Гаж тогтолцооны авторууд

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Монгол төрийн өндөр дээд сэнтийд ардчилсан нийгэм байгуулсан цагаас хойш заларч, ямар нэгэн байдлаар өндөр эрх мэдэлтэй явсан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар нэг нэгнээ муучилж, өөрсдийгөө цагаатгах оролдлого хийж байна. Тэдний хэлж байгаагаар бол муу муугийн цаадхи жишээ нь сүүлийн олон жилд өөрсдийнх нь ээлж дараалан залж удирдаж ирсэн Монгол Улсын төр аж. Хэрвээ энэ улсын төр болохгүй байгаа бол, нийгэм буруу зүгт явж байгаа бол Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа, Ерөнхийлөгчөөр хоёр удаа, УИХ-ын дэд даргаар нэг удаа ажилласан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, салбарын сайдаар ажиллаж байсан Н.Энхбаяр нартай зүй ёсоор холбоотой.

Юуг ч эргүүлж болох өндөр дээд албан тушаалд юу ч бүтээж болох олон жилийг үдсэн эрхмүүд өөрсдийнхөө бий болгосон тогтолцоо, муу муухай бүхний бурууг өнөөдөрт тохох оролдлого хийж байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Өнөөдөр “МАНАН”, “Шударга бусын хонгил”, “30 гэр бүл” гэж ярьж байгаа бол автор нь энэ хоёр эрхэм байхаас өөр гарцгүй. Өнөөдрийн тогтолцооны гол гажуудал нь Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлт хэмээн ярих эрхмүүд олон бий.

Бидний “Дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн нэрийдэх энэхүү өөрчлөлтийг хийх үед Н.Энхбаяр УИХ-д 72 суудалтай намын дарга, Ерөнхий сайдаар жаалж байсан учраас ямар ч утгаараа үүний автор болж таарна. Тэр тусмаа Н.Энхбаяр ийм зүйлд гар дүрэхгүй өнгөрөх хүн биш. Монгол Улсын баялаг хэдхэн хүний гарт төвлөрч, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болсон гэж үзээд ҮАБЗ-өөс 400 гаруй лицензийг төрд буцаан авах зөвлөмж гаргалаа. Дээрх хоёр эрхмийн хувьд газрын доорхи баялаг хэдхэн хүний гарт төвлөрлөө хэмээн гашуудаж, үүнийг эд нар засах ёстой хэмээн “уйлж” суугааг харсан хэн ч гайхна биз дээ.

Статистик сөхөж харвал Ашигт малтмалын газраас 1993 оноос эхлэн лиценз олгож эхэлсэн байна. Өнөөгийн “30 гэр бүл”-ийг бий болгох нөхцөл байдал бууриа зассан гэсэн үг. Энэ үед буюу 1993 онд Н.Энхбаяр УИХ-ын гишүүн 1996 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 1997 онд МАХН-ын даргаар ажиллаж байв. Харин энэ наймаа эхэлж байсан он жилүүдэд Ц.Элбэгдорж УИХ дахь олонхийн бүлгийн дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан гэхээр эрхэм хоёрын суган доогуур лиценз олгогдоод байсан гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй.

