Хууль, хяналтын байгууллагаас “Жаст”-ын Ш.Батхүүг “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаанд тавьж, гадны “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Харин саяхан Засгийн газрын шийдвэрээр “Стандарт” банкинд тавьсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг төлсөн байдаг. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлээс дараах зүйлийг тодрууллаа.
-Засгийн газраас татвар төлөгчдийн мөнгөөр “Стандарт” банкинд тавьсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг дарлаа. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрээс 40 сая ам.долларыг “Стандарт” банкинд шилжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдох зүйл ажиглагдав уу?
-“Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол үүсээгүй. Гагцхүү тэр төлбөрийг Ш.Батхүүгээс гаргуулж авах дараагийн шатны ажил бол үлдсэн.
-“Эрдэнэт”-ийн зүгээс Ш.Батхүүгээс 40 сая ам.долларыг гаргуулж авахын тулд ямар арга хэмжээ авах вэ?
-Бид 40 сая ам.доллараа төлүүлж авах асуудлыг зохион байгуулна. Хуулийн байгууллагад нэхэмжлэлээ гаргачихса явна. “Эрдэнэт”-ээс тодорхой хэмжээний төлбөр гарч л байгаа бол түүнийг барагдуулах арга хэмжээгээ авах нь тодорхой. Энэ талаар гүйцэтгэх удирдлагын зүгээс тодорхой үүрэг авч ажиллаж байгаа гэж ойлгож болно.
-“Жаст”-ын Ш.Батхүү “Надад хоёр чихнээс өөр хөрөнгө байхгүй” гэж ярьсан байдаг шүү дээ?
-Ш.Батхүүд хоёр чих байна уу, байхгүй юу гэдэг нь хамаагүй. Хуулийн байгууллага асуудлыг шалгаж, хөрөнгийг нь тодорхой болгох ёстой. Өөрөөр хэлбэл, түүний ямар хөрөнгө хаана, хэнд ямар байдлаар байна гэдгийг нь хууль, хяналтынхан шалгаж тогтооно. Тэрхүү мэдээллийг үндэслэл асуудлыг ярих юм. Түүнээс Ш.Батхүү хоёр чихтэй, хоёр нүдтэй эсэх нь хамаагүй.
-Төр Ш.Батхүүгийн хөрөнгийг битүүмжилж, хурааж авсан байдаг. Одоо тэр хурааж авсан хөрөнгө нь хаана байгаа юм бэ?
-Хурааж аваад үлдсэн зүйл байгаа эсэхийг нь мэдэхгүй, бид хариулж чадахгүй. Хуулийн байгууллага шалгаж байж л эцсийн дүн нь гарна. Түүнээс би Ш.Батхүүгийн хөрөнгийг тоолоогүй. “Эрдэнэт” үйлдвэр ч тоолоогүй. Засгийн газар ч тэр Ш.Батхүүд ямар хөрөнгө байдгийг мэдэхгүй.
-Хэн мэдэх хэрэг үү?
-Хуулийн байгууллага шалгаж байгаа. Ш.Батхүүгийн үл хөдлөх хөрөнгө нь хэд вэ, мөнгөн хөрөнгө нь хэд байна вэ. Хөрөнгө, мөнгөө өөр газарт байршуулсан эсэх асуудлыг хуулийн хүрээнд л шийднэ.
-Тэгвэл “Жаст”-ын Ш.Батхүүгээс ямар ч хөрөнгө гарахгүй бол яах вэ. Энэ тохиолдолд “Эрдэнэт” үйлдвэр 40 сая ам.доллараа хэрхэн барагдуулж авах болж байна вэ?
-Ш.Батхүүд хөрөнгө байхгүй болохоор “Эрдэнэт” үйлдвэр хохирч байна гэдэг дүгнэлтийг хэн хийгээд байгаа юм. Бид тийм дүгнэлт хийгээгүй. Ш.Батхүүд хоёр чихнээс өөр зүйл байхгүй болохоор “Эрдэнэт” үйлдвэр хохирч байгаа эсэхийг мэдэхгүй байна. Тийм яриа байж таарахгүй.
-Гэхдээ “Ш.Батхүүгийн төрд хураалгасан хөрөнгө хаана байна вэ” гэх асуултад төрийн түшээд хариулж чадахгүй байна шүү дээ?
-Тэгвэл мэдэхгүй. Ш.Батхүүгийн хөрөнгийн асуудлыг хуулийн байгууллага л эцэслэнэ.
-Ингэхэд “Стандарт” банкны өрийг төлөхийн тулд “Эрдэнэт” үйлдвэр хэдэн удаа хэлцлийн ширээний ард суусан юм бэ?
-Наад асуудлаа Гүйцэтгэх захиралтай ярь.
-Гүйцэтгэх удирдлагын түвшинд яригдсан зүйл гэж ойлгох уу?
