Бразил улс Өмнөд Америкийн үндэстний холбооноос гарав

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Бразилын Гадаад хэргийн яам цахим хуудсаараа дамжуулан тус улс Өмнөд Америкийн үндэстний холбоо (UNASUR)-ноос гарч байгааг зарлав. Мэдэгдэлд “Бразилын эрх баригчид удаан хугацаанд хэлэлцээд Өмнөд Америкийн үндэстний холбоотой байгуулсан санамж бичгийг цуцалж, энэ холбооноос гарах шийдвэр гаргалаа” гэжээ.

Өмнөд Америкийн орнуудын улс төр, эдийн засгийн байгууллага болох Өмнөд Америкийн үндэстний холбоо нь 2004 онд байгуулагдсан. Байгууллагын хямралын улмаас Аргентин, Парагвай, Эквадор, Перу, Колумб улсууд уг холбооноос гарсан бөгөөд одоо Венесуэл, Болив, Уругвай, Гавана, Суринам улс энэ холбооны гишүүн орон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top