Энэ үед лицензийн наймаа тийм ч оргилдоо хүрээгүй байсан цаг хэмээн үздэг. Тодотговол, 1995 онд 206, 1997 онд 464, 2000 онд 883 лиценз олгогдсон байдаг. Түүхэнд хамгийн олон буюу 2398 линценз олгосон жил бол 2004 он. Ерөөсөө 2000-2008 оны хооронд 12605 лиценз олгосон нь рекорд юм. Ийнхүү лицензийн наймаа цэцэглэж байхад хоёр нөхөр юу хийж байв гэхээр 1998 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар, 2000 онд Н.Энхбаяр Ерөнхий сайдаар тус тус ажиллаж байв. Тэр ч бүү хэл “ялагдал хүлээсэн МАХН 2000 оны сонгуульд орох мөнгөө босгох гэж лицензийн наймааг хөгжүүлсэн” гэх яриа ч байдаг. Тэгвэл 2000-2008 онд 12605 лиценз олгож байхад Н.Энхбаяр Ерөнхий сайдын суудлаас бууж, УИХ-ын дарга, харин Ц.Элбэгдорж дахин Ерөнхий сайдаар сонгогдож, улмаар 2005 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ийнхүү эрхэм хоёрын ноёрхол ээлж дараалан явсаар 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн суудлыг Н.Энхбаяраас “авч”, өнгөрөгч 2017 оныг хүртэл ҮАБЗ-ийн тэргүүнээр ажилласан хүн шүү дээ. 2005 оноос 2017 он хүртэл 12 жил эрхэм хоёр нөхөр ҮАБЗ-ийг тэргүүлж байхдаа “газрын доорхи баялаг хэдхэн хүний гарт төвлөрлөө. Хувийн хэвшилд байгаа лицензийг төрд буцаан авна” гэж зөвлөмж гаргасан уу?, үгүй. Тэгэхээр “30 гэр бүл”-ийн автор нь энэ хоёр нөхрийг гэж нэрлэхээс өөр аргагүй.

Нөгөө талаас “Шударга бусын хонгил” гэх нэг нэр томъёо гаргаж ирээд Н.Энхбаяр “би энэ хонгилоор орж ял үүрч хэлмэгдсэн хүн. Шударга бусын хонгилын загалмайлсан эцэг нь Ц.Элбэгдорж” хэмээн нэрийдэж буй. Ц.Элбэгдорж ч анх Ерөнхийлөгч болчихоод “Төрд шударга бус зүйл бий. Шударга л байцгаая. Шударга бус зүйлийн загалмайлсан эцэг нь Н.Энхбаяр” хэмээн түүнийг яллуулчихсан. Энэ хонгилоор Н.Алтанхуяг, Л.Гансүх гээд олон хүн орсноо гайхширан хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Хэрвээ шүүх хүчний байгууллагын дарга нарыг томилоод улс төрийн зорилгоор ашигладаг байсан бол ингэх эрх нь энэ хоёр эрхэмд 12 жил нээлттэй байж. Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, АТГ-ын дарга нарыг томилох эсэх асуудлыг Ерөнхийлөгчөөс санал болгож УИХ-аар батлуулдаг тийм тогтолцоотой улс орон. Үүнээс харвал Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар 12 жил ийм эрх эдэлжээ. Ерөнхий сайдын зүгээс Цагдаагийн Ерөнхий газрын даргыг томилох эсэх саналыг оруулдаг бол бас л дээрх жишгээр явна. Тэгвэл энэ эрхийг Н.Энхбаяр дөрвөн жил, Ц.Элбэгдорж хоёр жил эдэлсэн гэхээр шүүх хүчний байгууллагын томилгоонд хоёр нөхөр хориод жил нөлөөлж иржээ гэж харж болохоор. Энэ утгаараа “Шударга бусын хонгил” гээч нь байгаа бол Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарт л үүсгэн байгуулах боломж хориод оны турш байжээ гэдэг нь харагдана.

Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар “МАНАН” бүлэглэл хэмээн ярих нь ихэсчээ. Гэтэл өөрсдийнхөө сэжиглэн ярьж буй энэ бүлэглэлийг мөн л Ерөнхийлөгч аснууд гаргаж бий болгосон гэж зүй ёсоор үздэг. Лицензийн наймаа ид хөгжин цэцэглэж байх үед буюу 2004 онд тэд “Их эвслийн” Засгийн газар байгуулж, Н.Энхбаяр дөрвөн жил заларсан Ерөнхий сайдын суудлаа Ц.Элбэгдоржид “уламжлуулан”, өөрөө УИХ-ын даргын суудалд заларч байсан ийм үе. Улс төрийн хүрээнд МАНАН бүлэглэлийг энд албан ёсоор үүссэн хэмээн үздэг ч, энэ бол 1996-2000 онд АН-ын дөрвөн ч Засгийн газар огцорч байх үед Н.Энхбаярын бий болгочихсон зүйл гэхэд болно. Дөрвийн дөрвөн Засгийн газрыг дөрвөн жилийн хугацаанд огцруулна гэдэг ганц намын зүгээс хийдэг ажил биш, гагцхүү “манантаж” байж гүйцэтгэдэг ажил гэхээр аанай л холбогдож таарна.

