-МАХН-ын дарга Н.Энбаярт хууль батлалцах “шунал”, парламентын гишүүн болох “хүсэл” бий. Харин Э.Эрдэнэжамъянгийнх нь дэлгэсэн 30 орчим секундын прокурор Е.Сагсайтай холбоотой нууц бичлэг мань эрийн хөлийг тушиж, хүслийг хязгаарлаж мэдэхээр байна-
МАХН-ын дарга Н.Энхбаярт парламентын гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд хашиж үзээгүй төрийн өндөр албан тушаал гэж үгүй. Гэвч мань эр өнөөдөр МАХН-ын дарга гэх “жижигхэн” албан тушаалтай, түүнийгээ гэрчлэх ганц модон тамгатай гуравдагч хүчний улс төрийн өнгийг тодорхойлж явна.
Учир нь, тэр өдгөө маргаантай ч гэсэн парламентад ганц суудалтай намын дарга. Өмнөх парламентад 11 суудал авч, Засгийн газарт хүртэл хамтарч байсан гэхээр яах аргагүй гуравдагчдын дундаас товойж харагдана. Тиймдээ ч МАХН-ын дарга Н.Энбаярт хууль батлалцах “шунал”, парламентын гишүүн болох “хүсэл” бий. Харин Э.Эрдэнэжамъянгийнх нь дэлгэсэн 30 орчим секундын прокурор Е.Сагсайтай холбоотой нууц бичлэг мань эрийн хөлийг тушиж, хүслийг хязгаарлаж мэдэхээр байна.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян прокурор Е.Сагсайгийн шүүгдэгчийнхээ эхнэртэй айлд хонож байгаа гэх хагас нүцгэн бичлэгийг олон нийтэд дэлгэсэн. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр хүртэл “Прокурор Е.Сагсай олон хүний хувь заяагаар тоглосон. Намайг хүртэл сагсайдаж ялласан” хэмээн ярьсан байдаг бол нөгөө талд прокурор Е.Сагсай нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандаад байгаа юм. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаяр болон нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нарын эсрэг Эрүүгийн хуулийн 13.11 буюу хувь хүний нууцыг задруулсан гэх үндэслэлээр цагдаад гомдол гаргажээ. Энэ нь гэм буруутай нь тогтоогвол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай заалт юм.
Тэгвэл ирэх зургадугаар сард болох Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Н.Энхбаяр нэр дэвших хүсэлтэй байгаагаа нуугаагүй. Тэрбээр нөхөн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө нам дотроо өрсөлдөхөө ч мэдэгдсэн байдаг. Хэрэв мань эрийг Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших аваас ялалт байгуулах өндөр магадлалтай гэдгийг судалгаа ч харуулдаг.
Нөгөө талд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, парламентын гишүүн болгох сонирхолгүй улстөрчид эрх баригч намаар зогсохгүй сөрөг хүчинд ч бий. Тэд УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болох хугацаа хаяанд ирсэн энэ үед МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын эсрэг гаргасан прокурор Е.Сагсайгийн гомдлыг “бохир улс төр”-дөө ашиглахгүй гэх баталгаа байхгүй.
Учир нь, сүүлийн 10 жил МАН, АН-гүй түүнд хориг тавьж, улс төрөөс хол байлгаж чадсан билээ. Гэхдээ хууль, хүчний байгууллагыг энэхүү улс төрдөө ашигласан гэж зарим нэг нь ярьдаг. Харин өнөөдрийн байдлаар МАХН-ын дарга Н.Энхбаярт хориг тавих ямар ч аргагүй болсон учраас прокурор Е.Сагсайн хагас нүцгэн бичлэгээр шахалт хийхэд болохгүй гэх газаргүй. Тэгээд ч прокурор Е.Сагсайгийн ярьснаар бол түүний бичлэгийн Н.Энхбаяр нар захиалж хийлгэсэн гэх утга бүхий үгийг хэвлэлээр дайсан байдаг.
Энэ бүхнээс харахад хэрвээ прокурор Е.Сагсай түүнийгээ нотолж, заргаа авч чадвал МАХН-ын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нь битгий хэл ахиад ч хорихын хаалга татаж мэдэхээр зүйл анги сонсогдоно билээ. Дээр нь Н.Энхбаярыг шахагсад өнөөдөр бүгд өндөр эрх мэдэлд байгаа төдийгүй хууль зөрчиж бичлэг хийснийг ил болгох чадал ч бий нь нууц биш. Харин өш хонзонгоо авах гэсэн тэрхүү бичлэг нь эргээд Н.Энхбаяр нарт гай болохыг таах аргагүй. Өөрөөр хэлбэл, Э.Эрдэнэжамъянгийнх нь дэлгэсэн бичлэг Н.Энхбаярын “хөлийг туших”-ыг үгүйсгэхгүй.
Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 33 )
шоронд хийгээч, тэнд сагсайдах хумуус дуурэн байгаа
Н.ЭНХБАЯР,ЭРДЭНЭЖАМЬЯАН ХОЁР ЯМАР ХАМАА БАЙНА.ПРОКУРОР САГСАЙ ХУУЛИЙГ АТГАЧИХСАН ХЭНИЙГ ХОРЬЖ ХЭНИЙГ СУЛЛАХАА ӨӨРӨӨ МЭДДЭГ.МОНГОЛЫН ХУУЛЬ ТҮҮНИЙ ХУВИЙН ӨМЧ БОЛЧИХСОН БАЙГААГ ЯАГААД ТА НАР ОЛЖ ХАРАХГҮЙ БАЙНА.ХУДЛАА ЭНХБАЯР ГЭЖ ХОШУУРХАХ ЯАХ ВЭ? ШУДРАГА БУСЫН ХОНГИЛЫН МАШ ТОМ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮНИЙ НЭГ НЬ ЯАХ АРГАГҮЙ САГСАЙ МӨНӨӨС МӨН.НААД САГСАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ИРГЭД ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ПРОКУРОРТ ГОМДОЛ ИХЭЭР ГАРГАЖ БАЙГАА СУРАГТАЙ.
САГСАЙГИЙН БИЧЛЭГИЙГ ХАРСАН ХҮН БОЛГОН ОЙЛГОНО.АСАН ПРОКУРОР САГСАЙ ГЭЖ ЭТГЭЭД ЯМАР ЗҮЙЛ ХИЙЖ ХЭНД ЮУ АМЛАЖ БАЙГААГАА.БАРАГ ХУУЛЬ ЭНЭ САГСАЙГИЙН ХУВИЙН ӨМЧ БОЛСОН МЭТ БАЙГАА БИЗ.
Энхбаярыг улс төрд орж ирж АРД түмэнтэйгээ нийлнэ гэхээс АН.МАНууд ухаан алдах нь холгүй чацаг алдацгаах юмдаа
ИЙМ ТЭНЭГ ЮМ ЗАХИАЛГААР БИЧИХ Ч ГЭЖ ДЭЭ. ХҮН АЛЧИХСАН ХЭРГЭЭ НУУСАН ХҮНИЙГ ИЛЧИЛБЭЛ ШОРОНД ЯВАХ НЬ ТИЙМ ҮҮ. ХУВЬ ХҮНИЙ НУУЦ ЗАДРУУЛСАН ГЭЭД..
Эрдэнэжамьян гэж ”эргүү” бацаан эргээд эзнээ хорлочихлоо.Энхбаярын ус төрд ордог лөөлөө боллоо л доо...
Уг нь овоо улс төрд орж ирж мэдхээр байсан юм
Зэрвийсэн ногоон нүдтэй энэ нэг цүнх баригч ёстой нэг энэ цаг үеийн өнгө төрх юмдоо хөөрхий, залуусын төлөөлөл Магнай энэ 2 гэж бодохоор гутармаар
Төрбат овоо залуу байна. Хүний бодлыг мэддэг бөө юм уу үзмэрч юмуу.Энхбаяр Элбэгддорж Багабанд Очирбатаас л дээр МОНГОЛОО гэсэн сэтгэлтэй.
Бага тэнэгтээрэй
Enkhbayr tord heregtei hun.yun elbegdorj
Сагсай мэтийн цаг өнгөрсөөн, Энхбаярыг дэмжинэ.
Эр эр хүндээ хайртай гэдэг шиг прокурор прокурортой хайртай л байгаа нэгнийхээ мууг дэлгэхээр нийтээрээ нэр хүндгүй болох учир махн-хан буруу тооцоо хийж том алдсан байж мэднэ
За за их элийрч балайрах нээ...энхбаярийг тултал нь дэмжинээ дахиад ерэнхиилэлгч болтол нь дэмжирэдээ....хал узэж халуун чулуу долоосон хэлмэгдэж зовлон узсэн энэ эрхэмд итгэхгуй юм бол одоо цагт хэнд итгэх билээ би л лав энхбаярийг дэмжээстэйгээ дууснаа
Мананг-н гар хөл Сагсайг дэмжих хүн байхгүй. Гэмт хэрэгт хувийн болон улсын нууц гэж байх ёсгүй.
