Б.Энхбат: С.Зоригийн хэрэг гэх жүжгийг зогсоох цаг нь болсон

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

“Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Хон хэрэйд овогт Б.Энхбат, одоогоос 12 жилийн өмнө хүний амь нас хохироосон хэргээр цаазын ял сонсож, арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэн гарч ирсэн билээ. Түүнтэй хорих ангийн нөхцөл байдал болон хүний эрх ноцтойгоор зөрчигддөг эсэх талаар ярилцлаа.


-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргээд сүүлийн үед хийж буй таны ажил, зорилгын талаар яриагаа эхэлье?

-Мэнд ээ. Миний гол хийж байгаа ажил бол Даяар Монгол, Хөх Монгол хөдөлгөөнийг монголын тусгаар тогтнол эрх ашгийн төлөөх хөдөлгөөн болгохыг зорин залуусаа бэлдэж байна. Ер нь бол Монгол Улс тусгаар тогтнох эсэх нь энэ хоёр хөдөлгөөнөөс шалтгаална. Яагаад гэвэл улс орон оршин тогтнох гол зүйл нь үндсэрхэг үзэл, үндэсний үзэл байдаг. Үндсэрхэг үзэл хүн бүрийн сэтгэл зүрхэн дотор оршиж байж л энэ улс оршин тогтноно.

Үндэсний үзэл гэдэг жижиг улсын хувьд оршин тогтнох амин судас нь, их улсын хувьд бусдыг айлгаж, эрхэндээ байлгах багаж зэвсэг нь байдаг. Тийм учраас манай залуу үеийнхэн үндсэрхэг үзэлгүйгээр оршихгүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Уул өндөр байх тусмаа сүүдэр нь том байдаг. Үүнтэй адил үндсэрхэг үзэл байгаа бол бас сүүдэр байна гэсэн үг. Түүн дээр дөрөөлөөд муулаад байж болохгүй.

-С.Зоригийн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн гэх бичлэг гарч ирснээс хойш, хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсийн эрх ноцтойгоор зөрчигддөг талаар ярьж эхэллээ. Та 10 жил ял эдэлсэн хүний хувьд үнэхээр ялтнуудын эрх, хорих ангид зөрчигддөг эсэх талаар ярьж өгөхгүй юу?

-Хуучин эрүүгийн хуулинд, эрүү шүүлт хэрэглэсэн бол тэр хүний мэдүүлгийг хүчингүйд тооцно гэж заасан байсан. Үнэнээ ярьсан байсан ч хүчингүйд тооцдог хуулийн заалт байсан бол одоо хасаад хаячихсан. Тэгэхээр хүнд тулгаж байцаалт авсан л бол хүчингүй болгох ёстой. Би зах зээлийн үеийн шоронг ч мэднэ, социализмийн үеийн шоронг ч мэднэ. Эрүү шүүлт болон шоронгийн дэг хоёрыг салгаж ойлгох ёстой. Эрүү шүүлт гэдэг бол мөрдөн байцаагч, прокурор хуулийн ажилтан хэн нэгнээр өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцсэн зүйл яриулах гэж тулгасан, шаардсан хүч хэрэглэснийг хэлнэ. Харин шоронд дотоод дэглэм гэж байдаг. Гэмт хэрэг хийж шоронд орж ирчихээд засрахгүй байгаа хүмүүсийг засахын тулд гав дөнгө гэх мэт аргаар хүмүүжүүлэх үйл явц байгаа. Энэ хоёрыг хүмүүс хооронд нь хольж ойлгоод байна. Өөрөөр хэлбэл нэг нь “чи хэрэг хийсэн биз дээ” гэж эрүүдэн шүүх, нөгөө нь “чи ийм харгис зүйл хийчихээд ойлгохгүй байна” гэж шүүх хоёр юм. Эрүүдэн шүүлтийн хувьд, бие махбодь болон сэтгэлзүйд хэрэглэж байгаа хоёр шүүлт байгаа. Ардчилсан намын үед эрүү шүүлт дээд цэгтээ хүрч байсан. Бүр сумын цагдаагийн тасагт хүртэл эрүүдэн шүүх сандал байршуулж, эрүү шүүлтийн технологийн хэрэгслүүдийг тарааж эхэлсэн. Шорон гянданд байсан хүний хувьд, бие махбодийнхоос илүү сэтгэлзүйн эрүү шүүлт хамгийн аюултай, аймшигтай байдаг. Өнөөдөр Чимгээгийн охиныг зохион байгуулалттайгаар дайрч алсан байхыг үгүйсгэхгүй. Араас нь үлдсэнийг нь ална гэсэн байхыг ч үгүйсгэхгүй. Сэтгэлзүйн дарамтад ямар ч хүн сөхөрдөг. Тийм учраас олон улсын эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид сэтгэлзүйн эрүүдэн шүүлтийг хориглосон байдаг.

-Сэтгэлзүйн эрүүдэн шүүлт явуулсан гэдгийг хэн хэрхэн нотлох юм бэ?

-Хэн ч энэ талаар ярьдаггүй. Үүнийг нотлох ямар ч арга байхгүй. Захын нэг сөөсийсөн мөрдөн байцаагч шалгаад тогтоож чадахгүй. Маш өндөр зэрэглэлийн мэргэжилтэн тогтоох боломжтой. Тэгэхээр дэлхийн аль ч улс сэтгэлзүйн эрүү шүүлт хийхийг хориглодог юм.

