УИХ дахь АН-ын бүлэг тарж байгаагаа мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09



УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2019.04.09/ ээлжит бусаар хуралдлаа. Яг одоо УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийж байна. Тэд хэвлэлийн хурлаар УИХ дахь АН-ын бүлэг албан ёсоор тарж байгааг мэдэгдлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж бүлгийн үйл ажиллагаагаа дуусгавар болгож зөвлөл болгох асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргалаа. Манай нам хоёр гишүүндээ хариуцлага тооцож, намаасаа хөөсөн. АН-ын бүлэг 9-үүлээ байсан, гэхдээ одоо долуулаа болсон. Бид долуулаа байлаа гээд бүлэгтэй байхаасаа илүү бүлэггүй байж, ард түмнийхээ дуу хоолой болох нь илүү байж мэднэ" гэх тайлбарыг өглөө. 

Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлэг Стандарт банканд тавьсан өрийн асуудлаар Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлэхдээ "Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар Стандарт банкны өрийг дарсан тухай мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан хуулийн зөрчил байгаа эсэхийг заавал эргэж нягтлах ёстой гэж үзэж байна. Бусдын тавьсан өрийг ард түмний халааснаас төлөх ёсгүй. Үүн дээр бид Ажлын хэсэг байгуулна. Энэ ажлын хэсгийг зөвлөлийн дэд дарга Д.Пүрэвдоржоор ахлуулна" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.43) 2025 оны 03 сарын 13

Л. Болд, Батзандан хоер МАН-д урваж зохион байгуулалттай АН бүлэггүй болгож байна,

1  |  0
зочин (49.0.218.137) 2025 оны 03 сарын 13

Д.Эрхдэнэбат, Эрдэнэ хоёр л АН-г бузарлалаа ш дээ. Эрдэнэбат тэр ЖДҮ-г завхарууллж идэж уусан өөрийн бөгс долоогчидыг дэмжсэн мөнгөө хураалга. Аж үйлдвэрийн Яамны сайдын нэрээр хийсэн булхай чинь бүртгэгдээд одоо тооцоо бодоход хялбар болсоон. шодоргос

3  |  0
Иргэн(202.126.89.98) 2025 оны 03 сарын 13

Тарсан нь дээр

2  |  0
Зочин(66.181.183.47) 2025 оны 03 сарын 13

Стандарт банкны өрийг дарлаа гэж буруутгах уу. Төлөхгүй байх нь бүр аюултай гэдгийг бүгд мэднэ.Олгой хагаравч тогоондоо.

2  |  0
зочин(150.129.142.148) 2025 оны 03 сарын 13

одоо өөрөө зайлаад өг тэгвэл цэмцийгээл явчихна АН -г татан буулгаад нойлоос эхлэвэл таарна,

1  |  1
Баянаа(64.119.16.215) 2025 оны 03 сарын 13

Энэ хужаа дахиад зөвлөлийн дарга гэнэ үү.АҮ-ийн сайд байхдаа 49%ийг гардан хийсэн хулгайч одоо юунд шунаад байнаа.АН ийм бузрудаас салахгүй бол юун ЖДҮтэй тэмцэх вэ.

1  |  0
Ан-ын гишүүн(202.179.27.36) 2025 оны 03 сарын 13

Пүрэюпорж чинь Элбэгдоржийн бөлдөг биздээ. Элбэгдоржийн хулгайг хамгаалах тагнуул , боловсролгүй тэнэг дурак. Танай 49 хувийнхан нь Стандарт банктай хуйвалдан зохиомол өр үүсгэж, Эрдэнэтийг хулгайлах ажиллагаа чинь биздээ.

2  |  0
1(202.21.109.53) 2025 оны 03 сарын 13

tar tar ta nariin hereg alga

1  |  0
Urgen(202.9.43.189) 2025 оны 03 сарын 13

Odoo a narin hug ungursuun

1  |  0
ЗОЧИН(202.9.42.43) 2025 оны 03 сарын 13

БҮЛЭГ ТАРАХ БАЙТУГАЙ АН ТЭР ЧИГТЭЭ ТАРНАА ГАЙГҮЙ??? ХАРИН АНын ГЭМ СЭМГҮЙ ГИШҮҮД БАТЗАНДАНГЫН НАМД ОРОХ БАЙХДАА???? ЭХНЭЭСЭЭ ОРЖ БАЙНА ДӨӨ?????

5  |  0
ард иргэд(202.9.42.43) 2025 оны 03 сарын 13

ЭНЭГ ЁЛ ХАЛЗАН ӨВГӨН ЗАЙЛУУЛ ЯАСАН ИХ ГУТРАЛТАЙ БАЙХЫН ДЭЭ??? УДАХГҮЙ ХАДАН ГЭРТЭЭ ОЧИХ ХҮН ЮМ ДАА ХОРТ ХАВДАРТАЙ ХҮН БАЙНАА??? БИ САЙН МЭДЭЖ БАЙНА??? ТҮРҮҮ БУЛЧИРХАЙ???????????????????

1  |  0
zochin(202.170.68.38) 2025 оны 03 сарын 13

ishhshs ene ooo yu ged l hutsaad bgaa yum bedee.. hen ta narin ugiig tooh yum. bolij uz Erdenebataa.. ovoo zugshireed ezentei bgaa turuur bitgii uls turiin show hii luivarchin mini

1  |  0
Zochin(88.84.13.118) 2025 оны 03 сарын 13

Ikh hural tarsanaas ed nar tarsan ni deer.

1  |  0
Зочин(64.119.17.132) 2025 оны 03 сарын 13

Бүлэгтэй байснаас бүлэггүй байсан нь дээрчихшиг, угаасаа бүлэггүй болчихоод

1  |  1
Zochin(103.26.195.202) 2025 оны 03 сарын 13

Erdeneesee hurdan salaachee AN iikhaan

1  |  0
Иргэн(66.181.180.134) 2025 оны 03 сарын 13

С. Эрдэнийн гавьяа

1  |  0
Close menu