ТАНИЛЦ: УИХ-д дэмжлэг үзүүлэх Орон тооны бус Бодлогын зөвлөлийн гишүүд

2019 оны 04 сарын 11

УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА болон МУИС, Удирдлагын академийн эрдэмтэд, залуу хуульчид, судлаачдыг хүлээн авч уулзсан. УИХ-ын үйл ажиллагааны залгамж чанарыг хангах, хууль тогтоох болон хянан шалгах чиглэлээр гишүүдэд арга зүй, мэдээллийн дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээний төвийг байгуулж, бэхжүүлэхэд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах чиг үүрэгтэй орон тооны бус Бодлогын зөвлөл байгуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа УИХ-ын дарга энэ үеэр илэрхийлсэн юм.

Энэ үндсэн дээр УИХ-ын залгамж чанар, парламентын засаглалын чадавхыг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй Бодлогын зөвлөл байгуулжээ.

Үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА, МУИС, Удирдлагын академи, АНУ, Их Британи, ОХУ, Япон, Франц, Герман зэрэг улсад хуулийн чиглэлээр доктор, магистрын зэрэг хамгаалсан, олон улсын туршлага судалсан гурван үеийн эрдэмтэн, судлаач, профессоруудын төлөөллийг Бодлогын зөвлөлд хамруулсан байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.42.179) 2019 оны 04 сарын 12

Онол практикийн хослолгүйгээр олигтой хууль гарах уу. Уг нь зөв л бүтэц харагдаж байна. Хамгийн гол нь хуулийг олон нийтээр сайн шүүж байж энэ хүмүүсийн гараар орвол бараг УИХ-ын гишүүдээс хавьгүй илүү үр дүн гарнадаа.

0  |  0
Хуулиас амьдрал өөр(202.9.43.238) 2019 оны 04 сарын 11

Энэ дотор нэг ч практик ажилтан алга. Бүгд онолчид

0  |  0
Top