Перугийн ерөнхийлөгч агсан Алан Гарсиа амиа хорлохоосоо өмнө захидал үлдээсэн байжээ. Захидлыг нь түүний охин оршуулах ёслолын үеэр уншсан байна.
Захидалдаа Гарсиа өөрийг нь буруутгаж буй авлигын гэмт хэрэгт ямар ч холбоо байхгүй гээд түүнд данс, эд баялаг байхгүй гэж бичжээ.
Тэрээр Перугийн ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, бусад улс орон, засгийн газрын хүрээгүй амжилтад хүрсэн гэдэгтээ итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.
Алан Гарсия энэ сарын 17-ны өдөр Лима хот дахь түүний гэрт цагдаа нар баривчлахаар ирэх үед өөрийгөө буудаж хөнөөсөн юм. Түүнийг Бразилын барилгын Odebrecht компаниас авлига авсан хэргээр шалгаж байв. Алан Гарсиа Перугийн төрийн тэргүүний албан тушаалыг хоёр удаа 1985-1990 болон 2006-2011 онуудад хашиж байжээ.
Түүнтэй салах ёс “Ард түмний ордонд” болсон ба оршуулгыг ёслолд экс ерөнхийлөгчийн төрөл төрөгсөд, дэмжигчид болон төрийн эрх барих байгууллагуудын төлөөлөл оролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )