УИХ-ын гишүүн С.Жавхлантай өөрийнх нь санаачилсан хуулийн төслийнх нь талаар ярилцлаа.
-Таныг шинэ хуулийн төсөл боловсруулан, Засгийн газарт хүргүүлсэн тухай мэдээлэл авсан юм. Ямар хуулийн төсөл болох талаар мэдээлэл өгөөч?
-Хаанаас мэдээлэл авсан бэ? Энэ талаар би нэг ч яриагүй байгаа юм сан.
-Сэтгүүлчид эх сурвалжтай байдаг шүү дээ. Та хуулийн төслөө танилцуулахгүй юу?
-Сонгуулийн тухай хууль болон УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн хоёр хууль санаачилсан юм. Өнгөрсөн хугацаанд шальдар булдаг хууль өргөн барих эсвэл хэн нэгнийг томилох, албан тушаалтныг солих зорилготой хуулийн төсөл өргөн барихыг зорилго болгосонгүй. Харин нийгмийн онцгой сэдэв болоод байгаа Монгол Улсын иргэд, олон түмэнд нэн шаардлагатай байгаа асуудлаар хууль санаачилсан. Энэ хуулийн хүрээнд сонгуульд нэр дэвшиж байгаа хүн оффшор бүсэд өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр данстай байх, мөнгө хөрөнгө байршуулах, өмч хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулаагүй, архи, тамхи, согтууруулах ундааны зүйлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжтэй ямар нэгэн хамааралгүй, ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй байх шаардлага тавьж байгаа. Мөн сонгуульд нэр дэвшигч хүн өмнө нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хахууль өгөх, авах зэрэг хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаагүй байхаар төсөл санаачилсан юм.
Мөн нэр дэвшигч нь нэр дэвших үед эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэгдээгүй, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх учиртай. Товчлоод хэлэх юм бол хуулийн, мөнгө төгрөгийн, санхүүгийн хулгайн, гэмт хэргийн сэдэлтэй зүйлд орооцолдсон хүн нэр дэвших боломжгүй болох юм. Ийм хэрэгт холбогдсон одоо байгаа гишүүдийг дахин нэр дэвшүүлэхгүй байя гэдэг хуулийн төсөл юм.
-Энэ хууль УИХ-ын тухай хуультай яаж холбогдож байгаа вэ?
-УИХ-ын тухай хуульд 6.9.2, 6.13 дахь заалтыг дор дурдсан агуулгаар өөрчилсүгэй гэж орж ирж байгаа. Гишүүнд холбогдуулан эрх бүхий байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан тохиолдолд улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан. Мөн гишүүнд эрх бүхий байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол гарсан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гишүүний бүрэн эрх халдашгүй байдлаараа ямар нэгэн байдлаар саад учруулахгүй гэдгээ илэрхийлж, шалгуулахаар хүсэлт гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, яллах дүгнэлт үйлдсэн тохиолдолд улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан. 6.13-д Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар ил санал хураалтаар шийдвэрлэнэ. Одоо гишүүдийг түдгэлзүүлье гээд оруулаад ирэхээр нууцаар санал хураадаг. Эд нар чинь үүний ард нуугдаад үлдчихдэг. Ил санал хураавал ичих болно. Тэгэхээр энэ заалтыг өөрчилж өгөх шаардлага байна.
-Гэмт хэрэгтэй холбоотой заалтууд түлхүү орсон байна. УИХ-ын гишүүд АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлдэг. Үүнд давхар багтах асуудал биш үү?
-АТГ хяналаа гээд эдгээр зүйлд орооцолдсон хүмүүсийг дэвшүүлэхгүй гэдэг шийдвэр гаргаж чадахгүй. Тэгэхээр л хуульчлаад өгье гэж байгаа юм. Өнөөдөр нийгэм шуналтай, цэвдэг муухай сэтгэлтэй, атаач, жөтөөч, дээрээс нь өс зангидсан, төрийн өндөр сэнтийд ирж өөрийн хамаг шуналыг гүйцэлдүүлдэг, асар хомхой сэтгэлтэй хүмүүсийг л Монголын төрд битгий шургалаасай гэж хүсч байгаа. Тэгэхээр миний санаачилж байгаа хуулиар энэ хүмүүс хаагдаж байгаа юм.
-Энэ хууль таны бие дааж боловсруулсан анхны хууль гэж ойлгож болох уу?
-Тийм.
-Таны хуулийн төслийг нийгэм хэр хүлээж авах бол. УИХ-ын гишүүд дунд таны хуулийн заалтаар хаалтад орох хэчнээн гишүүн байгаа бол?
