УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.04.22/ хуралдаж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэнээ сэтгүүлчдэд мэдээллээ.
Я.Содбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, цаашид хоёр үндсэн чиглэлд анхаарч ажиллах болсноо МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Тэрбээр “Бүлгийн хурлаас хэлэлцсэн асуудалтай холбогдуулж шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүн, МАН-ын Бүлгийн дэд дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэж үзсэн. Ажлын хэсэг хоёр чиг үүрэгтэй. Хоёр чиг үүргийн нэг нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, хоёр дахь нь одоо үлдэж буй жил гаруйн хугацаанд Засгийн газар юун дээр түлхүү анхаарч ажиллах вэ гэсэн чиглэл гаргах” хэмээсэн юм.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт өмнө нь маш өндөр гардаг байсан бол энэ удаа 50,5 хувийн биелэлттэй гарчээ.
Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Эцэлж, шийдээгүй асуудлыг хэрэгжээгүй гэж үзсэн учир ингэж гарсан. Харин ч биелэлтийг бид их өндрөөр үнэлсэн. Тухайлбал, бид Үндсэн хуулийн асуудлыг гурван жил ярилаа. Судлаад, дүгнээд л яваад байна. Гэтэл үүн дээр 0 дүн тавиад ороод ирсэн байна лээ. Яагаад гэвэл, УИХ-д өргөн баригдаагүй, эцэслэн шийдэгдээгүй учир 0 тэгж орж ирж байгаа юм. Харин ч бид энэ удаагийн дүгнэлтийг өмнөх жилүүдийнхээс бодитой байна гэж үзсэн. Цаашид анхаарч ажиллах асуудал олон байна” хэмээлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359