Ким Жон Ун БНАСАУ-ын дайснуудад хариу цохилт өгнө гэж сүрдүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Хойд Солонгосыг сөхрүүлэхийг хүсч буй улс орнуудад цохилт өгөх хэрэгтэй гэж мэдэгдлээ гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлжээ.

Энэхүү мэдэгдлийг тэрбээр Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны өргөтгөсөн чуулган дээр хийжээ.

“Бид хөгжиж буй социалист эдийн засгийн тугийг тууштай мандуулж, хориг арга хэмжээгээр бидний өвдөг сөхрүүлнэ гэж эндүүрч буй улс орнуудад цохилт өгөх ёстой”, гэж Ким Жон Ун онцолжээ.

Гэхдээ Хойд Солонгосын удирдагч ямар цохилт гэдгийг тодруулаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top