“Жаст”-ын Ш.Батхүүгийн ТӨРД ХУРААЛГАСАН ХӨРӨНГӨ хаана байна вэ?!

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

Хууль, хяналтын байгууллагаас “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж гадны “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэргээр “Жаст”-ын Ш.Батхүүг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Тухайн үед “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг битүүмжилж, төр хурааж авсан байдаг.

Харин саяхан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Жаст”-ын Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж гадны “Стандарт” банкинд тавьсан өрийг татвар төлөгчдийн мөнгөөр дарсан нь олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Хэдийгээр Засгийн газраас “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларыг “Жаст”-ын Ш.Батхүүгээр төлүүлж, хохирлоо барагдуулна гэж мэдэгдсэн ч анх түүнийг яллагдагчаар татахад хурааж авсан хөрөнгө хаашаа, хэний халаасанд орсон нь томоос том асуултын тэмдэг болоод байна. Харамсалтай нь, “Жаст”-ын Ш.Батхүүгийн төрд хураалгасан хөрөнгө хаана байгаа, хаашаа орсон талаар төрийн түшээд мэдэхгүй байна. Тэдний заримынх нь байр суурийг хүргэе.

Л.ЭЛДЭВ-ОЧИР: ТЭР ХҮН ХОЁР ЧИХНЭЭС ӨӨР ЗҮЙЛ БАЙХГҮЙ ГЭЖ ХЭЛСЭН

-“Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгө хаана байгааг ёстой мэдэхгүй. Би тэр хүний хэлсэн нэг л үгийг сайн санаж байна. “Хоёр чихнээс өөр зүйл байхгүй” гэж хэлсэн. Үүнээс өөр зүйлийг мэдэхгүй. Гэхдээ Ш.Батхүүгийн хөрөнгө хаачив гэдгийг хүн бүр л сонирхож, гайхаж байгаа шүү дээ. Үнэхээр мэдэхгүй болохоор даанч надад хариулт алга даа.

Б.БАТ-ЭРДЭНЭ: Ш.БАТХҮҮГИЙН ХӨРӨНГӨ ХЭНД БАЙГААГ ТОГТООХ АРГАГҮЙ

-Энэ бол буруу жишиг. Хэн нэгний тавьсан өрийг түмний хөрөнгөөр төлүүлнэ гэдэг хэзээ ч байж болохгүй зүйл. Өмнө нь хэчнээн банк дампуурч, аж ахуйн нэгжийн өрийг барагдуулсан билээ. Үүний тодорхой жишээ “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой 40 сая ам.долларыг төлсөн асуудал. Хэзээ тэр Ш.Батхүүгээс мөнгөө авах юм. Тэр хүн хөрөнгөө хураалгасан л гэнэ. Тэр хөрөнгийг нь хэн хааш нь зувчуулж, гуйвуулсан болж таарч байна. Эсвэл одоо хэр нь өөрийнх нь мэдэлд байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй. Тогтоох аргагүй юм.

Б.ПҮРЭВДОРЖ: “ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮ ХӨРӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН БАЙДАГ

-“Жаст”-ын Ш.Батхүү гэдэг хүн 2013 оноос өмнө өөрийнхөө хөрөнгийг нааш, цааш нь шилжүүлсэн. Нэлээд хэсгийг нь бэлгэдлийн гэрээгээр өгсөн. Зарим хөрөнгийг нь “Хадгаламж” “Зоос” зэрэг банкны өрөнд хурааж авсан байдаг. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгөөс 40 сая ам.долларыг төлөх боломж бүрэн бий. Хамгийн гол нь, эрх баригч намынхан хийж чадах эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, “Жаст”-ын Ш.Батхүү гэдэг хүний хөрөнгөөс эрх баригч намынхан хувааж идэцгээсэн. Тиймээс энэ хүнд хариуцлага тооцож чадах эсэх нь тодорхойгүй байна.

Д.ХАЯНХЯРВАА: Ш.БАТХҮҮ ХАНГАЛТТАЙ ХӨРӨНГӨТЭЙ ХҮН

-Би яаж мэдэхэв дээ. Хүний хөрөнгийг би бүртгэдэггүй шүү дээ. “Эрдэнэт”-ийн хувьд гадаад асуудлыг нь шийдчихлээ. Одоо дотооддоо учраа олох ёстой. Ш.Батхүү бол хангалттай хөрөнгөтэй хүн. Гэхдээ энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж тогтоох байх гэж бодож байна.

О.БААСАНХҮҮ: “ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮ 190 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ

-УИХ болон Засгийн газраас “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийн асуудлаар хоёр Ажлын хэсэг гарч ажилласан байдаг. Харамсалтай нь, Засгийн газар өнөөдрийг хүртэл Ш.Батхүүгийн өрийг хэрхэн яаж төлсөн гэдгээ УИХ-аас гаргасан Ажлын хэсэгт тайлагнахгүй байна. Бид шаардсан хэвээр байгаа. Өнөөдөр хэвлэлээр гарсан мэдээллээс харахад 40 сая ам.долларыг зуучлагч компанид өгсөн. Харин үлдсэн өрийг нь худалдааны гэрээгээр хааж магадгүй гэж хардаж байна. Хоёрдугаарт, Ш.Батхүүтэй холбоотой 190 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгө байдаг. Мөн “Олон овоот”-ын лиценз гэх зүйлд хөрөнгө оруулж, тэр нь ашиггүй ажилласан гэж байгаа боловч 18.5 тонн алт хаашаа явсан нь мэдэгдэхгүй, олдохгүй байна. Энийг Г.Алтангийн компанид очсон гэж хардаж байгаа. Одоо хэр нь хуулийн байгууллага хэргийг нь дарчихаад байна. Уг нь, энэ 18.5 тонн алтыг хаашаа явсан, хаана байгааг нь гарган ирж Монголын төр авах ёстой.

