Улс төрийн баруун жигүүрт сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй АН-ын дотоод зодоон өдрөөс өдөрт ил гарч, савандаа багтахаа больжээ. Лидерүүд гэгдэх партизанууд хэдэн талд хуваагдан, С.Эрдэнээр дамжуулан уусан ус руугаа нулимж сууна.
АН-ын даргын хувьд суудлаа хадгалах, айсуй сонгууль хүртэл намынхаа рейтэнгийг өсгөх тал дээр хичээж байгаа ч түүний санаснаар болж бүтэх зүйл үгүй аж.
Харин ч эсрэгээрээ өдрөөс өдөрт уруудсаар байгааг намынх нь дотоод үймээн, өөрийнх нь үйл ажиллагаанаас харагдана. Уг нь С.Эрдэнэ “Алтангадас”-тай хүч хавсрах замаар намынхаа дэд даргаар Н.Алтанхуягийг урьсан ч тэр зөвшөөрсөнгүй. Тиймээс хэнд ч харъяалалгүй болсон хуучин цагийн “мудняк” Р.Амаржаргал, “Нэг ардчилал”-аас Д.Пүрэвдорж нарыг урин ажиллуулсан ч нам дотоодод тэдний нөлөө төдийлөн үгүй учраас хүч нь тарамдсаар байна.
Ядахад Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нь даргынхаа дохио зангааг харахаас биш өөрийн гэсэн өчүүхэн ч нөлөөлөлгүй нэгэн гэдгийг эх сурвалжууд хэлдэг.
Дээр нь О.Магнай гэх нөхөр нам дотор асаад буй галыг өрдөж хөгжөөнө үү гэхээс унтраах нэгэн биш. Бүр цурманд ч хийж чадахгүй хөөргөн нэгэн гэхээр АН-ын даргын удирдах багт цааш явах боломж тун хомс харагдана.
Гэтэл С.Эрдэнэд дайсан ч олон байна, дээрэлхэгчид ч олон байна. Юуны өмнө эрх мэдлээ өөртөө төвлөрүүлж, намдаа нөлөөлөлтэй байх гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний үг хүсэл болсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нар Ерөнхийлөгчийн Тамгын газар гэх нэртэй нэг фракцид хамрагдан намд асаад буй галыг өрдөж сууна. Тодотгож хэлбэл энд МоАХ, “Шонхор” хэмээх хоёр фракцийн нэгдэл хүчээ зузаатган ажиллаж байгаа хэрэг. Уг нь Ерөнхийлөгч маань энэ фракцийнхаа хүчийг “Алтангадас”-аар сэлбэх гэж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Улс төрийн зөвлөхөөр залж ирсэн ч тэр өөрийн замаар улстөр хийхээр шийдсэн. Ингэхдээ Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгч, намаа цэвэрлэнэ гээд их улс төрийн аянд мордсон нь учиртай. Н.Алтанхуягийн хувьд намаа цэвэрлэхдээ бус ямар нэг зай завсар гарвал намын даргад санаархаж байгаа нь илт бөгөөд энэ ажиллагаандаа залуусын хүчийг ашиглах оролдлого ч хийж байна. Ингэхээр АН-д чамгүй хүчирхэг фракцтай гэгдэх Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Х.Баттулга буюу МоАХ-г, З.Энхболд буюу “Шонхор”-ыг, намынхаа даргыг ч үл ойшоож байгаа нь ерөөсөө АН-ын даргын суудалд дахин залрах нэгэн жим харсных биз ээ. Нөгөө талаар “Алтангадас” фракцийнхаа хүчинд итгэж байгаа нь ч илт. Харин акулуудад ийм боломж гаргах эсэх нь С.Эрдэнийн багийн мэдэх эрх.
Нөгөө талаас улс төрийн тэтгэвэрт нэгэнт гарчихсан Улсын баатар Э.Бат-Үүл өөрийн байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд Н.Алтанхуяг, намынхаа удирдлага гээд нүдэнд харагдах бүхнийг буруутган суугаа нь нэмээд улс төрийн зөнөглөл залгасан гэлтэй. Өрх тусгаарлан нам байгуулах тухай ч ярьсан гэхээр түүний хувьд дээрх нөхдийн хэнтэй ч санал үл нийлж байгааг харуулсан хэрэг. Гэхдээ Улсын баатар АН-д тийм ч айдас хүйдэс биш. Гэхдээ Э.Бат-Үүлийн ар талд Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нар байгааг бас мартаж болохгүй.
