Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллаж, Сайншанд өртөө болон Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын өнөөгийн байдал, хэтийн төлөвтэй танилцаж, зарим үүрэг, чиглэлийг өглөө. Сайншанд өртөө нь одоогийн байдлаар 1300 орчим ажилтантай бөгөөд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхлэхтэй холбогдуулан, зангилааг өргөтгөж, ойролцоогоор 20 эгнээ зам бүхий ялгах парк болгон шинэчлэхээр төлөвлөж байна. Учир нь Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, нүүрс тээвэрлэлт эхэлсэн үед Сайншанд өртөөний вагон боловсруулах хоногийн хүчин чадал хангалтгүй болж, тус өртөөг өргөтгөх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Б.Энх-Амгалан сайд, дээрх өргөтгөл хийгдсэнээр Сайншанд нь Монголын хамгийн том өртөө болон өргөжөөд зогсохгүй үүнийг дагасан ажлын байр шинээр бий болж, орон нутгийн иргэд ажлын байраар хангагдах таатай нөхцөл бүрдэнэ хэмээв. Түүнчлэн Сайншанд өртөөнд хийгдэх УБТЗ ХНН-ийн бүтээн байгуулалтын ажлуудтай холбогдуулан газар олголтын тал дээр анхаарч, хамтарч ажиллахыг орон нутгийн удирдлагууд болон УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад чиглэл болгов. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан орон нутгийн удирдлагуудтай хамтарч, ойрын хугацаанд шийдвэрлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.
САЙНШАНД-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМД ИХ ЗАСВАР ХИЙГДЭНЭ
Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг Монголын Батлан хамгаалах салбарын зориулалтаар 1980-1983 онд тухайн үеийн ЗХУ-ын Барилгын цэргийн анги бүтээн байгуулж, улмаар 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монголын талд хүлээлгэн өгч байсан түүхтэй. Нийт замын урт 47 километр, үүнээс өртөөний зам 4.2 километр, нэг километрт 1600 ширхэг дэр мод, нийт гүүрийн тоо 14, ус өнгөрүүлэх метал, бетон хоолой 29 ширхэг байдаг. Таван толгой-Зүүнбаян чиглэлээр 24 сая тонн ачаа гол замаар тээвэрлэгдэж, явцын дунд энэ тоо өсөхтэй холбогдуулан Сайншанд-Зүүнбаян чиглэлийн 47 километр төмөр замд их засварын ажил хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Холбогдох мэргэжилтнүүдийн тооцоолсноор бэлтгэл ажлаа хангаж дуусаад, засварын ажлыг эхлүүлэхэд 2 сарын дотор гүйцэтгэж, тээвэрт бэлэн болгох боломжтой ба нийт төсөвт өртөг 50 тэрбум төгрөг болж, үүнийг УБТЗ ХНН ачаа тээврийн орлогоос гаргахаар төлөвлөж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, дээрх бүтээн байгуулалтын хүрээнд одоо ажиллаж буй нөөц бололцооноос 3 дахин олон ажлын баяр шинээр бий болох урьдчилсан тооцоо гарсныг дурдаад шаардлагатай ажилчдыг УБТЗ ХНН-ийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр бэлтгэж, ингэснээр орон нутгийн иргэд төдийгүй эх орны бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох хүсэлтэй иргэд ажлын баяраар хангагдах өргөн боломж буйг онцолсон юм.
САЛБАР ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ӨРНӨЖ БАЙНА
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр чиглэлийн салбар төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр УБТЗ ХНН төмөр замын дээд бүтэц, тохируулгын ажлаа эхлүүлсэн бөгөөд өдөрт 3 километр зам тавьж, ирэх 7 дугаар сард буюу төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй тус газрын тосны үйлдвэрийн салбар төмөр замыг барьж байгуулах ажлыг Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгасан. Энэхүү тогтоолыг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн яамнаас төмөр замын гүйцэтгэгчээр УБТЗ ХНН-ийг томилж, улмаар захиалагч Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК нь УБТЗ ХНН-тэй ерөнхий гэрээ болон Төмөр замын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллаж байна. Энэхүү гэрээнд тусгагдсан үүргийнхээ дагуу УБТЗ ХНН нь салбар төмөр замын ТЭЗС болон иж бүрэн нарийвчилсан зураг төсөл, төмөр зам, авто замын хоёр түвшний уулзвар болон холбоос замын нарийвчилсан зураг төслийг боловсруулан ажиллаж байна. Мөн салбар төмөр зам ба төмөр зам, авто замын хоёр түвшний уулзвар гүүрэн зөрлөг, туннель болон холбоос замыг барьж байгуулах ажлыг гүйцэтгэж байгаа юм. Харин авто замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний 20 гаруй анги, байгууллагаас 189 цэргийн албан хаагч ажиллаж байгаагийн 100 гаруй нь инженер техник, машин механизмын ажилчид, 21 нь хугацаат цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, салбар төмөр замын ажилтай танилцаад, уг замаар газрын тос тээвэрлэхээс гадна, хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байгаагаараа онцлог гэдгийг дурдав. Мөн 1 километр замын төсөвт өртөг 2.4 тэрбум төгрөг бөгөөд энэ гадаад гүйцэтгэгчийн тавьж байсан саналаас даруй 3 дахин бага үнэ юм. Тиймээс төмөр зам, авто замын барилгын ажил дээр үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг дотоод нөөц бололцоогоороо хийж гүйцэтгэж байгааг сайшаагаад, цэргүүд алба хаах хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, халагдаад явахдаа амьдралын анхны гарааны мөнгөтэй, мэргэжлийн чиг баримжаатай иргэн орон нутагтаа очих нь сайшаалтай гэдгийг онцлов.
Сэтгэгдэл ( 6 )
Иймэрхүү ажил төрлийн, бүтээн байгуулалттай холбоотой мэдээ мэдээлэл тун ч ховор гарах юм даа. Уул нь бага ч болов хийж байгаа зүйлийг үнэнээр нь цаг алдалгүй мэдээллэж баймаар байх юм. Тэгвэл хийж байгаа хүмүүс нь ч урам орно, сонсож уншиж байгаа бид ч бас итгэл төрнө шүү дээ.
цэргүүд алба хаах хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, халагдаад явахдаа амьдралын анхны гарааны мөнгөтэй, мэргэжлийн чиг баримжаатай иргэн.... ЭНЭ МАШ ЗӨВ ШҮҮ ...зарим нэг хүний комунизм гэж эсэргүүцдэг бол юу ч биш .ДАХИЖ ИХ ОЛОН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙГ АЖИЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ .. ДАМЖИЖ БАЙНА ...
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359
энэ засаг ажил хий. Ц.ДАВААСУРЭН естой ажил хийсэнгуй
Иймэрхүү ажил төрлийн, бүтээн байгуулалттай холбоотой мэдээ мэдээлэл тун ч ховор гарах юм даа. Уул нь бага ч болов хийж байгаа зүйлийг үнэнээр нь цаг алдалгүй мэдээллэж баймаар байх юм. Тэгвэл хийж байгаа хүмүүс нь ч урам орно, сонсож уншиж байгаа бид ч бас итгэл төрнө шүү дээ.