Х.НЯМБААТАР: НАДАД МЭДЭЭЛЭЛ АЛГА

-Бид жилийн өмнө яг энэ асуудлыг хөндөж байсан. Гэхдээ дотор нь орж ажиллаагүй учраас нарийн мэдээлэл алга байна. “Эрдэнэт” үйлдвэр гадаад, дотооддоо хэрүүлтэй байгаа бүг мэднэ. Гадаад өр төлбөрөө хамгийн зохистой бага хэмжээнд нь хэлэлцээ хийх замаар төлөхгүй бол өдөр тутам хүү, алданги тооцож байгаа. Дотооддоо байгаа асуудалд холбогдох хүмүүс нь гадагш явчихаагүй шалгагдаж байгаа болохоор тэднээс төлбөрийг нь барагдуулна. Төр эд хөрөнгийг нь хурааж авах, битүүмжлэх замаар улсыг хохиролгүй болгох чиглэлээр ажиллаж байгаа гэж ойлгосон.

Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
he he(118.103.197.81) 2019 оны 04 сарын 17

Prokuror tagnuuliinhan l chadna. Khurciig baahan kolonkiig ni avaad MT zarsan geed yrih yum bilee.

0  |  0
Huuliinhan(118.103.197.81) 2019 оны 04 сарын 17

Huuli hynaltiinhan, Tagnuul tsagdaagiin humuus avaad zaechihsan yum bishuu?

0  |  0
зочин(202.9.42.173) 2019 оны 04 сарын 17

Маныхан хуваагаад шаачихсан биз ѳѳр хаачив гэж

0  |  0
ТӨМӨР(202.5.198.37) 2019 оны 04 сарын 16

ХЭН НЭГНИЙНИЙ АЛДААН ДЭЭР ДӨРӨӨЛӨӨД ШОРОНД ХИЙЧИХЭЭД ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ АВААД АЛГА БОЛГОЧИХООД ЭЗЭН ОЛДОХГҮЙ БОЛ ХЭЦҮҮ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ ТОМ ХЭРЭГ ЭНЭ БОЛОХООС ИЙМЭРХҮҮ ЖИЖИГ КЭИСҮҮД ЦӨНДӨӨ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХ АРГА АЛГА ДАА

0  |  0
Irgen(202.9.42.25) 2019 оны 04 сарын 16

Ed nar bugdeerei hamsaatanguud toroos hulgai hiij hnhgui hulgaichuud ym daa

0  |  0
Hyrelsyh Nysmkaa (174.197.18.240) 2019 оны 04 сарын 15

Manai tal uchraas horongo baihgyi dee hoorhii 2 chihiig ni avahaas MAN d tusalsan hyndee hoorhii Altan gedeg avgaid nam ortei bolohoor bygd l hyn chanar gargaj bna tsairsan deerdee

0  |  0
Иргэн(202.9.42.171) 2019 оны 04 сарын 15

Төр хөрөнгийн нь хураасан юм бол бж л таараа.хангаоттай хөрөнгөтэй хшн учхаас өрөө төлөх хөрөнгө бж л бга.харин хөрөнгийг нь хураасан битүүмжилсэн бол хаана бна? Үрэн таран хийсэн бол улсад буцааж төлүүл

0  |  0
Иргэн(103.26.195.157) 2019 оны 04 сарын 15

Төр биш, эрх мэдэлтэй байсан хулгайчууд цөм хамчихсан юм биш үү ???

0  |  0
sonor(112.72.11.115) 2019 оны 04 сарын 15

Traficura gedeg companid jast shiljsen bgaa gedegiig udahgui barimtaar il bolgono

0  |  0
зочин(103.10.23.166) 2019 оны 04 сарын 15

бурхан гэж байхгүй ард түмэн гэж байгаа бурхан шийтгэхийн хүлээвэл бидний чиний үр хүүхдийн нас гүйцэхгүй

0  |  0
Mongol(202.126.89.196) 2019 оны 04 сарын 15

Muu nowshiig buud

0  |  0
Иргэд(66.181.161.16) 2019 оны 04 сарын 15

Луйварчид улсын мөнгийг хууль бусаар дээрэмдэж авчихаад одоо буцааж өгөх цаг нь болсон юм бишүү. Бурхан та нарыг бүгдийг нь гэсгээг.

0  |  0
зочин(202.55.183.178) 2019 оны 04 сарын 15

Худлаадаа Батхүүгийн хөрөнгө гээд хүн хэрэглэхийн эцэсгүй юм үзүүлээд хөрөнгө нь энэ байна гээд л байж байх байхдаа

1  |  0
Зочин(66.181.160.32) 2019 оны 04 сарын 15

Бхнк Махны үйлдвэр уурхай ШТС хаачив.Манан хувааж идсэн.Тѳриын ѳмч хамт барьцаалсан Санжийн Баяраа Сжгар Ганзориг гэх мэт Хэрэг нуун далдалсан Хурц Дорлигжав Элбэгдорж мэтээс улс охныг хохиролгүй болгох хэрэгэтэй.

0  |  0
Зочин(202.9.45.225) 2019 оны 04 сарын 15

хуулийн удирдлагууд оролцсон гэсэн арай хурц, элбэгдорж энэ тэр зувчуулсан байдаг юм биш байгаа

0  |  0
Top