Р.Амаржаргал: Надад ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших амбиц байхгүй

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 04 сарын 06

АН-ын дэд дарга Р.Амаржаргалаас дараах зүйлсийг тодрууллаа.


-Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэр­гээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх мэдээлэл олон нийтийн анхаар­лын төвд байна. Нэгэн цагт С.Зориг агсан­тай ардчиллын төлөө тэмцэж яв­сан хүний хувьд энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Талийгаачийн хэрэгтэй хол­боо­той асуудал үнэхээр олны анхаарлыг татаж байна. Ялангуяа сүүлийн үед эрүүдэн шүүсэн үйл ажиллагаатай холбоотой зүйлийг ярьж байна. Энэ бол огт байж болохгүй зүйл. Ардчилсан Монгол Улсад хүнийг эрүүдэн шүүдэг тэр тогтолцоо байна гэдэг нь дээд зэргийн шившиг. Бид 30 жил үүний төлөө явсан болж таарч байна шүү дээ. Бүтэн 30 жил эрүүдэн шүүлтийг хүлээн зөвшөөрөхийн төлөө явсан юм шиг харагдаж байна. Ийм байж таарахгүй. Тэгэхээр үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй. Манай АН ч эвлэрч чадахгүй гэж ойлгож байна. Яагаад ийм байдалд хүрэв. Энэ хэрэгт эзэн байна уу гэдгийг нь цааш нь шалгаад явах ёстой.

-Таны бодлоор “эзэн” нь хэн бэ?

-Манайд ямар нэгэн хэрэгт эзэн нь олддоггүй шүү дээ. Гавьяа болохоор бүгд л эзэн нь болох гээд гүйгээд ирдэг. Ямар нэгэн асуудалд болохоор эзэн нь олддоггүй, байдаггүй. Хэрэв би зөв ойлгож байгаа бол энэ салбар чинь ямар нэгэн яаманд харьяалагдах байлгүй дээ. Тэр яам нь эрх биш нэг сайдтай биз дээ. Тэр сайд нь юугаа хийж суусан юм. Өөрийнх нь хариуцаж байгаа салбарт хаана, юу болж байгааг мэдэхгүй бол тэр хүнээр яах юм бэ. Харин мэдэж байгаа хэрнээ арга хэмжээ аваагүй бол тэр хүнээр яах юм. Энэ мэт үүнийг маш нарийн судалж, жинхэнэ эзнийг нь олж тогтоох хэрэгтэй. Тэр сайд, дарга нар нь ч гэсэн хуулийн хүрээнд хариуцлагаа хүлээх ёстой. Хүлээлгэх ч шаардлага­тай. Ялангуяа энэ хэргийг гардан хариуцаж байсан салбарын сайд, дарга нар дээд зэргээр хариуцлага хүлээх ёстой гэж хувьдаа бодож байна.

-Таныг ирэх 2021 оны Ерөн­хий­­лөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Энэ хэр бодитой мэдээлэл вэ, та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

-Үгүй. Надад тийм ямар нэгэн бодол байхгүй. Та бүхэн тайван байж болно, надад амбиц байхгүй. Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

-Өнөөгийн сөрөг хүчин болох АН-ынхан дотооддоо хэр ардчилсан байж чадаж байна вэ. Учир нь, намд тань тодорхой хэмжээний албан тушаал хашиж байсан нөхөд “АН-д дотоод ард­чилал алга” гэж мэдэгдсэн. Түүнчлэн АН-ын батлахтай залуу гишүүд, дэмжигчид нь намынхаа дарга нарыг эсэргүүцэж, тэмцэл өрнүүлж эхэллээ. Үнэхээр АН-ын бүх асуудлыг дотооддоо хэд­­хэн дарга нар л хэлэлцэж шийд­вэрлээд байгаа юм биш биз дээ?

-Манай намд дотоод ардчилал муу байгаа нь үнэн. Энд нуух юм байхгүй. Дотоод ардчиллын тухай ярихад бид хэзээ, хаана, ямар төвшинд байх вэ гэдгээ эхлээд ойлгох ёстой юм шиг.

-Тухайлбал?

