Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг үндэслэж Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханы нэрийг дэвшүүлсэн юм. Энэхүү асуудлыг яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Өөрөөр хэлбэл, хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Үдээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилохыг бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн. Түүний дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, саналаа гаргасан юм. Харин яг одоо хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайханаас асуулт асууж, хариулт авч байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ НЭР ДЭВШИГЧ Б.ЖАРГАЛСАЙХАНЫ НАМТАР:
Сэтгэгдэл ( 0 )