-Тухайн бичлэг дээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаагийн өрөөнд орж дарамталж байгаа харагддаг. Ялтан хүссэн үедээ өөр камерт орох эрх байдаг юм уу?

-Мөрдөнд байгаа хүн дуртай өрөө рүүгээ орох эрх байхгүй. Энэ бол хуулийнхний оролцоотой л хийгдэж байгаа зүйл. Бүр тодруулбал, ШШГЕГ-ын даргын зөвшөөрөлтэйгөөр л ийм зүйл хийж болно шүү дээ. Нэг хэргээр шалгагдаж байгаа хоёр хэрэгтнийг нэг камерт оруулах нь битгий хэл хэзээ ч уулзуулах ёсгүй. Бүр ойрхон ч зөрөх ёсгүй. Гэтэл С.Зоригийн хэрэг дээр нэг хэрэг үйлдсэн хам, бүлэг гэмт хэрэгтнүүдийг нэг камерт оруулсан. Хэрэв хамууд уулзвал үгсэн тохиролцоод ялаас мултарна. Ялаас мултардаг аргыг ял өгдөг арга болгоод хэрэглэсэн байгаа юм. Нэг хэрэг дээр сэжиглэгдсэн хүмүүсийг хооронд нь уулзуулж байсан байна гэдэг чинь л хууль зөрчсөн зүйл. Ганцхан энэ үйлдлээр нь л хүчингүй болгох ёстой. Энэ бол үнэхээр эрүү шүүлтүүд. Шоронд нэг нэгнээ танихгүй ялтнууд нэг өрөөнд биенээ зодвол энэ эрүү шүүлт биш. Харин хэрэг хамууд ороод миний хэлснийг хэлсэнгүй гэж зодох бол эрүү шүүлт мөн.

-С.Зоригийн хэргийн тухайд та ямар бодолтой байна вэ?

-С.Зоригийн хэргийн тухайд тэртэй тэргүй ил хэрэг шүү дээ. Бараг хувийн хуулийн сургууль төгссөн залуу л илрүүлчихээр түвшний хэрэг. Харин илрүүлэх сонирхолгүй хүмүүс нь өндөр албан тушаалтай байгаа учраас ингэж завааруулаад байгаа юм. Ямар нэг аргаар хаасан болгох гэж оролдоод байгаа болохоос хуулийн сургуулийн оюутан материалыг нь хараад зөв дүгнэлт гаргачихаар ийм л хэрэг. Өнөөдөр С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан, холбоотой 10 гаруй хүн нас барсан нь баримттай мэдээлэл шүү дээ. Тухайн үеийн гэрчүүд хаачсан бэ?, шүүхийн шинжээч нар одоо хаана юу хийж яваа вэ, зарим нь яагаад мөнхийн албан тушаалтай байдаг вэ гэх мэтээр шалгавал амархан илрэх хэрэг.

-Одоо ял аваад байгаа хүмүүсийг жинхэнэ гэмт хэрэгтэн гэхэд хэр итгэл үнэмшилтэй байгаа вэ?

-Энэ гурван хүн бол С.Зоригийг алаагүй гэдгийг би нүүр бардам хэлнэ. Хэрэг авах гэдэг бол шоронд байдаг л үзэгдэл. Ганцхан жишээ ярихад, би нэг хүний амь нас хохироосон хэргээр цаазын ял авсан. С.Зоригийг алсан гээд байгаа Ц.Амгаланбаатар өмнө нь хоёр удаа хүн алж шоронд ороод, саяны энэ хэрэг дээрээ долоон хүн алсан хэргээр 20 жил чанга дэглэмтэй хорих ангид хоригдох ял авч байна. Гэтэл би шархтай хүнээ эмнэлэгт хүргэж өгөөд, өөрөө цагдаа дээр очиж хэргээ хүлээсэн хүн. Тэгэхэд надад цаазаар авах ял өгөөд 25 жил гяндалж байсан. Гэтэл долоон хүнийг алсан хүнд 20 жил “хашааны” шоронд хорих ял өгсөн байна. Энд би өөрийгөө өмөөрч байгаа юм биш. Талийгаачийн ээж ааваас уучлал хүсье. Үүний цаана шударга шүүх явагдаж байна уу?. Цаазлана гэвэл би худлаа ярьсан юм аа гээд л хэлнэ. Энэ жүжгийг бол одоо таслан зогсоох хэрэгтэй.

-С.Зоригийн хэргээс үүдэлтэй хууль шүүхийн олон асуудал үүсч байна. Одоо болж байгаа процессыг та юу гэж харж байна?

-1999 оноос хойш Монголын хууль хяналтын систем хоёр хуваагдсан. Нэг хонгил Ардын нам, нөгөө хонгил нь Ардчилсан намд үйлчилдэг. Ардчилсан намын хонгил нь Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт, нөгөө намынх нь бусад хоёр дүүрэгт ажилладаг шүүгч нар. Тэгээд эсрэг талынхаа хүмүүсийг өөрсдийнхөө хонгилд аваачиж бужигнуулдаг.

-Ер нь хонгил гэдгийг юу гэж тайлбарлах вэ?

-Ерөнхийдөө хонгилоор орох гэдэг нь захиалгатай системээр өөрсдийнхөө хүмүүсээр явуулаад л шат шатны шүүхээр ялладаг. Өөр юм байхгүй.