-Энэ хууль нийгэмд ихээхэн ярианы сэдэв болно. Хэрэв гишүүд үнэхээр үнэн зөвийг хүсч байгаа бол батлахаас аргагүй. Энэ хүмүүс чинь шударга байя, “шодоргос” гээд баахан юм яриад байгаа шүү дээ. Миний хуулийг батлахгүй бол ярьж байгаагаасаа урвалаа гэсэн үг. Батлах юм бол нийгэмд сайн сайхан зүйлийг үнэхээр хүсч байгаа юм байна гэдэг нь тодорхой болно. Улс орон даяар хуулиа хэлэлцүүлээд, олон түмэнд ярилцлага мэдээлэл маягаар хэлээд явахад өргөн олноос ихээхэн дэмжлэг авна гэдэгт итгэлтэй байгаа.
-Олны дэмжлэгээс гадна УИХ-ын гишүүдийн дэмжлэг чухал шүү дээ. Энэ хүмүүс хуулийг батална?
-УИХ-ын гишүүд дэмжвэл сайн. Дэмжихгүй бол бүр сайн. Дэмжихгүй бол би өшөө илүү ярианы сэдэв болгож, өргөн олонд ярих болно. Тиймээс гишүүдийг дэмжтэл нь явах болно.
-УИХ-ын гишүүдэд хуулиа танилцуулах, сурталчлах ажил хийв үү?
-Одоогоор хууль номынхоо дагуу Засгийн газарт өргөн мэдүүлээд цахим хаягуудад тавигдаад эхэлж байна. Зохих журмынхаа дагуу 30 хоногийн дотор Засгийн газар хариу ирүүлнэ. Үүний дараагаар УИХ-ын даргад өргөн барина. Харин ямар нэгэн байдлаар УИХ-ын гишүүдэд ийм хууль санаачилсан шүү гэдэг байдлаар танилцуулаагүй. Энэ хуулийн талаар би анх удаа ярилцлага өгч байна.
-Хуулиа боловсруулахдаа хэр судалгаа хийсэн бэ?
-Үндсэндээ УИХ-ын гишүүн болсноос хойш л судлаад байсан зүйл маань одоо ил гарч байгаа юм. Судалгааны ажил их хийгдсэн. Өнөөдөр нийгэм иргэдийн хоорондох харилцааг зөвөөр зохицуулж байдаг зохицуулалтыг хууль гэж байгаа юм. Энэ талд нь нэг хүнийг гомдоож болохгүй, нөгөө талд нь нэг хүнийг хохироож болохгүй. Бидний амьдрах зарчмын уялдааг л зөв болгож байгаа зүйлийг хууль гэдэг.
Тэгэхээр бидний амьдралын уялдаа нь Монголын төрд бусармаг хүмүүс ороод хуулиар далайлгаж өөрийнхөө шуналыг гүйцээдэг гишгэчүүрийн газар болчихоод байна. Монголын төр ариун цагаан сэтгэлтэй, эх орноо цээжин дотроо өрдөж бадраасан залуусын чуулган байх ёстой. Эвийн хуралдаан энд явж байх ёстой. Гэтэл өс зангидсан, хэрүүлийн чуулган болж байна. Тэгэхээр үүнийг л цэвэрлэх үүднээс Монголын түмэн олны хүсээд байгаа сэтгэлийн дуудлагыг хуульчлаад оруулж ирж байгаа юм.
-Таны хуулийг батлахгүй бол яах вэ?
-УИХ-ын гишүүд нэлээд ичнэ. Хуулийг боловсруулахад олон баг ажилласан. Манай залуучууд “Хэрэв энэ хууль батлагдлаа гэхэд одоо байгаа УИХ-ын гишүүд дахиж дэвших юм уу. Таниас өөр хүн олдох юм уу” гэсэн хошин гэмээр үнэн зүйлийг хэлж байсан. Тэгэхээр батлагдахгүй бол хэлэлцүүлэг болгоод сурталчилгаа хийгээд батлагдтал нь шахна. Батлахгүй байх аргагүй болтол нь шахна.
-Хууль санаачлах сэдлийг хаанаас олсон бэ?
-Урт хугацааны туршид яавал Монголын төрийг цэвэр ариун болгох вэ гэдэг үүднээс хууль санаачилсан. Яавал төрд зөв хүмүүс оруулж ирэх вэ гэдэг бодлын хүрээнд үүссэн урт хугацааны судалгааны ажил юм.
-Энэ хуулийн төслийг 2019 оны хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж амжих болов уу?
-Засгийн газарт оруулахаар сарын хугацаа хэрэг болж байна. Хаврын чуулганы нээлтийн өдөр өгсөн. Одоо хоёр дахь долоо хоног нь өнгөрч байна. За, сарын дараа хариу ирлээ гэхэд УИХ-ын даргад өргөн барина. УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцээд явна. Ингээд бодохоор хаврын чуулганд багтахгүй байж болох юм. Магадгүй бүдүүлгээр хэлэхэд эд нар новшроод намрын чуулган руу шидэж магадгүй. Гэхдээ энэ урт хугацааны асуудал. Миний хуулийн төсөл ороод ирэхээр УИХ-ын гишүүд тун эвгүй байдалд орно. Тэдний яахыг нь харж л байя.
-Өнгөрсөн хугацаанд та хэчнээн хуулийн төсөл дээр ажилласан бэ?