-Тийм. Гүйцэтгэх удирдлагын түвшинд явагдсан.
-“Эрдэнэт”-ийн Төлөөлөн удирдах зөвлөл ямар ч шийдвэр гаргаагүй, оролцоогүй гэж үү?
-Манай ТУЗ-ийн хувьд энэ асуудлыг гүйцэтгэх удирдлагын түвшинд шийдвэрлэ гэдгийг л хэлсэн. Дараа нь Засгийн газар асуудлыг шалгаад энэ талаар тодорхой шийдвэр гаргасан. Улмаар тал, талтайгаа тохирсон гэж ойлгож байна. Засгийн газрын гаргасан шийдвэрийг “Эрдэнэт” үйлдвэр биелүүлсэн. Биелүүлэх боломж ч байсан. Одоо гол нь энэ төлбөрөө яаж барагдуулах вэ гэдэг асуудал чухал. Дахин хэлэхэд, энэ нь Ш.Батхүүгийн хоёр чихний асуудал биш.
-Хэзээнээс “Эрдэнэт” үйлдвэр Эрсдлийн сантай болсон юм бэ?
-“Эрдэнэт” үйлдвэрт Эрсдлийн сан гэж байхгүй.
-Гэхдээ Шадар сайд Ө.Энхтүвшин “Стандарт” банкны өрийг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас гаргасан гэж мэдээлсэн. Бид ч тийм мэдээллийг олон нийтэд дамжуулсан шүү дээ?
-Үйлдвэрийн Нөөц хөрөнгөөс гаргаж, төлбөрийг барагдуулсан.
-Тэгвэл Шадар сайд худлаа хэлсэн болж таарах нь ээ?
-Чамд Эрсдлийн сан байна уу, Нөөц хөрөнгө байна уу ямар хамаатай юм. Юу асуугаад байгаа чинь ойлгохгүй байна. Миний хувьд Ш.Батхүүгийн өрийг “Эрдэнэт” үйлдвэрийн Нөөц хөрөнгөөс төлсөн гэж ойлгож байгаа.
Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 45 )
Чихийг нь огтолж, хурууг нь тасдаад хэлүүл. Санаа амар хулгайч уу гүй юу энэ чинь
Er n enkhbold eronhiilogch bolson bol gej bodohoor mgl uls yaaj bsan ireedui n yamar yanztai ornoh n todorhoi .bugd huuliin ner barij huvaaj duusgaad duusah shatand n oruulsan bjee.azaar hurelsuh jenco nar tord garch irdeg.bas aztail um
Ene uheer uheegui yum u
Энэ нэг зөнсөн новшоос мэдсээр байж ярилцлага мэтийн ядмаг зүйл авч монгол түмнийг доромжлохоо больж үз
Батхүүгээс хоёр чихнээс өөр юуг нь авах вэ гээд л бичээд байвал үүндээ дасал болно доо. Дэмбээгийн зөв. Тэрний хэдэн чих байна уу яан уу хамаагүй. Хуулийн байгууллага хурдан ажиллаж түүний хөрөнгийг тогтоож хохирлыг барагдуулах ёстой.
энэ шар сэмжлэгч бас улсын мөнгө идсээр байгаа юм уу
БҮГДИЙХ НЬ ЧИХИЙГ ТАЙР.
Дэмбэрэл та монголын улс төрөөс зайлж найз гэх Батмөнхийнхээ охины өвөрт манар. МОНГОЛ төр Элбэгдорж та 2 шиг хазгай хэлтэй, Ховдоор дутахгүй.
Төлөхгүй гэж чармайж байгаа тал хэн нь хэн бэ гэдэг мнь харагдаж байна. Наад хулгайч нарынхаа үгэнд битгий ор оо, харин ч бид дэмжинэ шүү.
Huniig nas shydeer doromjilj vl bolno, bid bvgd l utulnu, vs tsaina. Hashir darga zuv l helsen bn. Erdenetiig urund oryylsan bathyy, tsaashilbal bayr sygar ochirhyy ganzorigood uriig nehemjleh ni tegeed byryy um u
Луйварчин Эрдэнэт үйлдвэрт учруулсан хохирлыг нь төлүүлэх гэхээр чихнээс өөр хөрөнгөгүй болж. Батхүүгийн өрийг улс төлж, ард түмэн юу ч мэдэхгүй хохирсоор байх уу.