Би уулаасаа Энхбаярийг дэмжиж байсан одооч дэмжинэ цаашдаа ч дэмжинэ....энэ эрхэмд би дуустлаа итгэнэ...одоо тэгээд энэ эрхэмээс илуу хэн байгаанбдээ тэгээд
tegvel enhbayriig demjinee
Za arai arai. Hereg ingeed ehelbel Enkhbayariigaa demjinee. Uhsnii huvi hunii nuuts. Soliortsiin
Dutuu idsen, odoo dahin garch guitsed idne geed baigaamuu. Buh undur alban tushaaliig hashsan baij odoo yariad bgaa yumnuudaa ter uyedee hiih ni yasiin, buh erh medel ni baisan shd. ”Tsenzuurgui yaria”- d orood, eejdee hovloj baigaa huuhed shig buh buruug busad ruu chiheed l, uuruu enhiin tsagaan tagtaa baisan yum shig l soliorood baisan. Mongoliin uls turd buglasan buh muu muuhai yumnii undes suuriig Enkhbayar l tavisan, avilgaliin zagalmailsan etseg shuudee. Mongoliin uls turuus uurd zail, doloon uuliin tsaaguur dald orj uhvel taarnal!!!
Dutuu idsen, odoo dahin garch guitsed idne geed baigaamuu. Ene buh undur alban tushaaliig hashsan baij odoo yariad bgaa yumnuudaa ter uyedee hiih ni yasiin, buh erh medel ni baisan shd. ”Tsenzuurgui yaria”- d orood, eejdee hovloj baigaa huuhed shig buh buruug busad ruu chiheed l, uuruu enhiin tsagaan tagtaa baisan yum shig l soliorood baisan. Mongoliin uls turd buglasan buh muu muuhai yumnii undes suuriig Enkhbayar l tavisan, avilgaliin zagalmailsan etseg shuudee. Mongoliin uls turuus uurd zai, doloon uuliin tsaaguur dald orj uhvel taarnal!!!
За за их элийрч балайрах нээ...энхбаярийг тултал нь дэмжинээ дахиад ерэнхиилэлгч болтол нь дэмжирэдээ....хал узэж халуун чулуу долоосон хэлмэгдэж зовлон узсэн энэ эрхэмд итгэхгуй юм бол одоо цагт хэнд итгэх билээ би л лав энхбаярийг дэмжээстэйгээ дууснаа ....
За за их элийрч балайрах нээ...энхбаярийг тултал нь дэмжинээ дахиад ерэнхиилэлгч болтол нь дэмжирэдээ....хал узэж халуун чулуу долоосон хэлмэгдэж зовлон узсэн энэ эрхэмд итгэхгуй юм бол одоо цагт хэнд итгэх билээ би л лав энхбаярийг дэмжээстэйгээ дууснаа ....
За за их элийрч балайрах нээ...энхбаярийг тултал нь дэмжинээ дахиад ерэнхиилэлгч болтол нь дэмжирэдээ....хал узэж халуун чулуу долоосон хэлмэгдэж зовлон узсэн энэ эрхэмд итгэхгуй юм бол одоо цагт хэнд итгэх билээ би л лав энхбаярийг дэмжээстэйгээ дууснаа ....
Za araichdee iimdee tulah yum bol erhem eronhiilogchoo hamgaalana shuu
эрх мэдлээ ашиглаж хүний хүүхнийг ноцож байгаа хүн хэрэг хүлээдгүй харин хууль бусийг ил гаргасан хүмүүс нь шоронд ордог ямар нийгэмд бид амьдарч байна аа, нөгөө Хүрэлсүхийн МАНАН-ийн эсрэг хууль бусийн хонглийн эсрэг тэмцэн гээд байсан чинь тэгээд хаан байна вэ???????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????
Их хуцаж байна Сагсай . Энэ хэргээр шууд шоронд хиих баталгаа болсон шуу. Айлиин эхнээрт хучээр мордуулсан ум уу. Балай юм ярхим
10 жилийн өмнө юм бол энхбаяр яалаа гэж захиалж хийлгэх билээ. балай юм бичиж байх юм
Цагдаа хуулийхантай холбогдсон бүгдийг хамгийн түрүүн тэд эхнэр ээжээ авчрахыг шаардаж дарамталж хүчиндэж ирснээс Эрийн муу цагдаа гэж үг гарсан юм даа.
Yamr uhsenii chin hubi hunii nuuts baihabdee huuhen heregjeh ni hubi hunii huutsuu
elbegdorjni baihgui ym chin tiim ym bolohgui baihoo