АН-ын акулууд С.Эрдэнийн эсрэг нэгдэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

Өнгөрөгч өвөл С.Эрдэнэ намынхаа зарим гишүүдэд сахилгын хариуцлага тооцон намаасаа хөөсөн. Харамсалтай нь цаадуул нь үл тоон эрх баригч намын гишүүдтэй хамтран улс төр хийж, бие даан нам байгуулахаа ч олон нийтэд дэлгэн тохуурхав. Ийнхүү хоёр гишүүнээ “туусан” АН УИХ-д хуулийн ёсны бүлэггүй боллоо. Улмаар татан буугдсан бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-д зөвлөл байгуулж байгаагаа нийтэд дуулгасан. С.Эрдэнийг ийнхүү гишүүдээ ч хөөгөөд Дэд дарга нарынхаа орон тоог ч нэмээд, бүлэг ч үгүй болоод, Сүхбаатарын талбайд мөнгөний жагсаал зохион байгуулаад сэвж байх араар АН-д нэгэнт задрал бий болчихлоо.

Ядахад, энэхүү үймээн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг их улс төрд эргэн ирэх чимээнээр улам ч бужигнаж байгааг эх сурвалж хэллээ. Ж.Батзандан, Лу.Болд нар АН-аас гарч, өөр нам байгуулахаар мэдэгдсэн нь зүгээр нэг өдөр тутмын бодлогогүй акц биш. С.Эрдэнэ намын даргын суудлаа тийм ч удаан хадгалж чадахгүй гэдгийг мэдэж байгаа учраас улс төрийн хэтийн шийдвэр гаргаж байна гэх ажиглагчид буй. Энэ нь С.Эрдэнийн хүчийг улам сулруулах гэсэн Ц.Элбэгдорж болон акулуудын захиалга гэдгийг ч эх сурвалж нуусангүй. Ерөөсөө АН-ын гишүүд С.Эрдэнээр удирдуулж, сонгуульд ороод хэзээ ч нар үзэхгүй гэдгийг мэдсэн бололтой.

АН-ын дарга хүчээ зузаатгах төрөл бүрийн арга хэрэглэж, зүгээр суугаагүй нь үнэн. Даанч арга нь мухардсан. Тэрбээр намынхаа Их хурлыг зарлан хуралдуулж, Дэд дарга нараа томилохдоо Н.Алтанхуягийг урьсан нь “Алтангадас”-аар хүчээ зузаатгах гэсэн л урилга шүү дээ. Түүнээс Н.Алтанхуягийг өндөрт залж шүтэх гэсэн хэрэг огт биш. Тэгэхээр Н.Алтанхуяг С.Эрдэнийн урилгыг хүлээж аваагүй нь  “Алтангадас”-аа АН-аас хүчтэй, өөрийгөө С.Эрдэнээс том гэж бодсон нь илт. Магадгүй, боломж олдвол намын даргад санаархаж байгааг ч эндээс харж болно. Гэтэл С.Эрдэнэ дарга үүсээд байгаа нөхцөл байдлын тухай дүгнэж үзээд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Онц их хурал зарлан хуралдуулахаа хэвлэлээр мэдэгдсэн. Энэ даруйд АН-ын залуус Онц Их хурлаар АН-ын удирдлагуудад хариуцлага тооцно хэмээн мэдэгдлээ. Н.Алтанхуяг ч Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгч, “намаа цэвэрлэнэ” гэв. С.Эрдэнэ дарга байдал эвгүйтэх тийшээ хандсан учраас Онц Их хурлаа Онц Их хуралдай болгон залруулаад өөрийгөө аварч байх жишээтэй. Түүнээс бус Их хурлаар дүрмээ өөрчлөөд намынхаа даргын сунгааг явуулах болвол тэр тэсч үлдэхгүйгээ мэдсэн байх. Энэ асуудал нь “Улс төрийн намын тухай хууль”-д заачихсан болохоор үүнээс бултах газаргүй болсон. Арга ядсан С.Эрдэнэ дарга Сүх жанжны талбайд мөнгөний жагсаал зохион байгуулсан ч олны тохуу болоод өнгөрөв.  

