32 настай жүжигчин Эмбер Херд 55 настай Жонни Депптэй дахин шүүхдэж байгаа аж. Тэд 15 сар л хамтдаа амьдарсан учир Жоннигийн түүнтэй гэрлэхээсээ өмнө хуримтлуулсан хөрөнгөнөөс Эмберт хувь очоогүй гэнэ. Харин жүжигчин бүсгүй хоёр машинтай болжээ. Жоннитой гэрлэхээсээ өмнө эзэмшдэг байсан 1968 оны “Ford Mustang”, Жоннигийн 2015 оны “Range Rover” хоёр Эмберийнх болсон талаар “Daily Mail” мэдээлсэн байна.
Түүнчлэн Лос-Анжелес дэх гэр бүлийн эдлэнгийн зарим тавилгууд Эмберт иржээ. Мөн Жоннигийн хоёр нохой, нэг морь нь хуучин эхнэрийнх нь өмч болсон байна. Эмбер экс нөхрөө нохойндоо ойртож очихыг ч хориглоно гэжээ. Харин шүүх уг хүсэлтийг хүлээж аваагүй аж.
Эмбер Херд экс нөхөр нь зоддог байсан талаар мэдүүлж, шүүхдсэнээр Жонни Депп жилийн өмнө дампуурахдаа тулаад байжээ. Харин тэрбээр энэ жил Эмбертэй шүүхдэж, түүнээс мөнгө нэхэмжилсэн билээ. Жонни Эмберт зодуулдаг байснаа хэлж, экс эхнэрээ гэр бүлийн хүчирхийлэлд буруутгасан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хөөрхөн юм бэ