Хэрэв БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун шийдвэр гаргавал гурван талт дээд хэмжээний уулзалт хийх боломжтой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлжээ. Энэ талаар БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Вашингтон хотноо Дональд Трамптай хийсэн уулзалтын үр дүнгийн талаарх уулзалт дээр онцолжээ.Тэрбээр мөн хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг хийх цаг нь болсон гээд Ким Жон Ун Ардын Дээд Хурал дээр хэлсэн үгэндээ яриа хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн тул дөрөв дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах нөхцөл бүрдсэн гэж дурджээ.
Тэрбээр Солонгосын хойгт энх тайван тогтоох, хоёр ард түмнийг нэгтгэх, хоёр Солонгос болон БНАСАУ, АНУ-ын харилцааг урагшлуулах үүргээ тууштай биелүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтыг дайчлан ажиллах болно гэж мөн мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )