Перугийн экс ерөнхийлөгч амиа хорложээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

Баривчлагдах үеэр амиа хорлохын завдсан Перу улсын ерөнхийлөгч асан Алан Гарсиа шархаа даалгүй амьсгал хураажээ.

Тэрбээр Перу улсыг 1985-1990, 2006-2011 онуудад удирдаж байсан билээ.

Өнөөдөр өглөө Лима хотын баячуудын дүүрэг дэх түүний хауст цагдаа нар ирж, баривчлах үеэр тэрбээр өмгөөлөгч рүүгээ утастах нэрийдлээр өөр өрөөнд орсон байна. Буун дуу гарах чимээнээр цагдаа нар өрөөнд ороход тэрээр шархадсан байсан бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэсэн байна.

Эмнэлэгт шархаа даалгүй амьсгал хураасан Гарсиагийн цогцсыг Ардын ордон руу аваачих гэнэ. Перу улсын одоогийн Ерөнхийлөгч Мартин Вискарра эмгэнэл илэрхийлсэн байна.

Алан Гарсиаг мөнгө угаасан болон авлига авсан хэрэгт сэжиглэж байв. 69 настай  улстөрчийг Бразилын Оdebrecht компаниас дөрвөн сая ам.долларын авлига авсан гэж буруутгаад байсан юм.

2018 оны сүүлээр Гарсиа Уругвайн элчин сайдын яамнаас орогнол хүссэн ч татгалзсан хариу авч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top