-Хорих ангид ялтнуудын эрхийг дээд зэргээр зөрчигдсөөр ирсэн гэдэг мэдээллийг Хүний эрхийн үндэсний комисс өгч байгаа. Тийм зүйл үнэхээр байдаг уу?

-Шоронд эрх ярьдаггүй юм. Бусдын эрхийг зөрчиж шоронд орчихоод өөрийнхөө эрхийг ярих ёсгүй. Хүнийг өрөвдөхгүй зодчихоод, хүнийг өрөвдөхгүй алчихаад, өрөвдөхгүй хүчиндчихээд өөрийнхөө эрхийг ярьж болох уу. Шоронд эрх гэж байхгүй, үүрэг л гэж байдаг. Хорих ял гэдэг чинь хүний эрхийг хязгаарлаж байгаа юм. Харин амьд явах, эмнэлгийн үйлчилгээ авах, өмгөөлөгч авах язгуур гурван эрхийг зөрчиж байвал энэ бол болохгүй. Энэ эрхийг хангаж л өгвөл бусад эрх гэж шоронд байхгүй. Шорон мэдэхгүй хүмүүс шорон ярихаа болих хэрэгтэй.

-Шоронд өөрийнхөө эрхийг хамгаалах боломж байхгүй гэж ойлгох уу?

-Шоронд хоригдож байгаа ялтны хувьд өөрийнхөө эрхийг хамгаалах, биеэ хамгаалах цорын ганц арга нь өлсгөлөн зарлах байдаг. Гэтэл прокуророос нэг хүн ирээд л шоронд ялтан хүн өлсгөлөн зарлах эрхгүй гээд хаагаад хаячихсан. Өнөөдөр Дээд шүүх хууль тайлбарлахыг хориглосноос болоод л дуртай прокурор нь, шүүгч нь хууль тайлбарлаж байна. Өөр өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлэн хууль тайлбарлаад байна.

МАШ ОЛОН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ӨӨРСДИЙН ЛУЙВРЫН ЗАМАА НЭЭЖ ӨГСӨН

-Өнөөдөр хууль шүүхийн байгууллагын нэр хүнд маш ихээр унаж байна. Шалтгааныг нь та юу гэж харж байна вэ?

-Нэгдүгээрт, өнөөдрийн нийгмийн хямрал юунаас үүсэн бэ? гэхээр ардчилсан хувьсгалын эхний 15 жил төрд зайлшгүй шаардлагатай байсан зүйл. Тэр нь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах зэрэг олон хуулиудыг баталж гаргаж эхэлсэн. Ингэснээрээ Монгол Улсад шинэ хөгжлийн үе эхлүүлсэн. Ингээд шинэчлэгдсэн Үндсэн хууль, шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхэд төрийн эрх барьж эхэлсэн хүмүүст энэ хууль таалагдахгүй болж ирсэн. Яагаад гэвэл тэдний луйвар хийх, хөрөнгө мөнгө завших хууль бус ажиллагаанд эдгээр хуулиуд бүгд саад болж ирсэн. Тэгэхээр тэд нар эрх мэдлээ ашиглаад энэ хуулиудыг өөрсөддөө зориулан засч эхэлсэн. Хамгийн эхлээд Үндсэн хуулийн “Дордуулсан долоо”-н заалтыг хийж өгөөд, үүний дараа Шүүхийн тухай хууль, Прокурорын тухай хууль гээд бүх хуулиудыг өөрчилж эхэлсэн. Хуулинд өөрчлөлт орлоо гэдгийг ард түмэн анзаардаггүй. Ингээд маш олон хуулийг өөрчилснөөрөө луйврын замаа нээж өгсөн. Тийм учраас өнөөдөр бид ийм хямрал, шударга бус зүйлүүдтэй учирч байна. Төр гэдэг бол ард түмэн эх орноо авч явж байгаа машин. Энэ машин эвдэрчихсэн, мотор нь муудчихсан, гурван хэлхээ нь муудчихсан байхад жолоочийг нь солиод нэмэр байхгүй. Тэгэхээр энэ машины бүх юмыг солих шаардлага гарна. Төр шинэчлэгдэхийг хүсч л байгаа бол УИХ-ын дарга, Ерөнхий прокурор, Шүүхийн Ерөнхий шүүгчийг солиод ямар ч хэрэггүй. Тэртэй тэргүй машины дугуй эд анги муудчихсан байхад урагшилж чадахгүй л хэрэг.

-Тэгэхээр хууль шүүхийн байгууллагын дарга нарыг солих биш хуулийн шинэчлэл хамгийн чухал байх нь?

-Төрийн оршин тогтнож байгаа амин сүнс нь хуулийн систем. Төр хууль дээр тулгуурлаж оршдог. Хуулийн систем зөв байж төр оршино. Мянган эр зоригтой шүүгчийг Ерөнхий шүүгчээр томилоод ч энэ шүүх алдаатай хуулиа л дагана.

