Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Элчин сайд эгүүлэн татах тухай саналыг зөвшилцөж, дэмжлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 15-ны өдөр УИХ-ын даргад “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг ирүүлжээ. Уг албан бичигт “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь нь дэмжив.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.69.91) 2022 оны 06 сарын 10

Дэлгэрмаагийн эцэг Банзрагч гуай Хятад эцэгтэй монгол ээжтэй юм гэнэ.Тэгээд эрлийзийн дараахь хурлийз учраас 1-рт царай дэндүү муухай,2-рт сэтгэн бодох чадвар огт байхгүй үүнийгээ мэдэхгүй Казино тоглох учмхгүй дуртай АН-н шугамаар луйвраар олсон хамаг мөнгөө тавиад туучихдаг хэт гажигтай нэгэн нэмэгдлээ гэжээ.12 минутын дотор сая саяар нь тавиад 3 сая төгрөгтэй тэнцэх валютаа алдсан байна.Хамт тоглож байсан Гончигдорж ”Чи чадахгүй байнаа боль.Энд чинь тоо боддог толгойтой хүн тоглодог юм” гээд хориглоод дийлээгүй 15 сая төгрөгөө солиулаад бүгдийг нь алдчихаад иржээ.Ийм амьтныг Элбэгдорж Элчин

0  |  0
Иргнг(182.160.32.246) 2019 оны 04 сарын 23

Зөв

0  |  0
Мие(64.119.27.38) 2019 оны 04 сарын 23

Элчин сайд болбоос улс төрийн албан тушаалтан мөн болой. Тиимээс энэ хуулиин заалт үл хамаарна

0  |  0
Top