Б.Жаргалсайхан: Эрүүдэн шүүсэн асуудлыг үндэслэлтэй гэж үзвэл Дээд шүүхэд дүгнэлт бичнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайхан С.Зориг агсных хөнөөсөн хэргээр ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Миний хувьд эрүүдэн шүүсэн асуудалд мэдээлэл бага байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэмжээнд л мэдээлэлтэй байна. Ер нь энэ баримтыг нотлох баримтын хэмжээнд авч үзэж, буулгах хэрэгтэй. Хэрэв үндэслэлтэй гэж үзвэл Улсын Дээд шүүхэд дүгнэлт бичнэ. Гэхдээ одоохондоо хэргийн материалтай танилцаагүй байна. Хэрэв Улсын Ерөнхий прокуророор томилогдвол хэргийн материалтай танилцах эрхтэй болох байх. Үнэхээр ил болгох зүйл байвал ил болгоно" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.26.99) 2019 оны 04 сарын 05

Ц.Нямдоржорхуу манайх зурагтгүй гэчихээр нөхөр юм биш үү

0  |  0
Top