Одоо хэрэгжиж байгаа Шүүхийн тухай хууль бол маш буруу. Өмнө нь хэрэгт сэжиглэгдсэн иргэн анхан шатны шүүх хурлын үеэр байгаа нотлох баримтыг давж заалдах шатны шүүх хурал дээр гаргаж ирээд хамгаалж болдог байлаа. Одоо үүнийг хорьсон. Анхан шатны хурал дээр гаргаж ирээгүй бол давах дээр ямар ч хэрэггүй. Дараа нь иргэн хүн шүүхийн шийдвэрийг давж заалддаг байсан бол зөвхөн өмгөөлөгч л давж заалдах эрхтэй. Гэтэл манай өмгөөллийн систем тэр чигээрээ залилан мэхлэгч нарын орон байр болсон. Өмгөөлөгч нар шүүхийн өмнө ямар ч хүчгүй. Хамгийн энгийн жишээ бол С.Зоригийн хэрэг. Хэлмэгдүүлэлтийн эсрэг мянга хашгираад эрх ашгийг нь хамгаалж чадаагүй. Яагаад гэвэл өмгөөлөгч нарыг хамгаалсан цогц хууль байх ёстой. Гэвч тэр хуулийг татан буулгачихсан. Энэ өмгөөллийн систем, шүүх хоёр нийлээд дампуурч байна. Хамгийн сүүлчийн жишээ ярьвал, би шоронд ороход ялтан хүн давж заалдах ёстой байтал миний эрхийг хаачихсан. Би арван жил дээд шүүхээр хэргээ хянуулж чадаагүй шоронд байсан. Өмгөөлөх эрхийг хаачихсан. Шоронгийн ялтан хүн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байж ялтан хүн гомдол гаргах эрхтэй гэж сэргээлгэсэн. Нарны шүүгч, хуульч өмгөөлөгч нар нь засахгүй байхад шоронд ял эдэлж байгаа хүн арга ядаад энэ маргааныг Цэц дээр өрнүүлж байж ялтан хүн давах эрхтэй болсон.

-Хуулийн салбарын хариуцлагын системийн тухайд?

Нэгдүгээрт, шүүгчийн шийдвэрийг дараагийн шатны шүүхээр алдаатай гэж үзвэл эхний шийдвэрийг гаргасан шүүгчид хариуцлага тооцох систем байхгүй. Дээд шүүхийн шийдвэрийг даваад Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй байсан бол энэ замыг хаагаад хаячихсан. Би Эрүүгийн хуулинд гүтгэх гэдэг заалтыг цаазын ялтай адилхан хэмжээний хатуу байгаасай гэж боддог. Сэтгүүлч хүн хэзээ ч хэн нэгнийг гүтгэж болохгүй. Тийм учраас олон улсын сэтгүүлзүйн практикт маш том эрх олгосон байдаг. Тэр юу вэ гэхээр, сэтгүүлч мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй байдаг. Гэтэл тийм боломж манайд байхгүй. Тэгэхээр гүтгэх заалтыг аваад Зөрчлийн хуулинд оруулаад л улс төрчид өөрсдийнхөө хэргийг шалгаж байгаа, өөрсдийнхөө эсрэг ажиллаж байгаа хүмүүсийг гүтгэж эхэлсэн. Өөрсдийнх нь замд хөндөлдсөн хэн бүхнийг хэвлэл мэдээллээр гүтгэж эхэлсэн. Нэг жишээ бол, Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын эмэгтэйг хар тамхи илрүүлснийх нь төлөө ДОХ-той гэж мэдээлээд түүнээс болоод тэр эмэгтэй амиа хорлож нас барсан. Эв эрүүл хүнийг ингэж гүтгээд амь насыг нь золиослосон. Энэ мэтээр өөрсдийгөө хамгаалах замаа хуулиар засч байна. Өнөөдөр ямар ч улс төрийн нам, гишүүн хуулиа засах талаар ярихгүй байгаа. Тэгэхээр хуулийн өөрчлөлтийг нэн даруй хийх ёстой. Авлига авсан хүмүүсийг шалгах комисс байгуулж байхын оронд, 2000 оноос хойш хуульд орсон өөрчлөлтүүд, засваруудыг хэн яагаад оруулав гэдгийг шалгах нягтлах комисс байгуулах шаардлагатай. Хууль баталдаг хүмүүс өөрсдөө хуулиа зөрчиж байна.

-Хууль батлагчид хуулиа зөрчиж байна гэлээ. Энэ талаар?

-Миний ой гутаж, бөөлжис цутгаж байгаа юм бол хууль баталдаг хүмүүс өөрсдөө хууль зөрчиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, УИХ-ын гишүүд өөрсдөө хууль зөрчиж байна. Жишээлбэл, Авлигатай тэмцэх газрын даргыг зургаан жилээр томилно гэснийг зөрчөөд л өөрийнхөө хүнийг тавихаар зүтгээд байна. Албан тушаалтныг яах гэж хугацаа зааж томилдог юм бэ. Энэ чинь тэр хугацаанд хэний ч нөлөөнд автахгүй гэсэн баталгааг өгч байгаа юм. Авлигатай тэмцэх газар үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нэг даргаа алуулж, нэгийг нь шоронд хийж бүгдийг нь хугацаанаас нь өмнө хөөсөн. Хэн үүнийг зөрчсөн бэ гэхээр төрийн эрх барьж байгаа хүмүүс хуулийг өөрсөддөө тааруулж байна. Үүнийг л ард түмэн олж харах хэрэгтэй.

-Сүүлийн үед маш олон иргэний хөдөлгөөнүүд гарч ирж байна. Ард түмний өмнөөс хуулийн шинэчлэл гэж дуугарч байгааг огт хараагүй юм байна?