Дашрамд дурдахад, өнөөдөр л хэлэхээс хүртэл цээрлээд байгаа болохоос биш МАНАН гэх бүлэглэлийн хаалгаар орж гараагүй улстөрч гэж Монгол Улсад байхгүй л болов уу. Энэ бүлэглэлгүйгээр улс төрд хөл тавьж, бизнес хийх аргагүй тийм л орон зайг нэгэнт бий болгосон учраас яах ч аргагүй зүйл. Одоо л МАНАН хэмээн ад шоо үзээд байгаа болохоос бус өнөөдрийн томчууд ч үүгээр шургаад авсан нь туйлын үнэн.

Тодотговол, 2004 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан “Их эвслийн” хэмээх Засгийн газар бол тийм ч таатай бүтэц байгаагүй бөгөөд улс орны амьдрал доройтож, төрийн механизмд чамгүй сэв суулгасан цаг хугацаа өнгөрсөн гэхэд хэтийдэхгүй. Арга ч үгүй энэ л орон зайд МАНАН бойжиж байсан учраас тэр. МАНАН ид хүчирхэгжсэн цаг хугацаа бол 2008 он. Энэ оны парламентийн сонгуульд МАХН ялалт байгуулсан ч ард түмэн сонгуулийг шударга бус явагдсан хэмээн үзэж, эсэргүүцлийн жагсаал хийсэн нь сүүлдээ үймээн самуун болж хувирсан. Улс оронд үүссэн нөхцөл байдлын улмаас МАХН ба АН эвсэхээр шийдвэрлэж хамтарсан буюу С.Баярын хэлснээр “Стандарт бус” Засгийн газар байгуулж байхад Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гээд эрхэм хоёртой холбоогүй зүйл гэгч нэгээхэн ч үгүй.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(202.9.43.94) 2019 оны 04 сарын 06

ирэх сонгуулиар өндөр суудал авах магадлалтай Энхбаяр гуа сүүлийн хэдэн жил өндөр ретингтэй байгаа, бодвол хар пиар хийж нэрийг нь унгаахыг хүсэж байгаа байлгүй, яахав оролдоод л үз, яван чангардаг хүн шүү дээ, амжилт

0  |  0
Зочин(202.9.43.32) 2019 оны 04 сарын 05

Энхбаярын үед харин өр багассан санагдах юм.Мөн гадаад харилцаа эрс сайжирч байсан.Жингын туухай дээр тавибал Эбэ харин том байжээ.

0  |  0
Очирбат(202.9.42.119) 2019 оны 04 сарын 05

БАЛИА хамар Очирбатаас эхтэй Газрын тосоо Хятадад үнэгүй өгч эхэлсэн

0  |  0
Зочин(64.119.23.98) 2019 оны 04 сарын 06

Гаж тогтолцооны эхлэлийг нь Энхбаяр тавьж Элбэгдорж мандуулан бадруулагч нь билээ. Одоо тэгээд өөрөө өөрсдийнхөө ухсан нүхэнд унацгажж байх шиг. Бидний өнөөгийн ядуурал энэ 2 хүнтэй холбоотой. Нэг нь бүүр АСЕМ хийж тансаглаад биднийгээ улам дордуулсан. Юун ололт амжилт вэ? Хуулгай луйвар гаарч ард нь ядууралд нэрвэгдсэн он жилүүд байлаа.

