) 2019 оны 04 сарын 05

Элбэгдорж, Хурц нараас өөр хүн байсан бол аль хэдийн баривчилсан байгаа. Энэ 2- оос монголын шүүх яагаад айгаад халдаж чалахгүй байгаа юм бэ? Шүүгчид тэр тусмаа хариуцлагатай хүмүүс нь хамтарагч нь болоод л тэр. Шинэ томилогдсон удирдлагууд энэ хэргийг шийдэж чадна гэж бодоод л тэр албанд очиж байгаа байлгүй.

5  |  0
зочин(202.179.24.69) 2019 оны 04 сарын 04

Дэмжиж байна Элбэгдорж Хурц Ерөнхий Прокурор Энх-Амгалан гээд Этгээдүүдыг маш сайн шалгах хэрэгтэй дээ

3  |  0
Хүзүүгүйн ДЭЭРМИЙН (192.82.65.56) 2019 оны 04 сарын 05

Хүзүүгүйн ДЭЭРМИЙН бүлэглэл МАФИ одоо нурна! Уяаны гөлөгнүүд болох Энхбамгалан, Зориг, Хурц гээд бусад гүйцэтгэгч нартайгааа ЖАНГАА идхээр явна. Одоо эдгээр гэмт этгээдүүдийн эээлж ирсэн ЖАНГАА ИД!!!

3  |  0
Зочин(202.9.45.205) 2019 оны 04 сарын 04

элбэгдорж, эрдэнэбат, хурц зэрэг бол цайчихсан нөхөд. гэтэл сэтгүлч нэртэй юмнууд тэгж муухай худалдагдах гэж. ETV-ийн булганхүү гэсэн байх аа, тэр нөхрийг одоо ард түмэн хэзээ ч мартахгүй, муугаар санаж явах болно. Юу гэнэ вэ ээ, за яахав, за яахав гээд л хурц юм алга гээд л... яасан муухай нөхөр вэ. өөрөө ол яах бол? хориход зүгээр ороход л зүрх хаж үхэх биз. тэр нөхрийг булганхүү гэсэн байхаа

2  |  0
Зочин(202.9.45.205) 2019 оны 04 сарын 05

элбэгдорж, эрдэнэбат, хурц зэрэг бол цайчихсан нөхөд. гэтэл сэтгүлч нэртэй юмнууд тэгж муухай худалдагдах гэж. ETV-ийн булганхүү гэсэн байх аа, тэр нөхрийг одоо ард түмэн хэзээ ч мартахгүй, муугаар санаж явах болно. Юу гэнэ вэ ээ, за яахав, за яахав гээд л хурц юм алга гээд л... яасан муухай нөхөр вэ. өөрөө ол яах бол? хориход зүгээр ороход л зүрх хаж үхэх биз. тэр нөхрийг булганхүү гэсэн байхаа

2  |  0
Top