МАН-ын Удирдах зөвлөл ирэх долоо хоногт хуралдахаар болжээ. Хуралдаанаар намынхаа Бага хурал хурлыг товлох аж. Түүнчлэн Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ тодорхойлох аж. Учир нь, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл ирэх сарын 1-нээс өмнө тодорхой болгох хуулийн заалттай.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад "Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох эсэхийг намын Бага хурлаар шийдвэрлэнэ. Бага хурал оролцоно гэсэн шийдвэр гаргавал нэр дэвшигчээ тодруулаад явна. Өнгөрсөн намар Бага хурлаас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох ёстой гэсэн шийдвэр гарч байсан" гэх хариултыг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )