Перугийн Ерөнхийлөгч асан Педро Пабло Кучинскиг хорилоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Перугийн Лима хотын шүүх авлигын хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч асан Педро Пабло Кучинскиг урьдчилан хорих шийдвэр гаргажээ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үеэр урьдчилан саатуулах хугацаа 36 сар аж. Гэхдээ Пабло Кучински авлига аваагүй гэж мэдэгдсээр байгаа гэнэ.

Бразилын барилгын “Odebrecht” компани Кучинскитай холбоотой компаниудад 2004-2013 онд зөвлөх үйлчилгээ үзүүлснийх нь төлөө шагнал болгон 4.8 сая орчим ам.долларыг шилжүүлжээ. Ерөнхийлөгч асан тухайн үед Ерөнхий сайд бөгөөд Эдийн засгийн сайдын албан тушаалд байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top