Сурвалжлагч аа, орчноо мэдрээчээ. Комунистуудаас иймэрхүү байдлаар яриа авч болдоггүй юм. Жишээ нь Батхүүгийн талаар тэр нѳхрѳѳс хѳрѳнгийг сонгуулиас ѳмнѳ гаргуулж чадах болов уу гэж асуу. Эрсдлийн сангийн талаар эрх баригч нам тѳрийг удирдсанаас хойш нѳѳц хѳрѳнгѳ хэр нэмэгдэв гэж асуу. Энэ чинь комунист толгой шүү дээ. Тэд жирийн хүнээс ѳѳр тѳрѳл. Жишээ нь Нямка амьдралдаа хүнээс уучлалт гуйж үзээгүй бол Дэмбэрэл хэзээ ч аливаа хүнтэй нэг зиндаанд эрх тэгш харьцаж үзээгүй.
Батхүү зээл авч чадахгүй. Стандарт түүнд өгөхчгүй. Орос Хятадын зохиолоор зохион байгуулсан ажиллагаанд монгол төр хүчгүйдсэн нь энэ. Хоёр их гүрний 1911 оны нууц гэрээг одоо л ойлгож ярьдагтай яг адилхан. Хятадтай хуйвалдсан Оросуудын тохироо наймаа 30-50 жилийн дараа ил болж Батхүү Ганзориг Сугарыг хэнч үл мэднэ. Өөр нэг удирдагчаа хараан зүхэж харлуулна.
Хэ хэ. Хамгийн сүүлийн асуулт дээр бол нээрээ л эрсдлийн сан нь ч байна уу, нөөц хөрөнгө нь ч байна уу юу ч гэж нэрлэсэн ч яахав дээ. Тэрнийг нь сэтгүүлч эь заавал шадар сайд худлаа хэлсэн үү гээд л явчих юм даа.
Өчигдөр энэ сурвалжлагч Дэмбэрэл даргатай маргалдаж байсан. Батхүүгийн чихнээс өөр юм байхгүй гэж маргаж харагдсан. Энэ сурвалжлагч ч гэж дээ. Энэ коментийг харахад Батхүүг өрөө төлүүл гэж хэлсний төлөө бухимдаж байгаа нь сонин байна.
Энэ хүний өвгөн байна уу ямар бна уг нь хамаагүй л дээ. Гол нь Батхүүгээс гаргаж авах л асуудал. Батхүү хоер чихнээс өөр авах зүйлгүй байх гэсэн яриа огт байж болохгүй. Хуулийн байгууллага хурдан ажиллаж хөрөнгийг нь гаргуулах хэрэгтэй. Энэ хүнрүү дайрч байнаа нөхдүүд Батхүүгийн хүмүүс ч байж мэднэ
Дэмбэрэл гуай бол монголыг цагтаа жинхэнэ авч явсан юмаа, эвэр хошуутуудаа. Одоо ч эрдэнэт үйлдвэрт багана түшиг болж яваа гэж итгэж бна. Ордны оготор ухаант, оорцог санаат хүүхнүүд энэ хүнээс цэгцтэй, олигтой мэдээлэл авалгүй ундууцуулсан л янзтай.
Оорийнхоо найзын охиныг авгайгаа болгоод авчихсан овгондоо. Эрдэнэтээс сул монго идэгчдийн нэг.
Hhhj
Энэ хөгшин зөнөг юу гэж зөнөглөөд байгаа юм бэ? Нөөц санг юуны төлөө яах гэж байгуулдаг юм бэ? Аливаа эрсдэл гарсан үед зарцуулах гэж байуулдаг юм шүү. Тэхээр тийм зориулалтын хөрөнгөөс л төлсөн байна ш дээ. Олон түмний дунд төөрөгдөл үүсгэсэн юм яриад байх юм.Ер нь энэ хөгшин зөнөгийг яах гэж одоо хүртэл зөөлөн сандалд суулгаж өндөр цалин төлж байдаг байна аа. Зайлуулж оронд нь залуучуудыг таваих хэрэгтэй ш дээ.
Юу хийсний төлөө ” Чингис хаан ” одон хүртсэн нь тодорхойгүй. Ц.ЭЛБЭГДОРЖ төрсөн нутгаасаа ” Чингэс хаан ” одонт нэг хүнийг гаргахыг л хичээсэн болов уу ?? Ховд аймагт Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд чөмгөө дундартал зүтгэсэн Д.Дэмбрэлээс хэдэн арав дахин илүү бүтээлтэй хүн зөндөө байна. Энэ хүний одонг нь хураах хэрэгтэй. Энэ одон авах хэмжээний Эрдэмтэн мэргэд Улс төрийн зүтгэлтэн Ховдод байна.. Салхи хаанаас их үлээж байна тэр зүгт өнхөрч байдаг хамхуул адил мэт хаяагаа манасан таваарш шүүдээ.