-Эд нар бол иргэний хөдөлгөөн биш. Бүгд луйварчид. Улс төрчдийн захиалгаар явж байгаа уяаны нохойнууд. Өнөөдөр Монголд Монголын ардчилсан холбоо, Хөх Монгол, Даяар Монгол гурваас өөр иргэний хөдөлгөөн байхгүй гэж хэлнэ. 2017 онд Засгийн газарт хүргүүлсэн эдгээр хөдөлгөөний шаардлагууд өнөөдөр хэрэгжээд явж байна. Гэтэл энэ хүмүүс мөнгө өгсөн намын өмнөөс жагсаж байна. Мөнгөтэй хүмүүс чинь нэгэн жигд гэр асар бариад, жигд хувцаслаад жагсаж байна. Бид нарыг маажиг гуталтайгаа очоод жагсая гэвэл зөвшөөрөл өгөхгүй шууд баривчлаад ачна.

Сүүлд гарсан хөдөлгөөнийхөн ямар ч зөв шаардлага тавихгүй байна. Энэ жүжгээ одоо болих хэрэгтэй. Иргэний хөдөлгөөний толгойлогч гэсэн хүмүүсээс гишүүдээ гаргаад ир гэвэл 10 хүн ч байхгүй. Өнөөдөр би худлаа хэлэхгүй. Ж.Батзандан гээд л хошуураад байна. Би битгий хуцаач ээ гэж хэлнэ. Энэ хүнийг хужаагийн гар хөл гэдгийг хэлнэ. Бүх ах дүү, үр хүүхэд нь хятадад сурч байна. Өөрөө хятад компаниудаар ивээн тэтгүүлдэг. “Тан-Лиу” гээд хятад компанийн хуулийн зөвлөх байсан. Хятадуудыг өмөөрөөд л шүүхийнхэнтэй хэрэлдээд, Засгийн газар руу өндөг шидээд, Ардчилсан намд оруулаад өг гээд л гүйж байсан. Гэтэл одоо хэний төлөө, юу хийх гээд байгаа юм. Т.Аюурсайхан гээд гишүүнийг хар л даа. Оюутолгойг шалгах комиссын ахлах болгоод өг гээд. Үүний цаана түүнийг улс төрд хөтөлж оруулж ирсэн хүн нь Н.Багабанди. Н.Багабанди Оюутолгойн ТУЗ-ын гишүүн. Тэгэхээр Т.Аюурсайхан цүнхийг нь бариад гүйдэг байсан хүнийхээ булхайг хамгаалах гэж ингэж байгаагаас биш ард түмний төлөө биш.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 72 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.93) 2019 оны 04 сарын 21

lalrin aluurchin zailaa

0  |  0
Zochon(104.194.218.213) 2019 оны 04 сарын 21

Gemt heregtniig demjij bolohgui

1  |  0
Мэнгэтийн бөгсний ал(94.214.181.162) 2019 оны 04 сарын 21

Энэ хялар хулгайч Нямдоржийн бөгсийг долоож амьдардаг болж. Даяар Монгол гэж Цэдэнбал Нямдорж 2 ыг магтан дуулдаг монголын нэртэй зүстэй сор болсон хүн бүхнийг хулгайч худалч хужаа болгодог тийм газар. ДМНН. Дөрвөд Монгол НН гэсэн товчлол. Энэ хялар хулгайчийг Мэнгэт ашиглах гэж шоронгоос гаргасан байх.

1  |  0
Мэнгэтийн бөгсний ал(94.214.181.162) 2019 оны 04 сарын 18

Энэ хялар хулгайч Нямдоржийн бөгсийг долоож амьдардаг болж. Даяар Монгол гэж Цэдэнбал Нямдорж 2 ыг магтан дуулдаг монголын нэртэй зүстэй сор болсон хүн бүхнийг хулгайч худалч хужаа болгодог тийм газар. ДМНН. Дөрвөд Монгол НН гэсэн товчлол. Энэ хялар хулгайчийг Мэнгэт ашиглах гэж шоронгоос гаргасан байх.

0  |  0
6666(103.26.194.215) 2019 оны 04 сарын 18

Zow yum yarijee batzandan ter har dursamjtai 7.n sariin 1n gdeg uduruur bvh niitiig turhirj uduuj ami nasiig n hohiroochood yamarch hariutslaga hvleelgvi odoo bvr yadaj ter ved hamt temtssen hvmvvstee talarhahch vgvi haysan odoo dagasan hvmvvsch haygdana

1  |  0
123(64.119.19.114) 2019 оны 04 сарын 17

Гэмт хэрэгтнүүдээ дээдэлсэн нийгэм байгуулаад өөрсдөө гэмт хэргийн золиос болох бусуу алуурчин төрийн дээд байгуулагад нь сонгогдоод нам толгойлоод, алуурчин сургааль айлдаад хүний амь үнэгүй болж байгааг ардчилал гээд байна уу.

