Токиогийн цахилгаан станц визийн шинэ журмын дагуу Япон улсад ажиллахаар ирж буй гадаадын иргэдийг Токиогийн хойд хэсэг дахь Фукушимагийн цөмийн цахилгаан станц дэлбэрсний улмаас үүсэн нурангийг цэвэрлэх ажилд авах зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна.
Tepco компани тэнд ажиллаж буй гэрээлэгчидтэй уулзалт хийж, тус бүс дэх цацрагийн аюулгүй байдал, хэлний мэдлэгийн талаар ойлголт өгсөн байна. Өдөрт 4000 орчим ажилчин цөмийн станцын бүсэд ажилладаг байна.
Tepco компанийг 2011 онд газар хөдлөлт, цунамигийн улмаас ашиглалтаас гарсан Фукушима станцад хүмүүс ажиллуулж байгааг НҮБ удаа дараа буруушааж байсан билээ.
Цагаачлалын хатуу бодлого барьдаг Япон улс гадаадын ажиллах хүчийг ажиллуулах тухай шинэ хууль баталсан нь энэ сард хүчин төгөлдөр болсон. Хуульд зааснаар, Япон улс ойрын таван жилд нийт 345 мянган гадны иргэдэд 14 салбарт ажиллах зөвшөөрөл олгох юм.
2016 онд Японы засгийн газар Фукушима цөмийн станцыг татан буулгах, цацрагт өртсөн газрыг цэвэрлэн, хоргүйжүүлэх болох нөхөн төлбөр олгоход нийт 192 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )