-Парламентын гишүүдээс хариуцлага нэхсэн татвар төлөгчдийн 600 сая төгрөг үр дүнгээ өгөхгүй, салхинд хийсэх эсэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болжээ-
Олон жил “эрх дураараа” явж ирсэн хариуцлагагүй түшээдийг хариуцлагатай болгохын тулд татвар төлөгчид халааснаасаа 600 сая төгрөг гаргаж өгсөн билээ. Харамсалтай нь, парламентын гишүүдээс хариуцлага нэхсэн татвар төлөгчдийн дээрх мөнгө өнөөдөр үр дүнгээ өгөхгүй, салхинд хийсэх эсэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болоод байна.
Учир нь, энэ удаагийн хаврын ээлжит чуулганаас хэрэгжиж эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны Дэгийн тухай шинэ хуулиар гишүүд хурууныхаа хээгийн тусламжтайгаар ирцээ бүрдүүлж, хууль баталдаг болсон. Харин гишүүдийн хурууны хээ уншигч төхөөрөмжийг суурилуулахын тулд улсын төсвөөс 600 сая төгрөг төсөвлөж, зарцуулсан юм. Гэвч тэрхүү 600 сая төгрөгийн үнэтэй шинэхэн төхөөрөмжийнх нь зарим нь ажиллахгүй, гишүүдийн хурууны хээг танихгүй байгаа талаар албаныхан өөрсдөө саяхан хүлээн зөвшөөрсөн байдаг.
Үүнээс болж байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд ирцээ бүрдүүлэх, санал өгөх процесс доголдож, төрийн ажил тодорхой хэмжээнд “гацаж”, удааширч байгаад зарим нэг нь шүүмжлэлтэй хандаж байна.
Жишээ нь, байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд хурууныхаа хээгээр ирцээ бүрдүүлж, ирц бүрдсэн тохиолдолд хэлэлцэх асуудалдаа ордог. Гэвч татвар төлөгчдийн халааснаас 600 сая төгрөгийг гаргаж, худалдаж авсан гишүүдийн хурууны хээ уншигч шинэ төхөөрөмжийнх нь зарим нь ажиллахгүй, гацаж, алдаа зааж байгаагаас болж ирц бүрдэхгүй, улмаар төрийн ажил удаашрах нөхцөл бий болж эхэлжээ.
Хэдийгээр холбогдох газраас нь гишүүдийн хурууны хээ уншигч төхөөрөмжид ямар ч асуудал байхгүй гэж дээрх мэдээллийг үгүйсгэж байгаа ч татвар төлөгчдийн халааснаас гарсан 600 сая төгрөг салхинд хийсэх эсэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болжээ.
Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 0 )