0  |  0
Сандаг(43.242.243.12) 2019 оны 04 сарын 17

Чин үнэнийг чухам хэллээ дээ

0  |  0
Сандаг(43.242.243.12) 2019 оны 04 сарын 17

Чин үнэнийг чухам хэллээ дээ

1  |  0
Сандаг(43.242.243.12) 2019 оны 04 сарын 17

Чин үнэнийг чухам хэллээ дээ

0  |  0
Сандаг(43.242.243.12) 2019 оны 04 сарын 18

Чин үнэнийг чухам хэллээ дээ

1  |  0
Сандаг(43.242.243.12) 2019 оны 04 сарын 17

Чин үнэнийг чухам хэллээ дээ

0  |  0
Сандаг(43.242.243.12) 2019 оны 04 сарын 17

Чин үнэнийг чухам хэллээ дээ

0  |  0
irgen(103.229.120.53) 2019 оны 04 сарын 17

zobhon vnniig heljee iim l hvmvvs eblelden negdej eh ornoo abrah tcag ni bolsoon

2  |  0
irgen(103.229.120.53) 2019 оны 04 сарын 16

zobhon vnniig heljee iim l hvmvvs eblelden negdej eh ornoo abrah tcag ni bolsoon

0  |  0
irgen(103.229.120.53) 2019 оны 04 сарын 21

zobhon vnniig heljee iim l hvmvvs eblelden negdej eh ornoo abrah tcag ni bolsoon

0  |  1
Zochin(101.235.61.92) 2019 оны 04 сарын 14

Mongold huuliin buruu har salhi salhilaad udaj bna ayursaihan batzandan nariin urvagch nariig ayaldan dagagsad hunee sain tanij bai

0  |  0
Ард түмэн(103.26.195.140) 2019 оны 04 сарын 13

хуульд өөрчлөлт хийж шинэчилсэн хүмүүс бусдын эрхийг зөрчсөн учмраас хэзээ нэг өдөр тэд байхгүй байлаа ч тэдний үр хүүхдүүд ялыг нь үүрэх л байх даа

0  |  0
oyun(103.229.123.126) 2019 оны 04 сарын 13

mundag hun shuu.hun aldaj bolnoo zub yarij bna arsalan ene hoyur surhii shuu

0  |  0
Рихард Зорге(202.126.89.47) 2019 оны 04 сарын 15

Ярилцлага ” Өглөөний сонин”-ы хэдний өдрийн хэд дэх дугаар дээр гарсан бэ? Гүйцээж уншмаар байна...Монголд болж байгаа бүх үнэнийг маш эмх цэгцтэй , илүү дутуу үггүй, логиктой тайлбарласан байна...

3  |  0
mmmm(117.111.14.54) 2019 оны 04 сарын 21

hun buudaj alsan aluurchin ingeej jon jon geed yavj baihgej amidral bas shudarga bus bganshu buhel buten hunii ami sanaataigaar horooson aluurchin shuu ..ternees bish yarij bga zuil ni unen boditoi zov yarisan bna ....aluurchnaas iluu yarih tolgoi baihgui blsn ene ulsiig yaana da

3  |  0
монгол(66.181.186.192) 2019 оны 04 сарын 14

Битгий ххууцц муу хүүхдийн алуурчин

2  |  0
ХҮРЭЛЭЭ(122.201.24.159) 2019 оны 04 сарын 13

Жинхэнэ монгол эр хүн шүү. Дэмжинэ ээ...

1  |  0
kerei(202.179.31.47) 2019 оны 04 сарын 13

khonkhereed gesnees kazakstand 3500000 khonkhereed baidgiig medekh uu

1  |  2
зочин(66.181.189.239) 2019 оны 04 сарын 14

Маш зөв сэтгэхүйтэй сэтгэлийнмхадтай хүн бна шудрага ухамсар өндөр их цэгцтэй яриатай шүүх засаглалын талаар нилээн мэдлэгтэй гаргалгааг сайн хийж ярилцлага өгч ард түмэн жирийн иргэд хуулийн цоорхой нарийн учрыг мэдэхгүй их баярлалаа ажилд нь амжилт хүсье маш зөв эх орон ард түмний төлөө зөв зүйтэй дэвшилттэй шинэчлэлүүдийг хийж бна хийх ч болон гэдэгт итгэлтэймбна ийм мэдлэгтэй зөв санаатай чиг бодлого нь шудрага зөв байгааг олж харж төрийн албанд оруулмаар санагдах юм

5  |  4
Зочин(103.26.195.17) 2019 оны 04 сарын 14

Бодитой гаргалгаатай ярьсан байна шүү. Хүмүүсээ жаахан тунгаан уншаад бодоод дүгнэлтээ хийнэ үү. Одоо манайд хуулийн зуд нөмөрчхөөд байгааг анхаарагтун. Одоо энэ болоод байгаа үйлдлүүд бүгд хууль өөрчилж байж хийгдсэн үйлдлүүд

4  |  4
247(59.153.112.58) 2019 оны 04 сарын 10

Ene hugshin kobro hun alchihaad 12 hon jil suugaad garaad irsen ym uu

3  |  0
Зочин (203.169.50.126) 2019 оны 04 сарын 14

Энхбат маш үнэн юм ярьж байна. Үнэндээ өнөөдрийн энэ бүх.явуургүй үйл явдлууд бол хуулиа буруу гаргасантай шууд холбоотой.