Намаасаа өрх тусгаарлахаа нэгэнт зарлаад буй Л.Болд, Ж.Батзандан нарын нөхдийг бол эргэж харалтгүй болсон. Л.Болд нарыг С.Эрдэнэ намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авснаар хоёр гишүүнээ алдаж, УИХ-д бүлэггүй болж амарсан. Энэ бол АН-ын даргын сул дорой, уруудаж явааг харуулсан хэрэг юм. Өрсөлдөгч намынхнаа нөхөдтэй гудамжны тэмцэлд гарч намаа умартсан эрхэм хоёрын хувьд бараг л эрх баригч намын хаяа хатавч бараадан яваа мэт харагдаж буй. Гэхдээ ажиглагчид энэ хоёрын улс төрийн нүүдлийг “шударга ёсны төлөө” гэж харахгүй байгааг хэлэх хэрэгтэй.
“Дээдэс нь суудлаа олохгүй бол” гэдэг шиг ах нарынхаа зодооны салхинд нялхсын өвчин ч сэдэрч эхэлсэн. Тиймдээ ч АН тахимаа өгөхгүй байгаа хуучин улстөрчдөөсөө салах хэрэгтэй. Энэ намаа цэвэрлэж, шинэчлэх цаг нь болсон хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдээд эхэлжээ. Хэдийгээр “намаа цэвэрлэнэ” хэмээн Н.Алтанхуягийн үг үйлдлийг мөшгин хардалт дагуулж байгаа ч залуусын дуу хоолой юу юунаас үнэ цэнэтэй.
Мөнхүү арай ч ах нарынхаа салхинд ханиад томуу тусчихааргүй насанд хүрсэн “Нэг ардчилал” хэмээх залуусын фракц бий. Тухайлбал, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр нарын тэргүүтэй залуучууд С.Эрдэнэтэй ч, бусад акулуудтай ч санал нийлэхгүй байгааг бас анзаарч болно. Тэгэхээр “Нэг ардчилал”-ын хувьд энэ олон фракцийн аль ашигтай талд нь хүч хавсрах болов уу. Х.Тэмүүжин, Г.Баярсайхан нарын хувьд Ц.Элбэгдоржоос дэмжлэг авч байсныг мартах учиргүй. Л.Гантөмөрийн хувьд Н.Алтанхуягийн Засгийн газраас бялуу хүртэж байсан гээд тэдний хувьд нялхсаа бодоход хувь хүртээд сурчихсан догь толгойнууд учраас эрх ашгийнхаа төлөө явна уу гэхээс С.Эрдэнэ ч бай, Н.Алтанхуяг нь ч бай тэдэнд огт хамаагүй.
Ц.Элбэгдорж гэснээс нэг их шударга царайлсан нөхөр Х.Баттулгыг ч, Н.Алтанхуягийг ч шүүмжлээд байн байн хэвлэл мэдээллээр үзэгдэх болсон нь яагаад ч сайны дохио биш. Бас л АН-д асаад буй түймрийг өрдөх том шалтгаан бол Ц.Элбэгдорж. Нэгэнтээ Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Ерөнхийлөгч бол бурхны суудал. Ийм албанд байсан хүн дахин улс төрд орно гэдэг утгагүй асуудал” хэмээн Н.Энхбаярт хаяглан хэлэхдээ “Манай одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнээс дор харагдаж байна. Энэ хүн Ерөнхийлөгчөөс буусан ч эргэж улс төрд бужигнуулна, самрана даа” хэмээж байсан нь биеллээ олж байх шиг.
Дөнгөж өчигдөр АН-ын дэд дарга Р.Амаржаргал хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах үеэрээ “АН-ын дотоод ардчилал муу байгааг нуух хэрэггүй. Энэ үнэн” хэмээн хэлж байгаа нь ч нэгийг хэлсэн хэрэг.
Саяхан С.Эрдэнэ Ерөнхийлөгчөөс өргөн барьж батлуулсан хуулийг эсэргүүцэн намын Онц Их хурал зарлан хуралдуулахаа мэдэгдсэн даруйд Н.Алтанхуягийн зүгээс болон хэсэг залуус АН-ын даргад хариуцлага тооцно хэмээн мэдээлэл хийсэн.
Тиймээс С.Эрдэнэ Онц Их хурал хуралдуулвал хэдэн талаасаа боргуулахыг мэдээд Их хурлаа Онц Их хуралдай нэртэй цуглаан болгочихлоо. Хэрдээ л арга хэмжээ авч суудлаа хамгаалж байна. Учир нь Улс төрийн намын тухай хуулинд “намын эрх барих дээд байгууллага нь Их хурал” гээд заачихсан байдаг бөгөөд тэр дотроо дүрмээ батлах, өөрчлөх, намыг татан буулгах, өөр намтай нэгтгэх гээд бүхий л зүйл нь хадгалагдаж байдаг учраас Онц Их хурлаар намынхаа даргад хариуцлагаа тооцох заалтыг оруулж өгөх боломж бүрэн байжээ. Тиймээс С.Эрдэнэ үүнийг мэдчихээд хурлынхаа өнгө зүс, агуулгыг хувиргаж орхисон байна.