-Жишээ нь, 2012-2016 он хүртэл дотооддоо ҮЗХ огт хуралдаагүй. Намын Их хурлаа ч хийгээгүй. Уг нь, намын дотоод дүрэмдээ жилд хоёроос доошгүй хуралдана гэж заасан байдаг. Энэ бүхэн байхгүй болчихоор хамтын удирдлага шийд­вэр гаргадаг механизм ажиллахаа больчихож байгаа юм. Эсрэгээрээ жинхэнэ нэг, хоёр хүний төвшинд асуудал шийдэгдээд явж байсан үе бий. Тэр үед дотоод ардчилал байсан гэж хэлэхэд тун хэцүү. Гэхдээ үүнтэй өнөөдрийг харьцуулах юм бол өөрчлөгдсөн. Намын хурал, дотоод сонгууль нь байнга явагддаг болсон байна. Энэ ч утгаараа өнөөдөр намын дотоод ардчилал хамаагүй өндөр төвшинд хүрсэн гэж дүгнэж болохоор байгаа юм. Гэхдээ энэ нь бидний хүсэн хүлээсэн дээд цэг биш. Үүнээс цааш гүнзгийрүүлэх зүйл олон бий.

-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой таагүй мэдээлэл их гарах бол­лоо. Нэг намд хамтран зүтгэж яваа хүний хувьд таны бодлыг сонсмоор байна. Ц.Элбэгдорж үнэхээр муу хүн үү?

-Хүний сайн, мууг ялгаж ярих хэцүү. Учир нь, хүнээ сайн мэдэх хэрэгтэй л дээ. Намынхаа удирдлагуудаас аваад үзвэл нээх сүрхий дотно явсан хүн надад байдаггүй. Дотно яваагүй болохоор хүн талаас нь ямаршуухан гэдгийг нь хэлж мэдэхгүй. Харин хариуцаж байгаа ажил, албан тушаалынхаа хүрээнд авч үзвэл Монгол Улсын таван Ерөнхийлөгч бүгд улс, эх орныхоо эсрэг ажиллаагүй, ажил­даггүй л гэж ойлгодог. Бүгд л чадлынхаа хэрээр л ажлаа хийдэг байх. Тэр ажил төрлөө хийж явахдаа алдаж барьсан зүйл байдаг байхыг үгүйсгэхгүй.

-УИХ-ын ээлжит бус чуул­ганы нэгдсэн хуралдаанаар Ерөн­­­хий­лөгч Х.Баттулгын санаа­чилсан хуулийн төслийг баталсан. Ингэс­нээр АТГ-ын дарга, дэд дарга, Улсын Ерөнхий прокурор, орлогч прокурор болон шүүгч нарыг Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлөөс гаргасан зөвлөмжийг үндэс­лэн албан тушаалаас нь чөлөөлдөг болчихлоо. Энэ хэр зөв юм бэ?

-Уг нь, санаа нь зөв. Харин хэрэгжүүлж байгаа арга, хэлбэр нь буруу. Тохиолдол бүхэнд зориул­сан хууль, эрх зүйн акт гаргаж түүгээрээ дамжуулж шийдвэр гаргаж явах нь өгөөжтэй биш. Нэгэнт ийм үүд хаалгыг нээгээд өгчихөөд тэр хаалгаар цаашид ямар ч юм орж ирж мэднэ шүү дээ. Цэвэр тунгалаг ус ч орж ирнэ. Үер ч орж ирнэ. Элдэв янзын угаадас ч орж ирэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр хуулиар аливаа юмны үүд хаалгыг нээдэг зүйлийг маш сайн бодох хэрэгтэй. Цаашид гарах үр дагаврыг нь сайн бодож байж, шийдвэр гаргах ёстой л гэж бодож байна. Тиймээс энэхүү шийдвэрийг хувьдаа таашаахгүй байна. Энэ бол Р.Амаржаргал гэдэг хүний байр суурь.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.34) 2019 оны 04 сарын 07

ЧАМААР ЯАХ ВЭ....ГЭЖ....

0  |  0
zocin(66.181.182.126) 2019 оны 04 сарын 07

zuv l yarij baina shuu dee ene uxer mongolchuud bugd xulgai ch shoron tsarailchixjee zuv yumiig oilgoxoo bolij .odoo tegeed neg dargad ni byalduuchlaad l ungu mungu xaraad l xuniig goochlood l yavbal ene uls oron xugjixgui shuu unuudur mongold ungu munguur mash ix xarj baina uls ornoo xugjuulie gevel ene shig xereggui yum baixgui xen xicheel zutgelteig ni xarax xeretei ene shig unen yum baixgui

0  |  0
ХОВДЫН ХУЖАА(202.179.25.60) 2019 оны 04 сарын 07

ОНИГООТООД Л

0  |  0
Зочин(66.181.184.216) 2019 оны 04 сарын 07

Энэ нөхр бүтэхгүй ээ.

