УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэрээ "Хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг гишүүдэд танилцуулсан. УИХ-ын гишүүн Л.Болд бид хоёрын хувьд намааса хөөгдсөн. Тиймээс бие даагчдын бүлэг байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад олон чухал хууль багтсан. Үүний нэг нь, хаврын чуулганаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон" хэмээн онцоллоо.
Түүнчлэн "Монгол Улсад хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Хөдөлмөрийн харилцааг шинэчлэх шаардлагатай. Уул уурхайд болон хөдөө, орон нутагт ажил хийж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн харилцааг зохицуулах шаардлагатай. Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах асуудал орж ирсэн. Хэрэв хуулийг хэлэлцээд эхлэх л юм бол 45 хоног тасралтгүй хэлэлцэнэ. Дунд нь өөр ямар нэгэн хуулийг хэлэлцдэггүй" гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Зөрчлийн хуулийн олон заалтанд засвар хийх, хасах шаардлагууд байгааг сайн нягтлаарай. Ж нь: хөдөлмөрийн хуулийн заалтыг хуулаад тавьсан байх шиг. Түүний оронд хамтын гэрээни талаархи Олон улсын 135 дугаар конивенцийн биелэлтийг хангуулаач дээ гэх мэт дээр ажиллаарай.
Ажлын цагийг сайн тусгах хэрэгтэй шүү ЗЭвсэгт хүчний анги байгууллагад болон дарга нарын жолооч нар цаг наргүй ажилладаг дээр нь дарга нарын эхнэр хүүхдийг зөөнө шөнө шоудах үед нь бас хүлээнэ Зарим жолооч нар өөрийн хөө хүүхдийг зөөж өгч үзээгүй л байна гэж байсан
tiim shuu oron nutagt ajillaj bgaa toriin tusgai alban haagchdiin ajliin tsag zambraagaa aldsan gj helj bolno , hen negen aj ahuin negj dargiin daalgawaraar bngiin iluu tsagaar ajiillaj bgaa ,
Bank bolon Bank busuudiin huug buuruulah talaar heleltseech