Эндээс харвал айсуй сонгуулиар АН хэд хэдэн бүлэгт хуваагдаж орох хандлага харагдана. Л.Болд, Ж.Батзандан нарын хувьд тодорхой нам ч үгүй учраас МАН-ын хаяа бараадаж очилтой биш өөрийн гэсэн нэг “овоохой” босгохоо зарлачихаад буй. Н.Алтанхуягийн хувьд “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулчихаад байгаагийн цаана Н.Энхбаяр байхыг ч үгүйсгэхгүй. Өнөөдрийн нөхцөл байдлаас харж байхад Н.Алтанхуяг дотоод хүчээрээ АН-ын удирдлагыг гартаа авах зорилго агуулж байгаа нь ойлгомжтой.
Хэрэв энэ оролдлого нь бүтэлгүйтвэл Н.Энхбаяртай ч нэгэн хөнжилд орж чадна. Засаг тэргүүлж байхдаа Н.Энхбаярыг Солонгосоос дуудаж авчраад засагт хамтарч чадсан хүн энэ зэргийн нүүдэл бодсон байхад гайхахгүй.
Чухам Ерөнхийлөгчийн Тамгын газарт харъяалагдах МоАХ, “Шонхор” хэмээх хавсарсан фракциас аль фракциа дэмжин сонгуульд оролцохыг мэдэх юм алга. АН-ын дотоод зодоон сонгууль хүртэл намдахгүй нь ойлгомжтой. Үүгээр ч зогсохгүй АН-д задрал явагдаж байна гэх ажиглагч судлаачдын таамаг ч бий. Ямартай ч С.Эрдэнэ даргатай сонгуульд ороод нар харахгүй гэдгийг мэдсэн акулууд энд тэнд үймэлдэж, арга ядахдаа өрх тусгаарлахаар зэхэж байгаа хэрэг шүү дээ.
Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 15 )
АН хэт хувийн эрх ашиг хөөцрлдөж ард түмнийг умартаж улсын өмч хөрөнгө үйлдврийн газар байгалийн баялагт шунахайрч луйвардан шүүхээр сүр далайлган хүчээр шудрага бус аргаар дээрэмдэн мафийн нутагжсан бүлэглэлийн үйл ажиллагаа нуран унах тавилантай
Мөнгөн дээр найз байхгүй ээ гж.улс орны эрх ашгаар бус хувийн эрх ашиг дээр тогтдог хүмүүс тэгнэ ш дэ.
Elbegee yasan bayasgalantai baih yum?
Опдллшийн байдлаар АН-ыг Эдбэгдоржийн бөдпөг хамсаатнууд эзэлчихээд байна. Пүрэвдорж-Элбэгдоржийн нэг нутгийн хамаатан, эдсэн ууснаас хуваалцагч, түүний АН дахь тагнуул, байдлыг өдөр Элбэгт илтгэж буй. Амаржаргал- Элбэгдоржийн нэг нутгийн нууц туршуул, ерөнхий байхдаа мүднякуудтай нийлж чамгүй юм хуссан, хоёр намын хооронд жороологч, өөртөө нэрт эдий_ засаг цол хайрласан, чадварын хувьд ,ядуухан офтцер_ Англид тархиа угаалгасан, Эрдэнээ-Элбэгдоржтой Ову-толгой, Эрдэнэтийн 49 хувь дээр хамртагч, НД-аас идсэн 120 тэрбумаа Элбэгдоржийн онцгой комиссоор хамгаалуулж ирсэн.
РЭ ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг ч гэж юу байлаа гээч
Эрдэнэ ван удахгүй ГӨЛӨГ болж бөлдөгдүүлнэ дээ тэгвэл АН цэвэрших байх
Яг зөв Эрүүгийн хулгайч даргаа солиод сонгуульд ороорой
МоАХ фракц гж бгаа ч үгүй, бхгүй !
МоАХ фракц гж бгаа ч үгүй, бхгүй !
МоАХ фракц гж бгаа ч үгүй, бхгүй !
МоАХ фракц гж бгаа ч үгүй, бхгүй !
Онц л байна. Бүр илүү алалцацгаа. Тэгээд үлдэгсэд нь үнс чандруунаасаа босож ирвэл тэд нь жинхэнэ ардчилагчид байх магадлалтай.
ха ха ман унгахад ан үхэж байна