0  |  0
zochin(122.201.22.159) 2019 оны 04 сарын 07

chi bol ene ajliig hiij chadahgvi yagaad gevel chamd zvrh zorig eh oronch setgel dutnaa za yu zvgeer l tetgeveree avaad suuj bai zaluu hvmvvst baga gai tari

0  |  0
зочин(66.181.186.83) 2019 оны 04 сарын 07

Үнэн л ярьж байнаштээ. манайхан юунд нь эмзэглээд байдаг байнаа. мэдээж хээл хахуулийн үүр уурхай болсон шүүх ,прокурорын удирдлагуудыг солих нь маш зөв гэхдээ шинэ ерөнхийлөгч гарах болгондоо өмнөх гаргасан хуулиудаа өөрчилөөд төрийн өндөрлөгүүдэд зөвхөн өөрт таалагдсан хүмүүсээрээ солиод байвал энэ оронд хууль гэж байх хэрэг бна уу. Монголын хууль 3хоног гэж эртнээс ярьж ирсэн нь аргагүй л үнэн юм бишүү...

0  |  0
бат (172.58.136.233) 2019 оны 04 сарын 06

Нэг л их бөөрөнхий хариулт бөөрөнхийлсөн нөхөр. Энэ ерөнхийлөгч болбол БАТТУЛГА шиг ажиллаж чадахгүй ээ.

0  |  0
хн(64.119.17.89) 2019 оны 04 сарын 06

залуус нь дээр биздэ

0  |  0
123(202.179.27.179) 2019 оны 04 сарын 06

чамайг одоо хэн тоохов дээ,танигдсан нөхөр шдээ,тэр үед яаж дэмжээд ийм толгойгүй мэдэлгүй тархигүй сда-г гаргачихаагүй юм ,үхсэн нохойн оцгор

0  |  0
Doroi hun(172.56.34.208) 2019 оны 04 сарын 07

Yoronhiilogch bolohoor huchtei hun bish! Am aldval barij bolohgui gej herev ner devshvel songoj bolohgui yum bna! Hulgaich nariig hamgaalagch gej hen medeh ve? Yaj songogdchihoogui yumnbe? Yoronhiilogchiin chansaand arai taarahgui sul hun!

2  |  1
АН-ын гишүүн (202.179.27.36) 2019 оны 04 сарын 06

Энэ этгээд Элбэгдоржийн нууц туршуул шүү. Элбэгдоржийн дүү Пүрэвдоржийн өрөөсөн гутал, Англид ыолоюсруулагдсан, цэргийн офицер

0  |  0
Hulgaichiin naiz(73.83.84.234) 2019 оны 04 сарын 06

Hulgaichiin naiz hulgaich l baidag.

2  |  0
Иргэн(64.119.19.189) 2019 оны 04 сарын 06

Амаржаргалын нэрийг УИХ- д дэвшүүллээ гэхэд дэмжих хүн байхгүй байхаа. Өөрөө ч ойлгодогг биз. Тийм болохоор хэвлэл мэлээоэл, сошиал зэргээр хороо найруулаад л явж байна биз.

1  |  0
Зочин(202.9.44.245) 2019 оны 04 сарын 06

горьд, хэн чамайг болгох гэсэн юм бэ

1  |  0
Oooo(202.9.42.51) 2019 оны 04 сарын 06

MUN J OLON JIL IH MEDEGJIIN ZARAI GARGAJ SHUGELDEJ BNA DAA.ARD TUMEND TUSAH TUSGAL BHGUI HAALT BJGUI . SONIN ER SHUU...

1  |  0
Бэртэгчин амьсгаа(64.119.19.128) 2019 оны 04 сарын 06

Энэ нэг бэртэгчинь амьсгаа еронхийлгэч болчихоод эруугийнхэн ороонд нь орчихсон ширээгийн тойруулж элдээд барьж авч зодоод явж байвал дэмий бизээ. Ямар ногоо муу хэлээд байдаг нэмдоржоо дуудалтай биш.

1  |  0
Зочин(202.9.44.245) 2019 оны 04 сарын 06

хөөрхий энэ хөгшин бас ерөнхийлөгч болох дуртай бололтой, амбиц байхгүй ч гэх шиг, хэн нэр дэвшүүлэх вэ дээ

1  |  0
Зочин(66.181.184.216) 2019 оны 04 сарын 06

Энэ нөхөр бүтэхгүй ээ.

1  |  0
Top