Д.Дэмбрэл хэмээх энэ эрхэмийг шудрага хүн хэмээн үзэхгүй байна. Оюутолгойн нь маш муу гэрээ болсон Үүнд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга Д.Дэмбрэл нар нэг сум нутаг голын этгээдүүд С.Баярт шахалт үзүүлэж хүчээр батлуулсан байх магадлал тун өндөр байна. ОТ-н гэрээ нь Ерөнхийлөгч болон УИХ-ын анхаарлын гадна байх ёсгүй Гэтэл эл асуудалд ганц үг ганхийсэнгүй нь анхаарал татаж байна. Энэ гэрээг сайжруулах гэж Улс төрийн болоод Эдийн засгийн их зовно.
Хөгшин хүн байж өөдгүй амьтан бас л худал яригч ичих булчирхайгүй ийм нөхөд үхвэл таарна
Зөнөг өвгөн чинь юмыг яаж мэдэх вэ дээ хөөрхий ач гучаа хараад гэртээ амар сайхан жаргах хэрэгтэй шүү дээ. энэ өвгөнөөс сурвалжлагч нар энээ тэрээ юм асуухаа болих хэрэгтэй хүнийг ингэж битгий эвгүй байдалд оруул
энэ өвгөн одоо болж үз. мэдэхгүй юм бол юугаа чалчаад байгаа юм.одоо дуугүй тэтгэвэрээ аваад суугаач. таны хэрэг гэж одоо байхгүй шүү. аливаад бас хэрэггүй хүн гэж байдаг юм. эрдэнэт үйлдвэрт нөөц сан гэж байдаггүй юм.зэсийн баяжмалын ур ьдчилгаа төлбөр авч төлсөн мэдэв үү .
Зөнөг чадахгүй ээ зайлахгүй юугаа хийгээд байгаан
Өвөө ач зээгээ хараад гэртээ сууж сайхан дурсамж бич л дээ ийм заваан юманд орооцолдож амьтаны хараал идэж суухаар
Оюу толгойн Монголын эзэмших хувийг 34 % болгосон хулгайч, луйварчин Дэмбэрэл чинь ТУЗ-ийн гишүүн болчихсон байна. Ерөихийлөгч, ерөнхий сайд аа арай ард түмнээ доромжилж байгаа юм биш үү. Монголын эрх ашгаас Баяр, Дэмбэрэл 2 урвасныг АНУ-ын тагнуулын матераилд гарсаныг яах гээд байна. Наад хулгайчаа битгий давруулаад бай. Шоронд нь хийгээч. Цэвэрлэгээ хийж байгаа бол дуустал хий. Хөрөнгийг нь хураагаад шоронд нь Баяр, Сайханбилэг, Баярцогттой нь цуг явуул
Оюу толгойн Монголын эзэмших хувийг 34 % болгосон хулгайч, луйварчин Дэмбэрэл чинь ТУЗ-ийн гишүүн болчихсон байна. Ерөихийлөгч, ерөнхий сайд аа арай ард түмнээ доромжилж байгаа юм биш үү. Монголын эрх ашгаас Баяр, Дэмбэрэл 2 урвасныг АНУ-ын тагнуулын матераилд гарсаныг яах гээд байна. Наад хулгайчаа битгий давруулаад бай. Шоронд нь хийгээч. Цэвэрлэгээ хийж байгаа бол дуустал хий. Хөрөнгийг нь хураагаад шоронд нь Баяр, Сайханбилэг, Баярцогттой нь цуг явуул
dargaa ta ene bayhuu gedg xulgaachaac ter mungiig avaad ugvul ard tumen mash uh bayrlana tanid mongold xiicen ajil uh xyvi nemeree oryylcan xvn tanid eruul enhiig xvce
Ацаараа авах байхдаа
Ацаараа авах байхдаа
Ацаараа авах байхдаа
Ацаараа авах байхдаа
Ацаараа авах байхдаа
Шар сэмжит энэ өвгөн ТҮЗ-ийн гишүүн гээд цалин аваад адарлаад сууж бгаа юм бна л даа. Энэ мэтийн юмнаас юу ч гарахгүй.
Эне хогшин пизда Мон ч томорч байна даа, оорийнхоо ярьсаныг эргэж хардаг болов уу, ийм ярьсан хэлсэндээ эзэн болохгуй, зовхон Намын нэрээр улсын чухал газар зугээр сууж монго цуслаад байж байгаагаа оорийнхоо сайнд ингэж байна гээд бодчихсон, энэ хулгайчийг зайлуулж шударга эх оронч мэдлэгтэй залуу хун байх учиртай даа
zaisand 4 uruu bair, hongkongd bair baigaadaa bathuud
мэдэхгүй, тэгж ойлгож байгаа гэсэн энэ зөнөсөн өвгөдийг яах вэ, асуудлаа мэддэг, ажлаа хийдэг залуучууд монголд байхгүй бололтой, оросуудын хэлдгээр какой народ ,такое и правительство гэдэг ямар үнэн үг вэ, ард түмэн, сэрэх ухаарах болоогүй юу?