Ийнхүү анхны хурлаараа хүчирхэг фракцуудад Дэд даргын суудал “бэлэглэх” гээд бүтэлгүйтсэн учраас АН-ын дарга залуустаа нөлөөлж магадгүй гэх үүднээс Б.Пүрэвдоржийг, хүүхнүүдээ өөрийнхөө талд зогсоож чадна гэх тооцооллоор З.Нарантуяаг, хуучны “мудняк” Р.Амар­жаргалаар сул орон зайд байгаа партизануудыг командлуулах зорилгоор гурван Дэд дарга томилчихсон. Энэ нь түүнд дэндүү чамлалттай санагдсан байх.

Тиймээс өнгөрөгч дөрөвдүгээр сарын 7-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, “Чандмань” фракциас Г.Батхүү, МҮДН-аас Б.Дэлгэрмаа, “Нэг ардчилал”-аас Х.Тэмүүжин нарыг намын Дэд даргаар томиллоо. Энэ удаад ч “Алтангадас” болон МоАХ, “Шонхор”-ын нэгдэлд Дэд даргын суудал бэлэглэх гээд тэд огт сонирхоогүй. Үүнээс харвал бүгд цаанаа өөр зорилго агуулж байгааг хэлж байна. Хэрэв сонирхож байсан бол хэвлэл мэдээллээр нэг зодоон болж Дэд даргын төлөө өрсөлдөх нөхөд энэ намд олон бий. С.Эрдэнэ амьхандаа “Нэг ардчилал”, “Чандмань” фракцийн хүчийг өөртөө татахын тулд Дэд даргын орон тоог олон болгож, хүчээ зузаатгах арга зам хайж байгаа царай нь энэ.

Нөгөө талаас Ерөнхийлөгч Х.Баттулга АН дотор хэзээ ч нөлөөллөө алдахыг хүсэхгүй. МоАХ-гоор дамжуулан АН-д өөрийн орон зайгаа хадгалах мөнхийн хүсэл бий. Тийм дээ ч Ерөнхийлөгчийн Тамгын газар гэх төрийн институцийн малгай дор АН-ын нэг бүлэглэлийг үүсгэсэн. Энэ нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоор толгойлуулсан МоАХ, “Шонхор” гэх хоёр фракцийн нэгдэл. Энэ нэгдмэл фракцийн Нарийн бичгийн даргаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх ажиллаж байгаа гэх. Энэ хоёр фракцийн нэгдэл нь “Алтангадас”-тай эн тэнцэхүйц хүчтэй. Хэрвээ энэ нэгдэл “Алтангадас”-тай нэгдвэл АН дотор аль ч фракцид дийлэхгүй. Үүнээс гадна Э.Бат-Үүлийн фракц гэж нэг бүлэг бий болчихсон, хаана ашигтай байрлал бий болохыг анзаарч сууна. Үүл баатрын фракцид Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга тэргүүтэй нөхөд байгаагаас харвал яаран бууж өгөхгүй нь харагдана.

Харин АН-ыг далдаас үймүүлж суугаа Ц.Элбэгдоржийн хувьд УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Г.Баярсайхан нарын залуустай тун ойрын хэлхээ үүсгэн ажиллаж байгааг хэлсэн. Ж.Батзандангийн хувьд ч намынхаа, С.Эрдэнийн эсрэг  ажиллаж сүүлдээ намаасаа өрх тусгаарласны цаана улс төрийн томоохон нүүдэл байгааг харуулж байна. “Нэг ардчилал” хэмээх залуусын фракцид харъяалагдах эдгээр нөхөд эртнээсээ Ц.Элбэгдоржтой холбоо сүлбээтэйгээс гадна улс төрд түүний дэмжлэгтэй хөл тавьсан нь олон бий. Тэдний хувьд үгнээс нь гарахгүй. Нөгөө талаар энэ залуусын баг нам дотроо хүчтэй, нөлөөллөө тодорхой бүсэд тогтоочихсон гэдгийг ч мартаж болохгүй. Ихэнх нь хоёроос дээш удаа УИХ-д сонгогдож, сайдын суудалд заларсан нөхөд.