4  |  4
зочин(66.181.182.101) 2019 оны 04 сарын 13

маш үнэн зүйл ярьжээ

2  |  3
bayar(112.72.11.113) 2019 оны 04 сарын 13

Batzandangiin Tuxaid vnen bx

2  |  2
bayar(112.72.11.113) 2019 оны 04 сарын 10

Batzandangiin Tuxaid vnen bx

1  |  1
Bi(202.9.43.20) 2019 оны 04 сарын 10

Batzandangiin tuhai uneniig heltsen bus uu

0  |  1
Bold(172.56.42.29) 2019 оны 04 сарын 13

Chi chaddagiin bol hulgaich luivarchin Mi, ebi junai bayar nartai tootsoo bodooch tiim surhii undeserheg uzeltei eh oronch uim bol. Hutsiig haraad shees aldanadaa chi hahahaa.

4  |  1
Аа(202.126.89.239) 2019 оны 04 сарын 13

Адгийн шаар

6  |  1
Аа(202.126.89.239) 2019 оны 04 сарын 09

Адгийн шаар

3  |  0
Ааа(202.126.89.239) 2019 оны 04 сарын 13

Хүний сайхан үрийг хороосон адгийн шаар.Үхэж далд ороосой

6  |  1
Рр(202.126.89.239) 2019 оны 04 сарын 13

Энэ балиараас ярилулага бүү аваачээ

8  |  1
Зочин(150.129.143.143) 2019 оны 04 сарын 13

Хөөрхий дөө зориг амиа алдсанаар монголын хууль шүүх хүчний байгууллага яаж ажииладгийг ил болголоо доо төрийн зүтгэлтний хэрэг дээр ийм аймаар юм болж байгаа юм чинь энгийн иргэдийн хэрэг бол бодох ч юм биш шившиг энэ амиа алдсанаар төр ямар муу хүмүүсээр дүүрснийг ил болгож дээ

6  |  0
Bulgang eruuden shuu(108.218.234.108) 2019 оны 04 сарын 13

Bulgan bol Zorigiig alsan aluurchin esvel hamsaatan gedegt muriitsuhud ch belen baina. Hezee ch aluurchid amid gerch uldeedeggui. Getel gants amid gerch gej baigaa hun ni ev eruul sav saruul uldsen baihad allaga ter gerchtei 100% shuud holbootoi gedeg ni todorhoi baina. Bulgan Aldarjavtai amidarch baihdaa neg huuhniig alchaad yamar ch yalgui ungursun gej sonin deer garsan. Hoino surch baigaad huugduj irsen hund gar, olon nuhur solison, dagavar huuhedtei, Zorigoos olon egch, yanz buriin eruugiin elementuudtei nuhtsuj irsen yanhan, baitsaagch ruugaa dund huruugaa gozoilgood basaj bn gesen

7  |  1
No(94.14.2.213) 2019 оны 04 сарын 13

Iim yumnuudaas yariltslaga avch niitleed bdgaa boliochee aluurchin shuu dee.Arai ch iimerhuu aluurchin gemt hergtneer zaalgahgui bh shuu .Teneg mal setguulchid ni hiih ajil bdaggui yumuu

1  |  1
Чингүн(43.228.131.110) 2019 оны 04 сарын 22

Миний найзыг алсан хөгийн алуурчин одоо ингээд амьд арзайгаад элийрээд явахыг харахаар уур хүрэх юм даа.

6  |  3
өөө(202.179.25.144) 2019 оны 04 сарын 13

энэ одоо юу мэддэг болоод ийм юм яриад байгаа юм бэ? ардчилал хөгжсөн бүх оронд хоригдлын эрхийг хүндэтгэдэг

2  |  2
Boldoo (172.56.42.22) 2019 оны 04 сарын 10

Manangiin esreg temtsel humuusiin nuur tsaraig hen ni hen be gedgiig yag il bolgoj uguh uimaa. Ard tumen teneg bishshuu.

2  |  0
sagsai(59.153.85.100) 2019 оны 04 сарын 08

aragguil xavar boljee end tend yrgui garaadl end tend yriltslaga garaadl

0  |  0
Нямдорж (202.21.109.151) 2019 оны 04 сарын 08

Хон хэрээд овогт Б.Энхбат Таныг чинь Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж уйчлал ч бил үү өршөөл ч бил үү үзүүлсэн билүү. Юу бил ээ

1  |  0
zochin(150.129.140.216) 2019 оны 04 сарын 13

iim.balai.oron.garan..humuusees.yariltslaga.avdagaa.boliochee

1  |  1
zochin (150.129.140.216) 2019 оны 04 сарын 08

OT.geree.dubain.geree.busad.olon.huuli.bus.yamyg.irgenii.hudulguunuud.ilchilj.temtsej.olond.taniulsan.Huh.mongol.Dayar.mongol.ardchilsan.holboo.gegchuud.ene.talaar..ogt.duugarch.bgaagui.hudal.bitgi.yari

0  |  0
zochin(150.129.140.216) 2019 оны 04 сарын 13

Busdyg.gutgehee.boli.shorond.orood.garsan.hun.zasarna.gej.baihgui.iim./.teneg.yamnuudaas.yah.gej.yariltslaga.avdag.yam.be.helj.yarij.bgaa.ni.zarim.ni.zuv.zarim.ni.shal.hudaltegehdee.ih.buruu.bodoltoi.hun.bna.shudarga.busyn.tuluu.temtseech.chadahgui.sh.tee