-Яг бие даасан хууль байхгүй. Ажлын хэсгүүдэд орж ажилласан зүйл мэр сэр бий. Гэхдээ С.Жавхлангийн хувьд аливаа асуудлыг додомдоод, үндэс суурьгүй байдлаар орхидоггүй. Асуудалд ултай суурьтай ханддаг учраас энэ хуулиндаа ач холбогдол өгч байгаа. Би уг нь Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэгт орж ажиллах хүсэлт тавьсан боловч хариу ирүүлээгүй. Ер нь энэ хүмүүсийн атаа, хавчлага их байна даа.
-Өөр ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?
-Би Иргэний даатгалын хуулийг боловсруулахаар маш өндөр судалгааны ажил хийж байна. Энэ бол нийгэмд ус, агаар шиг өнөөдрийн миний санаачлаад байгаа хуулиас илүү өргөн цар хүрээтэй нийгэмд зөв үйлчлэх ёстой учраас үүнд урт хугацааны судалгааны ажил хийх шаардлагатай. Миний судалгааны ажил ид дундаа явж байгаа. Би Монголыг сайн сайханд дуудах, уриалах хууль бэлтгэж байгаа. Одоохондоо гишүүд ойлгохгүй. Яагаад гэвэл энэ хүмүүс цээжээ бөглөчихсөн, хэрүүлээр биеэ бохирлочихсон, бохир сэтгэхүйтэй болчихоод байна.
Сэтгэгдэл ( 24 )
Болж байна ахын дүү хичээгээрэй зүтгүүлээрэй батлуулаарай амжилт хүсье
Их хурлын гишүүн гэж хөгийн хулгайч, луйварчангуудыг, дахин их хуралд ,оруулахгүй нэр цэвэр, хүмүүсийг, нэр дэвшихэд хэрэгтэй, маш чухал хууль санаачилсан байнаа. Дэмжилгүй яахав. Уншсан бүхэн цааш илгээнэ үү?
ХУУЛЬ Ч ГЭЖ ДЭЭ. ОЙЧОН ЧОЙЧИН Л ЮМ БАЙНА. НЭГ ТАЛААС НЬ ХАРААД ХУУЛЬ БОЛОВСРУУЛААД БАЙГАА АЛДААГ ДАВТЖЭЭ.
Kokootei medrel
ОДОО ЖАВХЛААН ЧАМД ХУУЛЬ САНААЧЛААД БАТЛУУЛЖ АМЖИХ ХУГАЦАА ҮЛДСЭН БОЛОВ УУ .НЭГ ЖИЛ ГАРУЙН ХУГАЦАА ҮЛДЖЭЭ.АХИЖ ЧАМД ЭНЭ ХУВЬ ЗАЯА Ч БАЙХГҮЙ БАЙХАА .УЧИР НЬ ЧИ ЖДҮХС ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДИЙГ ХАМГААЛЖ ҮЛДСЭН КОЗИНО ТОГЛОСОН ЯМАР МӨНГӨӨР КОЗИНОД ТОГЛОСОНОО ТАЙЛБАРЛАХ ХЭРЭГТЭЙ.ЖДҮЧДИЙН МӨНГӨӨР ҮҮ ОЙРД ТОГЛОЛТОО ХИЙГЭЭГҮЙ ...
САЙН САЙХАНД ДУУДАХ ХУУЛЬ.ГЭЖ ЯМАР ХУУЛЬ БАЙНА.ЖАВХЛАН ДУУЧИН МИНЬ ЭЭ.
za chi hezee huuli yaridag bolchvoo zvgeer l duugaa duulaad yavbal barav naad damjaagaa ayataihan duusgahiig boddoo
Ми овогтын бөх Батэрдэнэ Англи Орос хэлтэй Хууль зүйн ухаан доктор болоод байхад Жавхлан яагаад болдоггүй юм.Өдий болтолгэмт хэрэг авилгалд ородооцолдсон хүмүүсийг МАНАН дэвшүүлж ирсэн.
Her hemjee 2-oo medej hutsaach. Chi ene yavaa nasandaa iimerhuu yumaar oroldood barahgui. Bitgii etguut.
ene hvn neeree yu ch hiihgvi zvgeer l ergvv tsarailaad l shinekovdood suuh yumaa hvn er n chaddag yumaaraa l oroldbol deer yumaa
ene maani huuli unshaad ch oilgohguide
ДАХИН АМЬТНЫ ДООГ БОЛООД ЯАХ НЬ ВЭ?
Дуугаа дуул. эхлээд өөрийгөө хөгжүүл
esh khuurkhii .
За за маш өндөр судалгааны ажил хийж бгаам бна ха ха
Шупарга гишүүндээ амжилт хүсье...
Маш зүйтэй. Энэ л үгүйлэгдэж байгаа юм. Амжилт хүсье.
Сэр, СОНГУУЛЬ БОЛОХ ДӨХӨЖ БАЙНА ШҮҮ