Ц.Элбэгдорж “залуусын эрин үе ирж байна”, “намын шинэчлэл”, “намаа аврах” гэх уран цэцэн лоозогнолоор АН-ыг авах төлөвлөгөө боловсруулж суухыг үгүйсгэх аргагүй. Ц.Элбэгдоржийн хувьд АН-д нөлөөллөө тогтоохыг эрмэлзэж байгаагаас гадна МАНАН-гийн хүчийг ч ашиглаж чадна.

С.Эрдэнийн хувьд АН-ын дарга болмогцоо “АН фракцгүй боллоо” хэмээн тунхаглан “Шонхор”-оос өрх тусгаарлаж, Баянгол дүүргийг базсан шигээ АН-ыг базах оролдлого хийсэн нь ийнхүү бүтэлгүйтэж байх шиг. Энэ бол нэг дүүрэг биш нэгэн насаараа улс төрийн муу аргад суралцсан нөхдийн нэгдэл гэдгийг тэр мэдэрсэнгүй. Одоо С.Эрдэнэд хэн байгаа юм. Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат ч цагаа тулахаар эрх ашгаа дагаж таарна. Н.Алтанхуягийг сөрөг хүчин, АН-ын даргаар ажиллаж /2008-2012/ байхад Ерөнхий нарийн бичгийн даргаар хамт зүтгэж, 2012 оны сонгуульд гар нийлсэн хэмээн ялалтын хундага тулгаж, Н.Алтанхуягийн танхимд өөрийн дураар салбараа сонгон сайд болсон гээд С.Эрдэнээс өмнөх зузаан түүхтэй найзууд.

Цагаа тулахаар З.Нарантуяа төвийг сахина. Б.Пүрэвдорж ч шударга царайлна, Х.Тэмүүжин, Г.Батхүү нар ч Ерөнхийлөгч асантай сүжирч чадна гээд түүнд Ц.Туваанаас өөр  хэн ч үлдэхгүй. “Шонхор”-т данстай С.Одонтуяаг харин урвуулчихсан байх. Гэхдээ АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлдэг С.Одонтуяагийн хувьд фракцуудын сонирхлыг татахын хэрээр тэр эрх ашгийн төлөө явах гээд зовлон тосч уулзана. Ингээд АН-ын даргын суудалд гэтэж байгаа эрхмүүдтэй өрсөлдөгчийн хэмжээнд аваад үзэхээр С.Эрдэнэ аргагүй жижигдэж байна, түүнд зангараг алга. Ц.Элбэгдоржийн энэ үймээн нь АН-ыг сайн зүйлд авчрахгүй бөгөөд айсуй сонгуульд унах нэгэн том акц өрнүүлж байгааг бид харж байна. Ийнхүү ялагдал хүлээсэн намын дарга хариуцлагаа үүрч, ажлаа өгөх цагт нь АН-ын даргын суудлыг авах төлөвлөгөө ийнхүү хэрэгжиж эхэлснийг ч дуулгасан. Магадгүй Ц.Элбэгдорж болон АН-ын акулууд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө АН-ыг золиосилж байхыг ч үгүйсгэхгүй.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bahnii erleg(202.9.43.219) 2019 оны 04 сарын 22

erdene iig dagaval mohoin horlol bur bahnii horlol bolno shuu

0  |  0
Gegeen(59.153.113.195) 2019 оны 04 сарын 19

Hudlaa tsuurhal taraahaa boli muu mungunii uner absan hujaagiin erliizuudee

0  |  0
Зочин (59.153.112.120) 2019 оны 04 сарын 19

АЛТАНХУЯГ ПИЗДА МИНЬ ЧИ БОЛИОЧ ЧАМААР ДАРГА ХИЙЛГЭХГҮЙ.

0  |  0
нек(59.153.113.165) 2019 оны 04 сарын 19

С. ЭРДЭНЭ ФСДАТАЙ СОНГУУЛЬД ОРВОЛ НАВС НУДУУЛНЭ ГЭДГЭЭ ОЙЛГОДОГ ХУН АН ДОТОР ЕР НЬ АЛГА ДАА.

0  |  0
Зочин(66.181.161.75) 2019 оны 04 сарын 19

АН одоо л цэвэршиж бна. Амбицтай хэдэн хогнууд зайлаад намаа байгуулна биз. Том модноос хатаж унаж байгаа хэдэн навчнууд удахгүй хэн ч тоохгүй хог болоод дуусна

0  |  0
зочин (112.72.12.14) 2019 оны 04 сарын 17

сонгууль 1 жилийн дараа болох гэж байхад дарга нь ч гишүүд нь ч ингэж байх гэж намаа хувааж болохгүй г надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа эв нэгдлээ бод энэ намын нэр нэг гишүүнээ намаас хөөж болд гишүүнээ 4 жил сонгуульд өрсөлдүүлэх гүй болгосоноос эхэлж унасан хэн хэнийгээ уучилж намын нэгдлээ бод МАХН НЭРЭЭ СОЛЬЖ МАН БОЛООД 2 хуваагдаж намын нэгдэл нь сарниж юу болсныг мэдэж байгаа яг ийм замаар АН орох нээ залуучууд нь гэсэн эв нэгдлээ бод одоо намаа ингэж хувааж болохгүй тэр Туваан гэж нэг юм өөрийн гэсэн толгойгүй тэнэг буруу шийдвэр гаргах юм эрдэнэ

0  |  0
Zochin(66.181.161.76) 2019 оны 04 сарын 17

Bah Erdene ANiig bhgui bolgoj bn

0  |  0
Зооооо(203.91.115.46) 2019 оны 04 сарын 16

Хот хөдөөгүй хэцүү боллоодоо. Ховдод нэг Архинаас хамааралтай Архичин Чинбат гэж псда байна. Баян өлгийн урианхай доншууч. Адишаатайгаа таарсан Ховонд дуртай псда. Адишаа Чинбат 2 Ховдын АН н хойдохыг уншихнэээ. Яанадаа

0  |  0
Зочин(202.9.44.209) 2019 оны 04 сарын 16

Эрдэнэ писка бантан хутгалаа новш.Хүзүүүгүй одоо улс иөрийн үхдэл АН-аар туг тахилаа.Тэр тахал тараагч.

0  |  0
ламбаа(182.160.35.93) 2019 оны 04 сарын 16

тарвагадорж бол бүүр хог болгоно.

0  |  0
Зочин(66.181.161.126) 2019 оны 04 сарын 16

Махан толгой Эрдэн Анхнаасаа л тэнэг юм байсан тэр чигээрээ л дууслаа.

0  |  0
Иргэн(202.9.42.223) 2019 оны 04 сарын 15

Эрдэнэ П даагаар яанаа ан сүйрчээ хөөрхий хохино

1  |  0
Ван(202.126.89.148) 2019 оны 04 сарын 15

Эрдэнэ пяхлуу зайлаагүй цагт АН нар үзэхгүй

0  |  0
Новшийн Жонхуу(182.160.33.154) 2019 оны 04 сарын 17

Эрдэнээ Жонхуу сдааг гаргаж ирэх гэж яаж гүйлээ. Эргээд Жонхуу сдаадаа алууллаа даа одоо яахав

1  |  0
Mald(73.83.84.234) 2019 оны 04 сарын 15

Ebi sda end yamar hamaatai uim be. Yaj nuhendee orohgui baih ve geed shunu orondoo uilaad baij baigaa tsaad chini. Uin AN iig avrah. Jaahan logictei bodoj sur malaa.

1  |  0
irgen(202.21.118.174) 2019 оны 04 сарын 15

oilgomjtoi yum bishyy!!Erdene ch ter Elbeg ch ter bygdeereee ardchilsan namaas zailaad uguh heregtei!!zailuulahgyigeer cevershihgyi bolson shyydee!!ecvel edenteigee zuuraldsaar baigaad byrmusun syireh gesn neg zam baigaa!!bygdeeree songoh bolj dee!!!

0  |  0
Ххх(202.55.188.42) 2019 оны 04 сарын 15

Олигтойхон сэтгүүлчээр бичүүлээч хогын тамтан зуураад хаячихаж

0  |  0
Zochin(202.21.108.163) 2019 оны 04 сарын 15

Yag ynen gantsaardsan Bah bolno

1  |  0
Top