0  |  1
zochin(150.129.140.216) 2019 оны 04 сарын 08

huh.mongol.dayar.mongol.ardchilsan.holboo.gegch.holboonuud.odoo.bdag.yam.uu.hervee.uil.ajillagaa.yavuuldag.b.bol./.yagaad.iim.ih.busarmag.yamnuud.gazar.avch.eh.ornoo.barag.aldah.deeree.tulaad.bhad.tedniig.neg.ch.udaa.duugarch.baihyg.uzeegui.sonsoogui.ATGyn.darga.ilt.uls.turchiin.hulgai.luivaryg.hamgaalj.hedhen.uls.turchdiin.ush.honzongoo.avdag.gazar.bolsonyg.hun.bolgon.medne.ter.humuusiig.umuurch.bgaa.ta.bol.jinhene.shudarga.eh.oronch.hun.yavch.bish

0  |  0
Zochin (150.129.140.216) 2019 оны 04 сарын 13

Shorond baisan hun aldanaa er zorigton met gaihuulj neg ih uhaantsi hun bolj busdyg gutaahaa boli doo ta Tiim durhii yam bol ATGyn darga u ch hiihgui Elbegdorj Enhbold naryn gar hul bolj bgaag l yalgaj salgaj chadahgui l bna shuu der Iim hunrrd ysriltdlaga avch humuudiin tolgoig rtguulehee nolioch

0  |  1
pgal(66.181.177.210) 2019 оны 04 сарын 13

ярилцлага авах хүнээ мөн олж явах юмаа. Шоронгийн харгалзагч хүмүүжиж байгаа хүнтэй хүн ёсоор харилцах ёстой юм. Хүн л бол хүн!!!!!!

0  |  1
ftyjj(66.181.161.88) 2019 оны 04 сарын 13

eh oron ch hun dee

1  |  1
Зочин(202.9.44.245) 2019 оны 04 сарын 09

”шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш биз” гэж шуугиан тариад л социализмын үе хууль шүүхийн бузар булайг арилгаж чадаж байсан байхад эрх биш энэ үед, хамаг булайг бий болгосон элбэгдоржтонгуудын эрх хүч буурсан үед ийм бусармаг үйлдлийг нам дарж, зохих хүмүүст нь хуулийн хариуцлага хүлээлгэж, хичнээн жил шоронгоор явж үйлээ үзсэн хүмүүсийг суллаж болох байлгүй гэж ард түмэн итгэж, хүлээж хүсч байна. тэгж чадвал өнөөгийн удирдагчдын гавъяа мөн.

1  |  0
Зочин(202.9.44.245) 2019 оны 04 сарын 12

имй айшиггүй яраглал, эрүү шүүлт ил цагаан даварсан үед, хэн ч намайг шүүхгүй гэсэн үед л хийгдэнэ. энэ бол тагнуулын дарга хурц хичнээн даварсан үе ч байсан бас ч гэж айж эмээнэ, тэгэхлээр ерөнхийлөгч элбэгдоржоос даалгавартай ч юм уу, шууд дэмжлэгтэйгээр, хууль хүчний байгууллагуудын дарга нарыг дөрлөж координац хийсэн үе л хийгдэх боломжтой хэрэг. одоо 3 шатны шүүх шийдсэн ч гэдэг юм уу, худлаа шалтаг гаргахгүй нэг талд нь шийдэх хэрэгтэй. өнөөгийн шүүх ямар байгаа билээ, зоригт гэж хэн байлаа, ямар ямар нугалаа гарч байлаа, яаж хараат болсон байлаа, тодорхой шүү дээ

2  |  0
Зочин(202.9.44.245) 2019 оны 04 сарын 13

жинхэнэ ялгаж салгаж ярьсан байна даа. сүүлийн үед зориуд эрүү шүүлт, шоронгийн дэг хоёрыг хольж сольж төөрөлдүүлэх гээд байгаа Зоригийн хэрэгтэй холбоотой хүмүүст жинхэнэ цохилт өгч. эрүү шүүлт, шоронгийн дэг хоёр чинь тэмээ ямаа хоёр шиг тэс өөр зүйл. зоригийн хэрэг дээр гарсан зүйл бол цэвэр эрүү шүүлт. камерьт нь оруулж ирчихээд хэргээ хүлээ гэж зодуулаад байна гэдэг бол, тийм ёс байхгүй байтал түүнийг нь хэн ч болиулж чадахгүй байна гэдэг бол маш дээрээс дэмжлэгтэй, хүчээр хэрэг хүлээлгэх аймшигтай яраглал, гэмт хэрэг үйлдэгдсэн хэрэг.

4  |  0
Unen (42.148.142.217) 2019 оны 04 сарын 21

-Шоронд эрх ярьдаггүй юм. Бусдын эрхийг зөрчиж шоронд орчихоод өөрийнхөө эрхийг ярих ёсгүй. Хүнийг өрөвдөхгүй зодчихоод, хүнийг өрөвдөхгүй алчихаад, өрөвдөхгүй хүчиндчихээд өөрийнхөө эрхийг ярьж болох уу. Шоронд эрх гэж байхгүй, үүрэг л гэж байдаг. Хорих ял гэдэг чинь хүний эрхийг хязгаарлаж байгаа юм. Харин амьд явах, эмнэлгийн үйлчилгээ авах, өмгөөлөгч авах язгуур гурван эрхийг зөрчиж байвал энэ бол болохгүй. Энэ эрхийг хангаж л өгвөл бусад эрх гэж шоронд байхгүй. Шорон мэдэхгүй хүмүүс шорон ярихаа болих хэрэгтэй.

8  |  2
Top