1  |  0
Зочин (66.181.160.37) 2019 оны 04 сарын 06

Монголчууд бидний ой санамж богинохон юмаа. Энхбаяр хэн байсныг мартаа юу. Албан тушаалд томилонгуутаа эхнэр Цолмонгоо ТЕГын зевлехеер томилж еерийн талаарх баримтуудыг устгуулж байсан, еерийн 70 гарсан ээжээ Б О ны яаманд томилж мен л хувийн хэргээ гуйцэтгуулж байсныг, еерийн намын Цогийг авилга авахыг шахаж байсан, ЭМЯ ны сайд агсаныг авилгын хэрэгт оруулан шоронд суулгасныг мартжээ. Тийм л эх орныхоо телее юм хийх гээд байгаа юм бол терийн 3 ендерлегт ээлж дараалан заларч хаан шиг байхдаа юу хийж байсан юм бэ. Шал худлаа гар. Эхнэр нь бур долоон дор. Тэр youtube дээрх бичлэгийг нь узвэл

1  |  0
Зочин(64.119.19.107) 2019 оны 04 сарын 05

НЭГ ТЭРЭГНИЙ 2 ДУГУЙ!!!

1  |  0
Зочин(202.9.44.220) 2019 оны 04 сарын 06

энхаяр муу муу гэхэд элбэгдорж нрхрй шиг яаж байх вэ. элбэгдорж гэгчийн завхрал нүглийн захаас нь хэлье. 1. Эрдэнэтийн 49 хувийг баахан уурхайг нааж өгөөд хулгайлсан. Тэгэхдээ банк, санхүү, бичиг баримт, гүйлгээ, хоёр улсын харилцаа, хууль шүүхийн гээд өдий төдий хууль бус хуурмаг юм хийсэн. 2. south sands gobi-ийн татварын өртэй гадныхныг улсаа бодож өршөөж гаргалаа гэхдээ өөртөө авах луйвар хийсэн. нөгөө шүүх шүүх шүүхийн шийвдэр гэдэг улс шүүхийн өмнөөс шийдсэн. 3. ноён уулыг нохойн замаар оруулсан. 4. Зэрэг сумандаа хааны ордон байгуулсан гээд л яваад өгнө. ганцхан хулгйан ан гэхэд л эрүү

2  |  0
иргэн(202.126.89.15) 2019 оны 04 сарын 06

Энхбаяр MSC нийлж авилгалыг ёстой хөгжүүлсэн өвөө дөө. Муу зөнөг

1  |  0
Зочин (59.153.115.119) 2019 оны 04 сарын 06

Энхбаяр бол Монгол улсаа хогжуулэх зорилготой хун, Энхбарыг алба зааж байх уе бол Маш товогтэй уе, зарим зуйл дээр жижиг алдаа гаргасан байж болох, яагаад гэвэл тэр уеийн АН ынхан гэж хулгай хийхийн Дон шугэлчихсэн адгийн шаарнууд нь дээгуур, доогуур гуйлдээд, Мон МАН ынханы зарим нь бас толгойг нь эргуулж байсан байх, гэхдээ Мянганы зам, Орост толох орийг хучингуй болгох гээд аргагуй удирдагч хуний ажлыг хийсэн Дээ, тэр уед Мянганы зам мянгуужингийн зам гээд хуцаж сенсаац джгддэж байсан АН ын тагжгар Баабар ухээгуй амьд байна, гэтэл Хузуугуй бол худлаа хуцахаас оор юу хийсэн билээ

1  |  1
хошгируулагч(66.181.161.53) 2019 оны 04 сарын 06

Энхбаяр бол нуруутай л байсан даа. Элбэгдорж бол арай л мафи тогтолцооруу оруулсан

1  |  1
Ард(202.9.44.56) 2019 оны 04 сарын 05

Ер нь манай улс хамгийн адгийн шааруудыг ерөнхийлөгч, ЕС болгон залдаг боллоо. Одоо нэг ард түмний нуруу тэнийхгүй бол Хятадуудын колони болоод өвөрлөгч нар шиг сөнөцгөөе.

0  |  0
Монгол Иргэн(122.201.22.94) 2019 оны 04 сарын 06

Энэ хоёр шиг булайг МОНГОЛ ТӨР ЯАХ ГЭЖ ДЭЭШ ЗАЛАВ ДАА... ЖИНХЭНЭ УЛСЫГ МИНЬ БУЗАРЛАВ...

1  |  0
Top